Бурхан багшийн Их дүйчин өдөр энэ мягмар гарагт тохионо

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 27

Зуны тэргүүн сарын Шинийн 15 буюу энэ сарын 29-ний өдөр Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Эл өдөр нь Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрлийн хутгийг олсон, Нирваан дүрийг үзүүлсэн 3 чухал үйл явдал зэрэг тохиолдсон чухал өдөрт тооцогддог бөгөөд дэлхийн олон оронд өргөнөөр тэмдэглэн өнгөрүүлдэг билээ.

Энэ жил Монголын Бурхан Шашинтны Төв Гандантэгчэнлин хийдээс тавдугаар сарын 27-29-ний өдрүүдийг “Ёс суртахуунаа эрхэмлэе” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бурхан багшийн Их дүйчин өдөр нь Монголын шашин соёлын томоохон арга хэмжээ. Монголын шашин соёл нь үндэсний уламжлалт хэв шинжийг хадгалан үлдсэн өөрийн өвөрмөц онцлогтой тул дэлхий дахины сонирхлыг татдаг юм.

 

 

А.Түвшин


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top