Н.Төгсцогт 10 дахь өрсөлдөгчөө яллаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 27

Монгол Улсын гавьяат тамирчин, Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт мэргэжлийн боксын 10 дахь тулаанаа Колумбын боксчин Оскар Эскандонтай хийж,  3-р үед хүнд цохилтоор яллаа.  Тэрээр мэргэжлийн бокс сонирхогчдын дунд "KING TUG" нэрээрээ алдаршаад байгаа билээ.

Дашрамд дурдахад, үүний өмнөх 9 дэх тулаан нь мөн л гайхалтай амжилтаар өндөрлөж байсан. Түүний ээлжит өрсөлдөгч нь мэргэжлийн дэвжээнд 19 тулаан хийж, бүгдэд нь (12-ыг нь хүнд цохилтоор) ялж, аль хэдийнэ мэргэжилтнүүдийн анхааралд өртөөд амжсан, Филиппиний боксчин Х.Торре байсан юм. "Алх" хэмээх хочоор нь түүнийг бокс сонирхогчид андахгүй.Эл тулаан мэргэжлийн спортынхны чансаа, нэр хүндийн илэрхийлэл болсон Лас-Вегасын дэвжээнд болж байсан бөгөөд  “Кing Tug”  Н.Төгсцогт маань бэртэл гэмтлээ үл хайхран тулалдаж ялалт байгуулж байсан билээ.


Ээлжит 10 дахь тулаандаа ялалт байгуулсан Н.Төгсцогтдоо Баяр хүргэе!

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
b(150.129.140.9) 2018 оны 05 сарын 28

delhiin avarga bolooroi

0  |  0
Jhj(98.207.71.77) 2018 оны 05 сарын 27

Ymrch hetsuuhen nertei yumde

0  |  0
Сүхээ(178.197.238.13) 2018 оны 05 сарын 27

Авъяаслаг, хөдөлмөрч мундаг залуу. Улам их амжилт хүсье!

0  |  0
Буянравжих(27.123.214.122) 2018 оны 05 сарын 27

Баяр хүргэе

0  |  0
Болд(27.123.214.106) 2018 оны 05 сарын 27

Энэ хуу Монголынхоо нэрийг мандуулна даа гэж найднам.

0  |  0
De(66.181.161.25) 2018 оны 05 сарын 27

Amjilt hvsie togloltii ni vzeh yumsan

0  |  0
Top