Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг батлан хамгаалж, төрийн өмнө үүрэг хүлээн ард иргэдийн амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байгаа Зэвсэгт хүчний Жанжин штабын харьяа анги нэгтгэлийн ахлагч нарын мэргэжлийн сургалтыг Ражив Гандийн нэрэмжит Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллеж болон Батлан Хамгаалах Яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб хамтран үе шаттайгаар зохион байгуулахаар гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу Зэвсэгт хүчний жанжин штабын хуурай замын цэргийн командлалын ахлагч нарын мэргэжлийн сургалт Няравын мэргэжлээр 5-р сарын 10 – 29 нд амжилттай явагдаж дууслаа.
Тус сургалтад12 анги нэгтгэлийн 25 ахлагч
зэрэг чадамжуудыг эзэмшиж Чадамжийн гэрчилгээгээ гардаж авлаа.
Чадамжийн гэрчилгээ гардуулах үйл ажиллагаанд:
- Үйлдвэрлэл Урлалын Политехник Коллежийн захирал Б.Даваажав
- Зэвсэгт хүчний жанжин штабын Тэргүүн ахлагч Б.Гантөмөр
- Хуурай замын цэргийн ар тал, техникийн хэлтсийн дарга, хурандаа Д.Батзориг
- Хуурай замын цэргийн командлалын тэргүүн ахлагч Д.Мөнхбаяр
- Мэргэжлийн боловсролын үнэлгээний төвийн сургалт судалгаа инноваци хариуцсан аргазүйч Д. Отгонжаргал нар оролцлоо.
Сэтгэгдэл ( 1 )
ene oftseruudiin guzeeg yanaa..ter terguun ch gesen....zuragtaar garahaasaa ichdeggui yum baihdaa..bordson gohainuud