Хамгийн гүн сэтгэгдэл төрүүлсэн нэгэн кино...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 27

Дэлгэцийн зарим уран бүтээл хүмүүний сэтгэлийн нандин чавхдасыг хөндөн, хэдэн ч удаа үзсэн уйдахааргүй сэтгэгдлийг үзэгчдэд үлдээж чаддаг. Тэдний нэг бол 1995 оны зургадугаар сарын 2-нд АНУ-д нээлтээ хийсэн алдарт “The Bridges of Madison County” кино.

Манай телевизийн дэлгэцүүдээр “Мэдисон гол дээрх гүүр” хэмээх нэртэйгээр толилуулагдаж байсныг та бүхэн зарим нь санаж байгаа буй заа. Юнивижний кино багцад энэхүү сайхан кино орсон тул сонирхсон нэгэн нь үзвэл хэзээ ч харамсахгүй шүү. Энэ киног алдарт жүжигчин, найруулагч Клинт Иствуд найруулан өөрөө гол дүрд нь тоглосон билээ. Мерил Стрип энэхүү кинонд бүтээсэн дүрээрээ “Оскар”-ын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг авч, “Алтан бөмбөрцөг”-өөс шилдэг кино, шилдэг эмэгтэй дүрийн шагнал авсан нь үнэхээр үзэгчдийн сэтгэлд хүрэхээр сайхан кино болсныг гэрчилж байв.

Киноны эхэнд, 1987 онд Майкл /Виктор Слизак/, Кэролайн /Энни Корли/ ах дүү хоёр Айова мужийн Мэдисон тойрогт нас барсан ээж Франчески Жонсоны /Мерил Стрип/ -ийн бичиг баримтыг цэгцэлж байгаад өдрийн тэмдэглэлийн дэвтэр олж, уг дэвтэрт ээж нь 1965 онд дөрөв хоногт болж өнгөрсөн учралын талаар бичсэн байсан нь киноны үйл явдлыг тухайн үед шилжүүлнэ.

Франческа бол итали бүсгүй ба дайны дараа америкийн армийн цэрэг Ричард Жонсон /Жим Хэйни/-тэй гэрлэн,хоёр хүүхэдтэй, хангалуун амьдралтай гэр бүл болжээ.Нэгэн удаа Ричард хүүхдүүдтэйгээ Чикагод зохиогдох хөдөө аж ахуйн үзэсгэлэнд оролцохоор явж, Франческа гэртээ ганцаараа үлдсэн байхдаа санамсаргүй тохиолдлоор, National Geographic-ийн захиалгаар Мэдисон тойргийн хаалттай гүүрнүүдийн зургийг авахаар ирсэн  фото зурагчин Роберт Кинкейд /Клинт Иствуд/-тэй танилцана.


Зурагчин эр зам асуухад Франческа тодорхой тайлбарлаж чадахгүй байсан тул гүүр хүртэл замчлан хамт явдаг. Ингээд тэдний хоорондох харьцаа улам гүнзгийрэн, дөрөв дэх өдрийн өглөө Роберт Франческаг өөртэйгөө хамт явахыг хүсдэг. Бүсгүй америкийн хөдөөгийн амьдралд дургүй хэдий ч нөхөр хүүхдүүддээ хүндрэл үүсгэхийг хүссэнгүй. Киноны төгсгөлийн хэсгийн нэг үзэгдэл дээр бүсгүйн сэтгэлийн дотоод зөрчил маш тод томруун дүрслэгддэг. Тэрээр нөхөртэйгөө шатахуун түгээгүүр явах замдаа гэрлэн дохион дээр Робертийн машины ард хэсэгхэн хором зогсох тэр агшинд бүсгүйн дотоод сэтгэлд шийдвэр гаргах хурц тэмцэл өрнөн, Робертод хайртай сэтгэлээ дагавал машины хаалганы бариулыг доош нь дараад буугаад гүйчихмээр, гэтэл нөхөр хүүхдээ бас бодмоор...хажуугаар нь тэр үед орж байсан ширүүн, усархаг бороог хэлэх үү, энэ хором үнэхээр гайхалтай, мэдрэмжтэй дүрслэгдсэн.

Энэ кино бол он жилийн урсгалд ч элэгдэн үл арилах тийм агуу хайрын тухай, мөн хүмүүний амьдралд тохиолдох хоромхон зуурын учрал ч насан туршид үл мартагдах агуу мэдрэмжийг төрүүлдэг талаар өгүүлсэн, үнэхээр сэтгэл хөдөлгөм гайхамшигтай түүх билээ. Хувь заяаны эрхээр энэ насандаа хамтран амьдрах хувь ерөөлгүй, зөвхөн “нөгөө ертөнцөд” учран золгох тавилантай энэ хижээл хоёр хүн /Мерил Стрип, Клинт Иствуд нарын дүрсэлсэн/ насны эцэст өөрсдийн чандрыг тэдний хоромхон хугацааны хайрын дурсамжтай нягт холбоотой Мэдисон гол дээрх гүүрэн дээрээс цацахыг гэрээсэлсэн нь энэхүү агуу хайрын хичнээн үнэ цэнэтэй, үнэнч болохыг илтгэн харуулдаг гэж болохоор. Жинхэнэ хайрын мэдрэмжийг амсаж үзсэн хэний ч сэтгэлийг хөдөлгөхөөр бүтээгдсэн  энэхүү кино бол хэзээ ч моодноос гарахааргүй, хүн төрөлхтөний мөнхийн бүтээл билээ.

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(211.201.196.176) 2023 оны 02 сарын 02

iim 2 hogshin muuhai humuushoorondoo drlana gej baihgui. humuus zaluu hund l durladag heden nastai ch baisan

0  |  6
(66.181.177.125) 2020 оны 08 сарын 31

ЁСТОЙ ҮНЭН ГОЁ КИНО. КИНО БИШ ЮМ ШИГ БОДИТ. ХҮНИЙ ЗҮРХ СЭТГЭЛЭЭ ГЭЖ. АМЬДРАЛД ИЙМ ТИЙМ ЗҮЙЛ БАЙДАГЛ ДАА ТЭР БОЛГОН ХҮН ҮҮНИЙГ ДЭЛГЭХГҮЙ.....

1  |  0
(103.50.207.152) 2021 оны 10 сарын 10

хихи нөхрөө араар нь тавих нь тэгээд зөв болж таарч бна уу

0  |  2
(202.21.124.17) 2023 оны 10 сарын 23

estoi goe kino sh tee

1  |  1
(103.26.194.182) 2023 оны 11 сарын 21

Хамгийн дуртай кино минь. Сэтгэлээ дагаж чадахгүй бусдын төлөө өөрийгөө золиослох үе амьдралд тулгардаг л юм байна лээ. Хожсон эсэхдээ одоо хүртэл эргэлздэг ч буруу зүйл хийгээгүй шүү гэж өөрийгөө хүчилж амьдарч байна даа.

3  |  1
Hi(108.69.65.43) 2020 оны 09 сарын 16

Bidnii ve Iim l Saihan gegeeleg hairiin tvvh vzej harj Essen blhoor hvn chanar dotood setgel gej aguu baij Odoo ved Iim l oron zailuul vgvilegderd bgaa yum daac

0  |  1
Зочин(213.127.63.138) 2020 оны 09 сарын 16

Үнэхээр гоё кино шүү.

0  |  1
иргэн(27.123.214.119) 2020 оны 09 сарын 16

Хамрын үзүүр шархирлаа.Үнэхээр үнэнч сэтгэл юмаа.Зүрхний хайр нандин гайхам.өөр хэлэх үг алга.

1  |  0
Top