“Хааны эзэнт гүрэн-Монгол” үзэсгэлэнг виртуал хэлбэрээр үзэх боломжтой боллоо

2018 оны 05 сарын 30

Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Богд Хааны ордон музей Солонгосын Үндэсний музейтэй хамтран “Хааны эзэнт гүрэн – Монгол” тусгай үзэсгэлэнг Солонгос улсад энэ сарын 16-аас долдугаар сарын 17-ны өдрүүдэд зохион байгуулж байгаа. Монгол-Солонгосын хамтарсан “Мон-Сол” эрдэм шинжилгээний төслийн 20 жилийн ойд зориулсан энэхүү үзэсгэлэн нь өнгөрсөн хугацаанд хийгдсэн хамтарсан археологийн судалгаа, хамтын ажиллагааны үр дүн юм.

Үзэсгэлэнд Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт өв болох Хүннүгийн булшнаас олдсон Грек-ромын домгийн бурхадын дүрст мөнгөн эдлэл, Түрэгийн Билгэ хааны алтан титэм, Монголын эзэнт гүрний үеийн язгууртны гутал зэрэг 534 ширхэг үзмэр (үүнээс 16 дэсийн 90  ширхэг нь Монгол Улсын түүх, соёлын хосгүй үнэт дурсгал) дэлгэн үзүүлж,  олны сонирхлыг татаад байна.

Та бүхэн Солонгосын Үндэсний музейн тусгай үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулагдаж буй энэхүү үзэсгэлэнг виртуал хэлбэрээр ЭНД дарж үзэж сонирхоно уу.

Д.Тамир

WWW.ZINDAA.MN


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин63(64.119.21.16) 2018 оны 05 сарын 31

hunnu nariig ingej

0  |  0
Top