С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарт ар гэрийнхнээсээ эргэлт авахдаа ч болгоомжтой байхыг сануулжээ...

Автор | Zindaa.mn
2018 оны 05 сарын 30

Авлигатай тэмцэх газраас дөрөвдүгээр сарын эхээр “их  баривчилгаа” явуулахад өртсөн хүмүүс нь Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан нар байлаа. С.Баяр хоёрдугаар эмнэлэгт өвчин нь хүндэрч эмчлүүлж байгаа бол Б.Ариунсан хилийн хоригт орж, өдгөө гадуур батлан даалтад байна. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан хүнийг эргэлтээр очсоныг эс тооцвол хүнтэй уулзахыг хязгаарладаг. Хоригдсон хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг шалгах, хянах, засч залруулах үүрэг  өгөх эрхтэй байгууллага нь ХЭҮК юм.

Хүний эрхийн Үндэсний комиссоос урьдчилан саатуулах 461дүгээр ангид хоригдож байгаа хүмүүстэй уулзах, хоригдож буй орчин нөхцөлтэй танилцах үйл ажиллагааг үе үе зохион байгуулдаг. Долоо хоногт дунджаар 1-3 хүнтэй уулзах шаардлага гардаг ажээ. Хүний эрхийн Үндэсний комиссоос итгэмжлэлээр ажилтнууд нь очиж хоригдож байгаа хүнтэй уулзана. Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан шалгаж, 461 дүгээр ангид саатуулсан. Таслан сэргийлэх арга хэмжээ авсан цагаас хойш 50 шахах хоножээ. УИХ-ын гишүүн Ч.Улаан Дубайн гэрээний холбогдох заалтууд  Монгол Улсын эрх ашигтай ихээхэн зөрчилдөж буйг хэлснээс үзэхэд эл хэрэг шийдэгдэх хүртлээ удах, багагүй хугацаа шаардах бололтой.

Ж.Бямбадорж: Ерөнхий сайд байсан нөхөд илүү зүйл шаарддаггүй

Хүний эрхийн Үндэсний комиссийн дарга Ж.Бямбадорж Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг 461 дүгээр ангид хоригдсоны дараахан очиж уулзсан. Ерөнхий сайд асан С.Баярын бие сайнгүй, хорих ангийн эмнэлэгт эмчлүүлж байгаа тухай мэдээллийг анх олон нийтэд хүргэсэн юм. АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг “С.Баяр яг хоригдож байна уу, үгүй юу” гэдгийг шалгаж очихоос өмнө өрнөсөн үйл явц л даа. Үүнийгээ Ж.Бямбадорж “Хүний эрхийн Үндэсний комиссын гишүүний хувьд ч хүн чанарын тухайд ч уулзсан” гэсэн. Хүн чанарын гэдгийг нэгэн цагт Ж.Бямбадорж УИХ-ын дарга, улстөрч явсан хүний хувьд тал татаж хэлсэн болов уу.

Нэг зүйлийг онцолсон нь  Ерөнхий сайд асан нарыг тусгайлан бэлтгэсэн өрөөнд хориогүй гэдгийг хэллээ.  Харин нэгэн зүйлийг хоригдож буй хүмүүст ч хорих ангийн удирдлагуудад ч захисан гэдгээ нуусангүй. Тэр нь “Тэдэнд, хорихын эмнэлэгт эмчлүүлж буй хүмүүсийн эм тариа, хүнсний бүтээгдэхүүн дээр дээд зэргийн хяналт тавихгүй бол болохгүй. Маш сайн хяналттай байх ёстой гэсэн. Болж өгвөл гэр орноосоо эм, хүнсний зүйл битгий аваарай” гэдгийг захисан ажээ. Тус хорих ангид эрсдэлтэй тохиолдол гарч байлаа.

Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан нас барсан

461 дүгээр ангид  сэжигтэн нас барсан тохиолдол 2014 оны тавдугаар сарын 13-ны өдөр гарч байв. Газрын тосны газрын дарга  агсан Д.Амарсайхан  461 дүгээр ангийн уулзалтын өрөөнд нас барсан. Өмгөөлөгчтэйгөө уулзаж байгаад гэнэт  ухаан алдаж унасан гэдэг. Толгой нь өвдөх зовиуртай байсныг тухайн үед эх сурвалжууд хэлж байлаа.  Хорих ангийн эмнэлгийн ажилтнууд түүнд анхны тусламж шуурхай үзүүлсэн  ч сэхэл аваагүй юм. Д.Амарсайханыг “Петрочайна Дачин тамсаг” компанитай хуйвалдан мөнгө угаасан байж болзошгүй гэх хэрэгт шалгаж байжээ.

Баавар өөрийгөө шатаасан...

Ш.Батбаяр буюу Бааварыг хар тамхи худалдаалах зорилгоор хадгалсан, борлуулсан хэргийг шүүхээр ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад байсан юм. 2013 оны дөрөвдүгээр сард болсон үйл явдал. Энэ үед камерт гал гарч Ш.Батбаяр нүүр, цээжиндээ гүн түлэгдсэн. Гал юунаас үүдэж гарсныг талууд өөр өөрийнхөөрөө тайлбарлаж байв.

Галын шинжээчийн албан ёсны дүгнэлтэд “Хорих өрөөнд гарсан галын байдал, шаталтын явцаас үзэхэд ил галын улмаас түймэр гарсан байна. Ил гал гэдэгт лаа, зул, бамбар, тамхи, чүдэнзний болон халуун цогтой үнс нурам, тамхины асаагуурын гал зэрэг орно. Галын голомт нь тус өрөөний баруун урд буланд байсан орны толгойн орчимд болон хананы хэсэгт байжээ. Уг өрөөнд байсан гэрэлтүүлэг, хяналтын камер, утааны дохиоллын системийн утаснаас оч үсэрч гал гарсан байх боломжгүй” гэж гарч байлаа.  Эцэстээ Баавар өөрийгөө шаатсан хэмээн буруутгагдсан юм.  Ш.Батбаяр буюу Бааварыг өөрийгөө шатаахыг оролдсон  тэр үеэс 461 дүгээр ангид хяналт, шалгалт, урьдчилсан сэргийлэх арга хэмжээ эрс сайжирсан гэнэ.  Эцэст нь өгүүлэхэд ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж “ Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нар бусад сэжигтний адил энгийн өрөөнд хоригдож байна. Хоригдож буй хүмүүс олон нийтийн хардаад байгаа шиг батлан даалтад гарах, хоригдож буй орчин нөхцөлийг сайжруулах зэрэг янз бүрийн хүсэлт тавиагүй” гэдгийг онцолж байлаа.

А.Эрдэнэ

www.zindaa.mn  

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Хуульч. (103.26.194.68) 2018 оны 06 сарын 06

Ч.Сайханбилэг ээ чи Оуютолгой компанийн улсад толох естой татварыг чолоолж, Оюутолгойн ашгаас Монголын ард тумний шууд хуртэх байсан ашгийг 16 жилээр хойшлуулж, эх орондоо ямар ч ашиггуй гэрээ хийснийгээ хуульд нийцсэн шударга улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Мон Эрдэнэтийн 49 хувийг УИХ-аар хэлэлцуулэхгуй, эрх мэдэлээ хэтруулэн ашиглаж хувийн компанид шилжуулсэн уйлдэлээ хуульд нийцсэн шударга улс торийн шийдвэр гаргасан гэж бодоод байгаа юм уу? Угуй. Эдгээр чинь бугд эрх мэдэлээ урвуулан ашиглаж БУСДАД ДАВУУ ЭРХ ОЛГОСОН хууль зорчсон уйлдэл шуу дээ.

0  |  0
Зочин (103.26.194.230) 2018 оны 05 сарын 31

ЯЛ ӨГ ЯЛЫН ДЭЭД ШҮҮ АРД ТҮМЭН ШААРДАЖ БАЙНА ЯЛЛАХ ЁСТОЙ АНХААР АРД ТҮМЭН АМТАЙ БОЛОН ХЭЛЖ БАЙНА ШУДАРГА АЖИЛХАН ЯААСАН ЮМ ХОХИН

0  |  0
Nyamdorj(27.123.214.94) 2018 оны 05 сарын 31

Ta nar chin yasan ch ih uur horsol ataa chotoo hunii muu uzeh gesen orkuud vee. Hunii muud duralsan hun oroo iim ym uzene dee

0  |  0
Nyamdorj(27.123.214.94) 2018 оны 05 сарын 31

Ta nar chin yasan ch ih uur horsol ataa chotoo hunii muu uzeh gesen orkuud vee. Hunii muud duralsan hun oroo iim ym uzene dee

0  |  0
зочин(202.131.243.186) 2018 оны 05 сарын 31

элбэгдоржийг яагаад хорихгүй байна.

0  |  0
ХӨХӨӨ(66.181.164.24) 2018 оны 05 сарын 31

ЯМАРЧ ХҮН АЛДАЖ ОНОЖ Л АМЬДАРДАГ ЭДГЭЭР ХҮМҮҮС БУРУУ Ч БАЙЖ МЭДНЭ ЗӨВ Ч БАЙЖ МЭДНЭ ГАНЦХАН ЭНЭ ЦАХИМ ЕРТӨНЦӨД ХҮНИЙГ ХАРААЖ ҮҮХЭЖ ДОРОМЖИЛДОГ ХҮМҮҮСД ЗӨРЧЛИЙН ХУУЛЬ, ЭРҮҮГИЙН ХУУЛИАРАА АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ. ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГТЭЙ ТЭМЦЭХ АЛБА ЮУГАА ХИЙГЭЭД БАЙГАА ЮМ БЭ АРАЙ ДЭНДҮҮ БАТАЛГАА НОТОЛГООГҮЙ ЮМЫГ ҮНЭН ЮМ ШИГ БИЧИЖ БАЙНА АТГ ИНГЭЖ САУУСАН ТЭР ИНГЭЖ ХАРИУЛЖ ГЭЭД БИЧЭЭД БАЙХ ЮМ ТЭР АТГ, ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР БҮГД АЖИЛЛАД ЭНЭ ХҮМҮҮС ДЭЭР ХАТУУ АРГА ХЭМЖЭЭ АВААЧЭЭ АРАЙ ДЭНДЭЖ БАЙНА. ИНГЭЖ ХҮН ГҮТГЭЖ ЦАХИМААР ДОРОМЖЛООД МӨНГӨ ОЛЖ БАЙГАА ХҮМҮҮС БАЙГАА ЮМ ШИГ БАЙНА ХАТУУ САЙН ШАЛГААД ӨГӨӨЧ

0  |  0
Mongol(66.181.161.49) 2018 оны 05 сарын 30

Muu sain ch mongol ulsiin erunhii said nar avilga avaagui bhaa tiim teneg humuus ch bish gedegt itgej bn harin dooguur ni yu bolsoniig ATG han todruulj bga blgui de udahgui todrono bizde.

0  |  0
Зочин (64.119.20.230) 2018 оны 05 сарын 30

Ажил тэр тусмаа том ажил хийж байсан хүмүүст алдаа оноо байлгүй яадийн бэ. Хүнийг өөдтэй, өнгөтэй явсан ч, жаахан уруудсан ч нохой шиг боорлоод , тавлаад, харааж зүхэж байдаг муухай монгол араншин гэж новш юмаа. Энэ тавлаад байгаа их мэдэгч үүд өөрсдөө юу хийж чадах юм бэ? Өөрсдөд чинь хэзээ юу тохиолдохыг хэлж мэдэхгүй болохоор доромжлох тавлах хэрэггүй.

0  |  0
Зочин (150.129.140.225) 2018 оны 05 сарын 30

РИО ТИНТОГООС АВСАН ХАХУУЛИЙН МӨНГӨНИЙ БАРИМТАН ДЭЭРЭЭ ХЯТАДЫН МОНГОЛЫН БАЯРЦОГТ ГЭЖ ГАРЫН ҮСЭГЭЭ ЗУРСАН ГЭЖУУГАА

0  |  0
irgen(64.119.23.48) 2018 оны 05 сарын 30

archaagvi muu nowshnuud yun 11 honog 1 honog ulsghudl majiih yum bn .

0  |  0
иргэн(66.181.182.89) 2018 оны 05 сарын 30

хөрөнгөө хураалгачихаад гарах хэрэгтэй. Баярцогт бол нутгаа явсан нь дээр байх

0  |  0
иргэн(27.123.214.94) 2018 оны 05 сарын 30

авсан юмаа улсдаа буцаагаад өгчих сэтгэл байна уу.ард түмэн итгэж сонгосон.ард түмнийхээ итгэлийг алдаж өөрсдөө баяжсан бол нүгэл нүдээрээ гарна гэдгиыг бодох болж дэ.аваагүй бол цагаадаад гарна биз дэ

0  |  0
Top