Өмнөговь аймагт “Сүүн цацал өргөх ёслол” боллоо

2018 оны 05 сарын 31

"Хайраас хайр" аяны хүрээнд Олон улсын хүүхдийн баярын өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн НАМЭХ-ноос санаачлан зохион байгуулж буй "СҮҮН ЦАЦАЛ ӨРГӨХ ЁСЛОЛ"-д ээжүүд эмэгтэйчүүд маань өглөө эртлэн босож Гурвансайхан уулынхаа бэл энгэрээс алтан нарандаа сэтгэл юугаа шившин цацал өргөлөө. 

Тус үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Х.Сугир, Даланзадгад сумын Засаг даргын орлогч Э.Мөнхболор нар хүндэтгэн хүрэлцэн иржоролцлоо. 

Сүүн цацал өргөн байгаль эхээ аргадаж, өв уламжлалаа сэргээн үр хүүхэддээ үлгэрлэж хайр бэлэглэсэн энэхүү үйл ажиллагаанд аймгийн ХЖТ-ын уран бүтээлч Алгирмаа, Балганцэрэн нар морин хуурын аялгуунд "Уяхан замбуутивийн наран" уртын дуугаар мялаалга өргөж ээжүүдийн хамтаар сүсэглэн залбирч нар хур хурайллаа. 

Image may contain: 3 people, people standing and outdoor

Аймгийн НАМЭХ-ын дарга Ж.Сайнжаргал хэлэхдээ “Энэхүү “Сүүн цацал өргөх” ёслолын үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн ээжүүддээ их баярлалаа. Халуун энергээр төөнөж байгаа нар, ээжүүдийн сүүн цацал биесээ хайрлан тосож байх шиг налгар ээвэр дулаан өглөө байна. Ээжүүдээс хайр түгэж гэмээн энэ орчлон хайраар, эерэг энергээр тэтгэгдэнэ гэж ойлгодог. Эмэгтэйчүүд маань монгол дээл хувцасаараа гоёж, алдарт эхийн одонгоо зүүгээд, хээ ур шингэсэн цацлын халбага, хувинтайгаа ирж хүндэтгэл үзүүлэн оролцож байгаа нь үзэсгэлэнтэй бөгөөд бахархалтай санагдлаа. Энэ “Сүүн цацал өргөх” ёслолыг ирэх жил зуны эхэн сарын шинийн нэгний билэгт сайн өдөр аймгийн хэмжээнд уламжлал болгон зохион байгуулахаар төлөвлөсөн байгаа. Жил бүр хийж тогтмолжуулснаар айл гэрийн эзэгтэй бүр цай, сүүний дээжээ уул ус, ургах нар, тэнгэр хангайдаа өргөж хэвших, үр хүүхэддээ өв соёлоо өвлүүлэн зааж сургахын зэрэгцээ хамгийн наад зах нь айл бүр цацлын халбага, хувинтай болж хэрэглэж занших юм. Олон сайхан ээжүүдийн сэтгэл шингэсэн сүүн цацал Өмнөговьчуудад маань аз жаргал, сайн сайхан бүхнийг авчрах болтугай” гэв. 

Хүүхэд бүр аз жаргалтай, ээжүүд бүр амар амгалан байг ээ.

Image may contain: one or more people, people standing, sky, outdoor and nature

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
sonin narod yum aa(91.97.61.148) 2018 оны 09 сарын 02

showdahgui baij chadkuu yu

0  |  0
зочин(66.181.161.64) 2018 оны 05 сарын 31

Бага шоудаа ман намын шоу дуусаагүй юу. Цагдаагийн 36алба хаагч бөөндөө хуримлаад.одоо бас хачин хачин савай халбагтай толгой нүцгэн ар араасаа бие биенийхээ дээлийг норгоод.өргөж буй сүүн дээрээ гишгээд ичмээр юм. Ёс жудаг. Зан заншил хаана байнаа энгэж шоудахаа болиоч дандаа үл бүтэх юм зохиогоод сэтгэцийн өвчтэй дарга нөртай юмуу галзуураад байна уу энэ улсууд.

0  |  0
Top