Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай хоёр дахь удаагаа уулзах үеэрээ АНУ, БНАСАУ-ыг дээд хэмжээний уулзалтаа хийхийг ятгажээ. “Ёнхап” агентлагийн мэдээлснээр Мүн Жэ Ин “Ким Жон Ун, Доналд Трамп нарын дээд хэмжээний уулзалт болно гэсэн өндөр хүлээлттэй хэвээрээ байна” гэсэн бол АНУ-ын засаг захиргаанаас хоёр улсын удирдагчийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх багийг Сингапур руу илгээсэн байна.
Доналд Трампын хэвлэлийн нарийн бичгийн дарга Сара Сандерсийн мэдээлснээр Цагаан ордоны төлөөлөгчдийн эхний хэсэг Сингапурт очиж, төлөвлөгөөт дээд хэмжээний уулзалт болох магадлалтай гэж үзэж бэлтгэл ажлыг хийх аж. Цагаан ордон болон АНУ-ын төрийн департаментын 30 төлөөлөгч өчигдөр Сингапур руу нисчээ.
О.Саша
Сэтгэгдэл ( 3 )
Ene 2 iin uulzalt hend hamaatai ym
Уулзалт болохоор болсон. Үр дүн муутай бие биентэйгээ танилцах шоу үзнэ дээ
УУлзалт болвсоон гээгүй бил үү?