Холливудын алдартай жүжигчин, 42 настай Анжелина Жоли 2016 онд нөхөр Брэд Питтээс салсан билээ. Түүнийг Британийн жүжигчин, 37 настай Том Хиддлстонтой уулзаж байгаа тухай барууны хэвлэлүүд мэдээлж эхэлжээ.
Сэтгүүлчдийн бичиж буйгаар, тэднийг жүжигчин Крис Хемсворт танилцуулсан гэнэ. Тэрээр “Алтан бөмбөрцөг”-ийн шагнал гардуулах ёслолын үеэр Анжелина Жолитой нэг ширээнд суугаад, британийн жүжигчин эрийг баахан магтсан юм байх. Ингээд Жоли түүнээс Томын утсыг аваад, дараа нь тэд хайрын роман үүсгэсэн аж.
Энэхүү мэдээллийн талаар алдартай жүжигчин бүсгүй ямар нэгэн тайлбар хийгээгүй бөгөөд одоо тэрээр “Малифисент”-ийн зураг авалтаар Их Британид ажиллаж байгаа юм байна.
Дашрамд дурдахад, Жоли, Питт нар 2005 онд уулзаж эхлээд, 2014 онд албан ёсоор гэрлэсэн хэдий ч 2016 оны есдүгээр сард Жоли салах өргөдөл гаргасан билээ. Тэдний гэр бүл төрмөл гурав, өргөмөл гурав нийлээд зургаан хүүхэдтэй бөгөөд тэд Жоли-Питт хэмээн овоглодог.
Д.Мөрөн
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 10 )
YAGAD bolohgui gej hun hichneen udaan amid yawah yum gants amidrah nasandaa husseneeree durlaj hairlaj durluulj hairluul amidrah ni zuv. Joli saihan emegtei hezeech yanhan baigaagui .
Энэ хүний хүнлэг сэтгэлийн шавхаруу ч байхгүй та нар юу вэ.
hogshin avgai
хеерхий минь дээ, хорт хавдартай гэсэн.удаан амьдрахгуй хорвоод богино хугацаанд ч гэсэн зовлон жаргалаа хуваалцах хэн нэгэн цуг байвал аштай юу даа
ХАРААЧ ҮГҮЙ БАЙЖ ОРИГООР НЬ
УГААСАА ЯНХАН ХҮҮХЭН БАЙСАН Ш ДЭЭ.