Н.Түвшинбаяр, Ө.Дүүрэнбаяр, Г.Алтанбагана нар алтан медалийн төлөө барилдана

БНХАУ-ын Хөх хотод болж байгаа  “Гра При-2018” тэмцээнд зодоглож буй манай 28 жүдочоос  дөрвөн тамирчин хүрэл медаль авснаар Монголын баг тамирчид багийн дүнгээр есдүгээрт бичигдэж байна. Манай улсын  хүнд жингийн тамирчид амжилтын буухиаг үргэлжлүүлж +100 кг-д Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр нар  финалд шалгарлаа. Н.Түвшинбаяр “А” хэсэгт багтаж Бразилын Дэвид Моура, Ираны Жавад Мэжиог, Узбекстаны Олтибаев Бекмурод нарыг ялсан юм. Ө.Дүүрэнбаяр “D” хэсэгт багтан эхний барилдаанд гоц мөргөж, хоёрдугаар тойрогт ОХУ-ын бөх Антон Кривобоков, Солонгосын Ким Сун Мин, Бразилын Рафаэл Силваг яллаа.  90 кг-д Г.Алтанбагана “В” хэсгийг толгойлон барилдаж эхний барилдаанд хийлж, хоёрдугаар тойрогт Эстоны Клин Кристоферыг, Туркместаны Тежен Теженовыг, хагас шигшээд Японы бөхийг ялсан юм. Түүний өрсөлдөгч нь БНСУ-ын Гвак Дон Хан юм.

А.Эрдэнэ

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page