АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Хойд Солонгосын өндөр албан тушаалын төлөөлөгч нартай уулзахаа мэдэгджээ. “Ассошейтэд пресс” агентлагийн мэдээлснээр саяхан Хойд Солонгосын өндөр албан тушаалын түшмэл Нью-Йоркт очиж, АНУ, БНАСАУ-ын Ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулах ажилд оролцож байгаа аж.
Ким Жон Ун энэ сарын 27-нд Өмнөд Солонгоын Ерөнхийлөгч Мүн Жэ Интэй ярилцахдаа Доналд Трамптай уулзах хүслээсээ ухрахгүйгээ илэрхийлж байсан юм. Мүн Жэ Ин ч АНУ болон Хойд Солонгосын удирдагчдыг дээд хэмжээний уулзалтаа хийхийг ятгасан билээ.
АНУ-ын засаг захиргаанаас хоёр улсын удирдагчийн дээд хэмжээний уулзалтад бэлтгэх багийг Сингапур руу илгээгээд байгаа юм. Цагаан ордоны төлөөлөгчид Трамп, Ким нарын уулзалт болох магадлалтай гэж үзэж бэлтгэл ажлыг хийж байгаа аж.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )