Эгч дүү Эбигейл, Бриттани Хенсел нар бол эр зориг, тууштай байдлын жинхэнэ үлгэр жишээ юм. Бүсгүйчүүд дундаа нэг биетэй хэдий ч хоёр өөр хувь хүн юм.
Тэд хорвоо ертөнцтэй болон хоёр биенийхээ хоорондын харилцааг гайхалтай зохицуулан, өөрсдийгөө бусдаас өөр гэдгийг мэдрэхгүйгээр сайхан амьдарцгааж байна.
АНУ-ын Миннесота мужийн оршин суугч, зургаан настай Эбигейл, Бриттани Хенсел нарыг хүмүүс анх удаа Опра Уинфригийн шоун дээр олж харжээ.
Түүнээс хойш тэд ахин телевизийн дэлгэцнээ гарч, олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээхийн тулд маш бэрх, хүнд замыг туулсан аж. Тэдний амьдралаар Joined for Life баримтат киног 2003 онд бүтээсэн байна.
Тэдний дотор эрхтэнүүд бараг бүгд хос учраас их ховор тохиолдолд тооцогддог аж.
Сиамын ихэр эгч дүү хоёрыг мэс заслын аргаар салгах тохиолдолд нэгнийх нь амь насанд аюултай, мөн хоёулаа амьд үлдлээ ч гэсэн тэдний амьдралын чанар муудна хэмээн эмч нар өгүүлжээ.
Иймээс ч Эбигейл, Бриттани нар хамтдаа үлдэн, нэгэн нэгдмэл биет адил хоорондоо зохицоход суралцсан байна.
Тэд өсч томрох тусмаа сонирхол, таашаал нь эрс ялгарах болжээ: идэж уух хоол хүнс, хувцас хунарын сонголт зэрэг дээр илт мэдэгдэх болсон байна.
Жишээ нь, Бриттанигийн өгүүлснээр, түүний эгч гэртээ байхыг илүүд үздэг бол түүнд гадуур зугаалах нь илүүтэй таалагддаг гэнэ. Тэр математикт дуртай бол Эбби урлаг уран сайханд сонирхолтой аж.
Гэвч тэдний санал эцэстээ нэгдэн нийлж, утга учир бүхий амьдралыг бүрдүүлдэг гэжээ. Бүсгүйчүүд автомашин жолоодох эрх авч, Бетэл Их сургуулийг төгсөн, одоо бага сургуульд математикийн хичээл зааж байна.
Эбби биеийнхээ баруун талыг хянаж, Бриттани зүүн талаа хариуцдаг бөгөөд бүхий л хүндрэл бэрхшээлүүдийг хамтдаа туулж байна.
Энэхүү бүтээлч бүсгүйчүүд өөрсдийн ажилд их дуртай, бас аялал зугаалгаар их явдаг гэнэ.
Тэд хүмүүстэй маш сайн зохицон, хүүхдүүдтэй ажиллахад суралцжээ. Иймэрхүү өвөрмөц онцлог бүхий хүмүүсийн тухай эргэн тойрныхны ойлголтыг тэд өдөр бүр өөрчилсөөр байна.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 3 )
Хэнд ямар хувь тохиол ирнэ тэр л замаар явна даа ямар байлаа ч өөртөө сэтгэлийн хаттай амьдрах нь чухал байх
erguu uher mongol baih amarhan baih
huurhii hetsuu yum aa .