Английн Шрусбери хотын оршин суугч Сюзанна Шоррок нь хоёр хүүхдийн ээж юм. 48 настай тэрбээр дөрвөн сарын дотор бодибилдингийн мэргэжлийн тамирчин болж чаджээ. Богино хугацаанд спортын өндөр үр дүнд хүрсэн түүний талаар гадны хэвлэлүүд уралдан мэдээлэх болсон байна.
Тэрбээр фитнесс-клуб эзэмшдэг, бие галбираа үргэлж сайхан авч явдаг байсан ч нэгдүгээр сард бодибилдингийн тэмцээнд оролцохоор шийджээ. Тэмцээн болоход дөрвөн сар л үлдээд байсан учир Сюзанна эхэндээ хатуу дэглэм барьсан байна. Тэрбээр согтууруулах ундаа, амттанаас эрс татгалзаж, булчингаа хөгжүүлэхээр эрчимтэй дасгал хийжээ.
Сюзанна “Энэ бол миний хийсэн хамгийн гайхалтай туршилт. Фитнесс-клубийнхээ ажилд анхаарч, дасгалаа хийж, ээжийнхээ үүргийг гүйцэтгэхийг хослуулсан дөрвөн сарынхаа хугацаанд их зүйлийг ойлголоо” гэж ярьжээ.
Сюзанна “Pure Elite Fitness Model” тэмцээнд хоёрдугаар байрт орсон байна. Тэрбээр одоо дэлхий дахинд мэргэжийн бодибилдингийн тамирчдын тэмцээнд оролцох эрхтэй болсон юм. Бүсгүй ирэх 11 дүгээр сард дэлхийн бодибилдингийн аваргын төлөө өрсөлдөх аж.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Царай нь аймаар байдаг байна ш дээ
Бодибилдинг чинь спорт биш ш дээ, мэргэжлийн тамирчин гэдэг чинь зөвхөн мэргэжлийн спортод л байдаг зүйл, хэн нэг сайн дурын уран сайханчийг мэргэжлийн тамирчин гэж болохгүй байхаа