Путин Францын сэтгүүлчид тохирох хариуг нь барилаа

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 28

Петербургийн форумын эхний өдөр Владимир Путин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макронтой хэлцлүүд хийсэн билээ. Хоёр орны удирдагчид орчин үед хамгийн их анхаарал татаж буй олон улсын асуудлууд болон хоёр талын харилцааны талаар хэлэлцсэн юм.

Тэдний анхаарлын төвд байсан гол сэдвүүд нь: АНУ хэлэлцээрээс гарснаас хойшхи Ираны цөмийн хөтөлбөрийг тойрсон нөхцөл байдал, Сири болон Украины зүүн-өмнө зүг дэх хямрал байлаа.

Ерөнхийлөгчид уулзалтынхаа дараа хамтарсан хэвлэлийн бага хурал хийн, сэтгүүлчдийн тавьсан асуултад хариулсан юм. Энэ үед францын нэгэн сэтгүүлч Владимир Путинд хандан, украины найруулагч Олег Сенцовт яагаад эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар асуусан байна.

“Ноён Сенцов сэтгүүлчийн үйл ажиллагааныхаа төлөө бус, харин террорист халдлагад бэлтгэж байсныхаа төлөө баривчлагдсан” хэмээн Оросын төрийн тэргүүн онцлон дурджээ.

Мөн “Украинд сэтгүүлчдийн үйл ажиллагааг хязгаарлаж байгаа асуудал францын сэтгүүлч таны анхаарлыг татахгүй байгаа нь намайг дээд зэргээр гайхашруулж байна. Дөнгөж саяхан, хэдхэн хоногийн өмнө, таны мэргэжил нэгт орос сэтгүүлч тэнд баривчлагдсан. Сэтгүүлч Кирилл Вышинскийг нийтлэл бичсэнийх нь төлөө эх орноос урвасан хэмээн ял тулгаад байгаа. Түүний цаашдын хувь заяа хэрхэх нь танд яагаад ч  юм, сонин биш байгаа бололтой. Гэвч энэ бол байж боломгүй, аймшигтай үзэгдэл гэдгийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй болов уу” хэмээн Владимир Путин өгүүлээд, Европ тивд өрнөж буй үйл явцад анхааралтай хандахыг сэтгүүлчдэд уриалсан байна.

“Хариуцлагаа гүнээ ухамсарласан эр зоригтой олон сэтгүүлчид зөрчил мөргөлдөөнтэй нөхцөл байдалд ажиллангаа аюул осолд их өртөж байгааг бид мэднэ. Тэд өөрсдийн амь амьдралаараа дэнчин тавьж, заримдаа амь насаа алдаж байна. Бид тэдгээр хүмүүст асар хүндэтгэлтэй хандаж, тэдний мэргэжлийн үйл ажиллагаа болон амь нас нь хамгаалагдах ёстой гэж үзэж байгаа. Үүний тулд бид өөрсдийн зүгээс бүхий л зүйлсийг хийх болно. Бүгдээрээ илүү бодитой, илүү үндэслэлтэйгээр асуудалд хандацгаая” хэмээн Путин үгээ өндөрлөсөн аж.

Д.Мигаа

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Жудаг(103.229.120.23) 2018 оны 05 сарын 30

Төрийн тэргүүн гэж ийм л хүнийг хэлнэ.

0  |  0
Туяа(27.123.214.81) 2018 оны 05 сарын 29

Зөв хариулт Путин маш ухаантай хүн!

0  |  0
Top