Ц.Энхбат:Даяарчлагдсан цагт монголчууд өв уламжлалаа хадгалж явахын шалтгаан нь баяр наадам юм шүү дээ

Монголын Шагайн харвааны холбооны Ерөнхийлөгч, Монгол Улсын Үлэмж дархан мэргэн Ц.Энхбаттай ярилцлаа.

-Өнө эртний уламжлалтай шагайн наадгайд хэдийнээс сум тавив.Тэр тусмаа Шагайн харвааны холбоотой хэдийнээ холбогдсон бэ?

-Миний хувьд 1986 оноос эхлэн сум тавьж, шагай харвасан бол Шагайн харвааны холбоо маань 1987 онд байгуулагдсан түүхтэй. Шагайн харвааны холбоо нь энэ наадгайг шинэ цаг үетэй хөл нийлүүлэх, хэсэг бүлгээрээ харваж байсан хүмүүсийг нэгтгэх, дүрэм журамд оруулах зорилгын дор байгуулсан хэмээн ахмадууд маань ярьдаг. Бидний үеийнхэн ч ахмадуудаасаа өвлөж авсан энэ наадгайг хөгжүүлэх, Шагайн холбооны үйл ажиллагааг илүү боловсронгуй болгох, хөгжүүлэх тал дээр анхаарч ажиллаж ирлээ. Өнгөрөгч 2017 онд холбооныхоо 30 жилийн ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж, өнгөрсөн цаг хугацааны алдаа оноогоо цэгнэж ирээдүйн ажил үйлсийнхээ талаар хэлэлцсэн сайхан жил байлаа. Эргээд харахад манай холбоо байгуулагдаж, үе үеийн удирдах ажилтнууд идэвх зүтгэл гаргаснаар шагайн наадгайг спортын төрөлд илүү ойртуулж хөгжүүлснээс гадна уламжлалт наадгайг түмэнд түгээн дэлгэрүүлэхэд чамлалтгүй олон ажлыг хийсэн байна.

-Таны хувьд ч тэр, Шагайн холбооны хувьд ч тэр чамгүй ажлыг хийж гүйцэтгэсэн гэдгийг харваачид ярьдаг?

-Миний гэхээсээ илүүтэй бидэнд энэ наадгайг, энэ холбоог улбаалан авчирч өгсөн ахмадуудад талархах ёстой. Анх 1987 онд Шагайн холбоог байгуулан ажиллахдаа дүрэм журмыг бий болгосон анхны Ерөнхийлөгч А.Баярмагнай, уламжлан авч өнөөдөр ч бидэнд байнга түшиг болон ажилладаг Хүндэт Ерөнхийлөгч Д.Басхүү, Я.Батсуурь нарын олон ахмадууд, өдгөө бидэнтэй мөр зэрэгцэн ажиллаж байгаа Шагай холбооны Дэд тэргүүн М.Нямаа, Ерөнхий нарын бичгийн дарга С.Эрдэнэбаатар гээд олон хүнд талархах ёстой. Өнгөрөгч хугацаанд бидний амжуулсан олон ажлын нэг нь гэвэл шагайн харвааг Дэлхийн соёлын өвд бүртгүүлсэн явдал юм. Энд хүн бүрийн хүчин зүтгэл орсон бөгөөд голлох үүрэг хүлээсэн хүн бол Д.Басхүү ерөнхийлөгч юм.Шагайн харваагаа Дэлхийн соёлын өвд бүртгүүлснээр монголчууд бид үндэсний уламжлалт наадгайгаа дэлхий дахинд сурталчилан таниулахаас гадна монгол гэсэн үндэсний бүхнийг шагайгаар дамжуулан хүргэх боломж нээгдсэн гэсэн үг.

-Шагайн холбоо нь аймгуудад салбараа байгуулаад зогсохгүй дэлхийн олон оронд өрх тусгаарласан нэгжтэй болжээ?

-Шагайн холбоо үүсч байгуулагдсан цагтай бараг зэрэгцээд аймгуудын холбоо байгуулагдсан.Ялангуяа төв халхын аймгуудад, эрт дээр үеэс эртэй сайн харваачдаараа алдартай байсан аймгууд хамгийн анх холбоогоо байгуулаад ажиллаж эхэлсэн. Энэ хэрээр харваачдын хүрээ тэлж, нэртэй сайн харваач олон болсон төдийгүй залуу хойч үе энэ наадгай, спортод олноор орж ирсэн. Үүгээр ч зогсохгүй Монголын Шагайн холбоо байгуулагдаад арав гаруй жил болж байхад Америк, Франц зэрэг орнуудад шагайн холбоо байгуулагдаж өргөн дэлгэр болсон. Одоо бол дэлхийн олон оронд салбар хүрээгээ тэлж, тэр хэрээр шагайн харваагаар дамжин монголын уламжлалт соёл хилийн чанад түгэж байна.Бид Монгол Улсад хамгийн өндөр шагнал буюу автомашины шагналтай наадмыг нэрт харваач Г.Сампилын санаачилгаар, Хэнтий аймгийн Засаг даргын тамгын газар гээд олон талын дэмжлэгтэйгээр Дэлгэрхаан суманд зохион байгуулсан юм.

-Та бүхнийг тойром харвааг дэлгэрүүлэх хуучин уламжлалыг нь сэргээх тал дээр чамгүй ажлуудыг зохион байгуулсан гэдэг юм билээ?

-Энэ бол манай холбооны анхаарч ирсэн зүйл. Тойром харваа уламжлагдан сэргэж байж  эртний түүхтэй уламжлалт харваа маань дэг ёсоо хуучнаар нь хадаглаж чадна гэж боддог. Тиймээс  Дундговь аймагийн Дэрэн сумын нутагт 100 жилийн өмнө үүсч байсан Наранхөгцтийн тойром, Булган аймгийн Хутаг-Өндөр сум Хантай багийн Хангинахын шугуйн тойрмуудыг сэргээн уламжилсан.

-Цаашид Шагайн холбоо олон ажил төлөвлөсөн байж таарна.Энэ талаар яривал сонирхолтой санагдлаа?

-Юуны өмнө бид Төв цэнгэлдэхийн дэргэд байгаа асраа шинэчлэх шаардлага байна.Шагайн харваа маань нэгэнт Үндэсний баяр наадмын нэгэн төрөлд албан ёсоор багтсан учраас морь бөх, сурын адил хэмжээнд үнэлэгдэх нь чухал. Тухайлбал, цол хэргэмээ бөхчүүд сур харваачид шиг Ерөнхийлөгчөөс гардан авах болгохоор санал хүсэлт тавиад ажиллаж байгаа.Тэгэхээр би нэг зүйлийг тодруулах ёстой. Тэр нь юу вэ гэхээр Үндэсний их баяр наадмаар шагайн харвааг 1998 оноос эхэлж наадуулахаар болсон. Наадмын дагавар тэмцээн гэж хэлж болно.

Ер нь шагайн харвааг баяр наадмын нэг төрөл болгохыг олон хүн хүсдэг. Баяр наадмын хуульд ч өөрчлөлт орох талаар яригдаж байгаа юм билээ. Энэ сайхан өв соёлоо сайхнаар нь авч үлдэхийн тулд битгий их улс төржөөсэй гэж хүсэж байгаа. Үндэсний өв соёл бахархал гэдэг талаас нь бас хараасай гэж хүсэж байна.Даяарчлагдаж байгаа энэ цаг үед монголчууд өв уламжлалаа хадгалж явах арга замын нэг нь баяр наадам юм шүү дээ. Түүнчлэн эрийн гурван наадмын төрлүүд эрийн наадам мөн үү биш үү гэдэг нь эргэлзээ төрмөөр. Жишээ нь сурын харваанд эмэгтэйчүүд хүртэл харвадаг биз дээ. Харин шагай бол зөвхөн эрчүүдийн тоглоом.

Миний хувьд шагай харвааг Үндэсний их баяр наадмын нэг төрөл болгох санаачилгыг УИХ-ын дарга М.Энхболдыг хотын дарга байхад гаргаж байлаа. Үндэсний их баяр наадмын төрөл болгож чаддаггүй юмаа гэхэд наадмын нэг дагавар тэмцээн болгож өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Тэгээд М.Энхболд дарга дэмжиж Төв цэнгэлдэхийн хажууд шагайн харвааны асрыг барьж өгч байсан юм. Түүнээс хойш Үндэсний их баяр наадмаар тогтмол тоглож нааддаг болсон.Одоо энэ асраа ямар нэгэн байдлаар тордож илүү гоё болгох шаардлага бий.

С.Ууганбаяр

www.zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

Зочин [ 182.160.2.25 ]      |     2018 оны 6-р сарын 17 -нд, 06:17 минутанд

Ганц наадам улс үндэстнээ дархлана гэж үгт байхгүй. Өвөг дээдсийн холыг харж хоёрыг тунгаах ухааныг сэргээж дэлхий ертөнц яаж өөрчлөгдөж, хэн ямар бодолтойгорр юуу хийж байгааг тунгаах чадварыг монгол хүн одоо бүрэн сэргээх л чухал. Найр наадам хөөгөөд байвал сүйрэлд л хүрнэ. Гэхдээ наадмыг боль гэсэн үг биш л дээ. Наадам олон түмнийг цуглуулж санаа бодлоо солилцох, эв найрыг эрхэмлэхэд тустай, хэрэгтэй үндэсний баяр билээ.

Хошин шог [ 202.179.26.29 ]      |     2018 оны 6-р сарын 04 -нд, 03:35 минутанд

Монголчуудыг хагалж ирсэн нь Наадам нэртэй хар хорны хошин шог.

зочин [ 103.26.195.146 ]      |     2018 оны 6-р сарын 02 -нд, 11:09 минутанд

Шагайн зурхайгаар дүүрэн мэргчүүл.Халх сурын зурхайд олж уулзах гэж мэргчүүлээ хайдаг.Шагайн зурхайд бол ...........

Зочин [ 103.26.195.146 ]      |     2018 оны 6-р сарын 02 -нд, 10:27 минутанд

Нум сум харвуулахгүйн тул гэр орондоо бай гээд манжууд зохиосон тоглоомыг одоо төрийн наадгай гээд байх юм.

иргэн [ 82.223.15.238 ]      |     2018 оны 6-р сарын 01 -нд, 08:10 минутанд

Тэнэг мал малаа сайн хариул битгий олон 7н юм ярь

иргэн [ 49.0.137.101 ]      |     2018 оны 6-р сарын 01 -нд, 05:45 минутанд

Манжийн үед бодлоготойгоор, Монгол эрчүүдийн нум сум харвах чадвар, сэтгэл зүйг алдагдуулах зорилгоор зохиосон ”шагайн тоглоом” нэрээр халхавчилсан арга мэх юм. Энэ азаартны улам шунах удаан суух дуршил төрүүлдэг их хорлонтой эд. Шагай тоглосон эрчүүдийн холын зайн хараа мэдрэмж алдагдаж, нум татдаг хуруунууд бядгүй болж, удаан хөл дээрээ сууснаас судас өргөсөх зэрэг маш олон ил далд хорлонтой юм. Үүнд спортын үнэрч байхгүй

Ard [ 27.123.214.121 ]      |     2018 оны 6-р сарын 01 -нд, 04:27 минутанд

Ergyy teneg deereesn arhnii lyy

Ганбаатар.д [ 103.26.195.216 ]      |     2018 оны 6-р сарын 01 -нд, 04:23 минутанд

Үндэсний өв соёлыг яаж сайн хөгжүүлснээр нь улс орнуудыг хөгжсөн гэдэг гэсэн амжилт хүсье

Г [ 66.181.160.35 ]      |     2018 оны 6-р сарын 01 -нд, 04:09 минутанд

Төв аймгийг доромжилж байгаа хүн дээ засаг дарга ИТХын дарга хоёр нь ээлжлээд солигдоод хийж байдаг өөрсдийгөө путин медведев гээд бодчихсон 2 новш

монгол [ 202.21.117.162 ]      |     2018 оны 6-р сарын 01 -нд, 02:27 минутанд

жинхэнэ бөгс долоогч этгээддээ

Go to top of page