Г.Жигжидсүрэн:Би киноны тухай бараг ярихаа больсон

Нэрт найруулагч, Ардын жүжигчин Г.Жигжидсүрэнтэй ярилцсанаа хүргэж байна.

-Сүүлийн жилүүдэд таны бүтээсэн уран сайхны кино гэж дуулдсангүй .Энэ олон уран сайхны кино гарч байхад яршиг гэж бодов уу. Эсвэл?

-Сүүлийн үед уран сайхны кино хийсэнгүй дээ. Ер нь дэлхий нийтэд баримтат түүх бодит байдлыг илүү үзэх болсон. Өнөө үеийн нисэн дүүлсэн алаан хядааныг үзэхээ больсон шүү дээ. Энэ боп цаг зуурын зугаа төдий л зүйл. Тиймээс би баримтат кино, баримттай ном хийе л гэж боддог болсон. Хоёр ч ном бичиж байна. Ердөө дуусдаггүй. Кино гэдэг чинь уран бүтээлч техник технологи, үзвэрийн гэсэн гурван том сүлжээ байж сая кино болдог. Манайд аль аль нь алга. Өнөөдөр манайхан кино хийж байна л гэнэ. Энэ гурваар дамжихгүй кино цааш явахгүй.

-Сүүлийн үед бараг л өдөр бүр кино гарч байна. Та нэгэн насыг кино урлагт зориулсан хүний хувьд ямар нэгэн зүйл хэлэх байх?

-Би бараг киноны тухай ярихгүй байя гэж өөртөө тангараг тавьсан. Түүнээс биш үндсэндээ манайд кино байхгүи болсон. Уран сайхны кино зүгээр л сонирхогчийн төвшинд очсон. Одоо кино найруулахаасаа өмнө хор найруулдаг болжээ.

-Яагаад киноны тухай ярихгүй гэж тангараг тавьсан гэж?

-Ярихгүй байхын учир нь киноны тухай ярихаар одоо үеийнхэн Г.Жигжидсүрэн үеэ өнгөрөөчихөөд солиорч байгаа юм гэх байлгүй.  Би нэг жишээ ярья. Хоёр жилд нэг удаа “Улаанбаатар” кино наадам болдог юм. Хэдхэн жилийн өмнө л дөө. Намайг "шүүгчээр ажиллаач” гэж гуйсны дагуу зөвшөөрсөн юм. Тэгээд шалдар булдар зүйлээс болоод хаяад явчихсан юм. Гэтэл "та наадмын шалгаруулалтын ёслол дээр ирж шилдэг найруулагчийн шагнал гардуулна уу" гэхээр нь очлоо. Би шагнал гардуулахдаа "Монголын кино урлаг цулбуураа чирээд давхиж яваа морь шиг байсан. Одоо эзэнтэй болжээ" гэж хэлсэн. Гэтэл сонин хэвлэлээр "Г.Жигжидсүрэн наадам дээр согтуу гарч олон юм ярьсан" мэтээр бичсэн. Бас нэг удаа БСШУ-ны яаман дээр киноны тендер зарлаад намайг дуудсан юм. Тэгээд бид шалгаруулаад өнгөрсөн. Нэрийг нь хэлээд яах вэ, дараа нь харин тендерт оролцсон нэг нөхөр гудамжинд таараад "Миний бичсэн зүйлийг үг үсгээр нь яриад агсам тавьж байгаа юм" Тендер хүртэп ингэж задардаг байна. Энэ мэт зүйлээс болоод аливаа зүйлд ч оролцохоо л больчихсон.

-Кино урлаг яагаад ийн эзгүйрч, уруудаад байна. Мэдээж нэг шалтгаан бий дээ?

-Урьд цагт Уран сайхны зөвлөл гэж айхтар зүйл байжзэ. Түүгээр дамжиж, тусгай баг суугаад л хэлэлцээд, үүнийг кино болгох уу, үгүй юу гэдгийг шийднэ. Гэтэл энэ нь манайд алга болсон. Мэргэжлийн кино зохиолч гэж байхгүй болсон. Манайд байсан ганц мэргэжлийн кино зохиолч н.Зандраа гуай 90 нас гарч бурхан болоод дуусах шив. Харин АНУ-д энэ яг хэвээрээ одоо ч байна. Тэр л уран сайхны зөвлөлд мэргэжлийн киноны зохиолчоос аваад дандаа мэргэжлийн хүмүүс суусгаад шүүнэ. Тийм дээ ч дэлхийд шуугиулсан олон кино гаргаад байгаа юм. Манайд болохоор кино хийж байгаа хүмүүсийг хайраад байхад юуны түрүүнд мөнгө яриад байх юм. Мөнгө бол асуудал биш, олддог л эд. Мөнгө байвал мандуулах юм яриад л явна. Үнэндээ мөнгөнд биш уран бүтээлчиддээ байгаа юм. Нөгөө талаар уран бүтээлчдээ ямар ч сэтгэл алга, эрэл хайгуул ч хийхээ больсон. Би бас нэг жишээ дурдая. Тэр жил нэг кино хийгээд, жүжигчин залуу авахгүй юу. Гэтэл нэг өдөр зураг авах болчихоод байдаг, өнөөх чинь байдаггүй .Нэг цаг хоцроод, ирэхдээ "За хурдлаарай. Яг юу хийх билээ. Хурдлаарай. Би тэдэн цагт хурим хөтлөх ёстой" гэлээ. Тэгэхээр нь би "Чамаар монголын кино дутна гэж бодоо юу. Яв" гээд хөөгөөд явуулсан. Энэ мэт байдлыг харахад хэцүү. Кино урлаг уруудсныг зах зээлтэй холбож ерөөс болохгүй .Мөнгөгүйдээ энэ урлаг уруудаад байгаа юм биш.

-Тэгвэл жүжигчдийн ур чадварын хувьд?

-Жүжигчид ч дээ. Яах вэ. Уран бүтээлдээ сэтгэл гаргахгүй. Яаж урьдынх шиг байх вэ.

-Таны хувьд үе үеийн сайхан уран бүтээлчидтэй хамтарч байсан. Тухайн цагийн жүжигчид бол мэдээж өөр байлгүй яах вэ. Тэдний тухай?

-Би 1967 онд "Анхны алхам"-ыг хийх гэж Сөгнөгөрт гарсан юм. Гэтэл нэг өглөө сэрээд хартал манай Нямын Цэвэгмид, С.Цэрэндаш, Ё.Шаравдоо, Дондог гуай нар гэрүүд  тойруулаад гортиг татчихсан. Түүнийгээ тойроод богино өмдтэйгөө гүйж байна. Энэ нь ч яах вэ, гимнастикаа хийж буй хэрэг. Тэд бүгд гартаа цаас барьсан харагдсан юм. Би зургийн талбай дээр очоод тэднээс "Та нар юун цаас бариад гүйлдээд байв" гэж асуусан чинь өнөөдүүл чинь тэр өдрийн хэлэх үгээ бэлдээд гимнастикаа хийж явсан байгаа юм. Ийм л сэтгэлтэй улс байсан.

-Өнгөрсөн хугацаанд мөн ч олон олон зохиолчидтой хамтран ажилласан байгаа даа. Бөхөөр бол барилдаан таардаггүй хүн гэдэг шиг тийм зохиолч таарах уу?

-Киноныхоо зохиолч бүхэнтэй хүзүү  сээрээрээ тэврэлдээд байсан гэвэл худлаа. Уран бүтээл хийж л байгаа юм чинь зөндөө л юм болно. Сайдах муудах юм юм л байна. Би С.Эрдэнэ, Д.Дашдооров, Д.Гармаа гээд үе тэнгийнхнээс болохоор Б.Лхагвасүрэн Б.Догмид гээд олон хүнтэй уран бүтээл хийсэн. Хөгжмийн зохиолч З.Хангал бид хоёр үеийн ч юм даа их муудна. Би "чиний хөгжмөөр кино дутахгүй Чи юу юм" гээд л мань хүн ч бас л "чиний найруулагч гэж юу байсан" юм гээд бөөн л юм болно. Харин орой нь юм уу маргааш нь инээгээд уулзана. Б.Догмид нэг удаа "Хайрын нулимс хатдаггүй" гэж кино бичээд ирлээ. Би нэлээд засвар хийгээд өгөөд явуулахгүй юу. Гэтэл мань хүн эргээд аваад ирлээ. Бас л болдоггүй .Өөрийнхөө зүйлийг ч хамаална гэж жигтэйхэн.  Өөрийнхөөрөө зөрөөд болдоггүй. Хоёулаа муудаад чиний зохиолоор Монголын кино дутах юм уу гээд гал тогоондоо юу ч үгүй ураад хаячихлаа. Тэд удалгүй эвлэрч шалаар нэг хөглөрсөн цаасаа цавуугаар нааж байж билээ. Тэр нь манай Б.Догмидын анхны кино байсан байх шүү.



-Б.Лхагвасүрэн найрагч бол зөрүүд өөрийнхөөрөө хүн дээ. Тэр нэг удаа "Намайг аймшиггүйгээр кинонд тоглуулсан хүн бол Г.Жигжидсүрэн "гэж байсан?

-Бид хоёр ч бас муудна.Намайг жаахан хуйсагнаад ирэхээр Б.Лхагвасүрэн "За за цаадхын чинь юм хөдөлчихлөө гээд сэм яваад өгдөг тухай манай хэд инээлдээд ярьж байдаг юм. Лхагвасүрэн бид хоёр нэг нутаг, үеийн ч юм даа. Уран бүтээл дээр маргах юм байлгүй яах вэ. Түүнээс биш С.Эрдэнэ гуай гэх мэт ахмад үедээ бол юу гэж тэгэж аашлах вэ. Манай хүн чинь "Хүн чулууны нулимс"-аа бичиж байгаа тухай үйл явдлыг нь ярина. Анх "Цусан гавьяа" нэртэйгээр жүжиг тавина гэнэ. Тэгээд би энэ чинь жүжиг биш киноны л зохиол байна гэсэн. Мань хүн кино болгоод 12 хуудас текст аваад ирсэн. Тэгээд л "Хүн чулууны нулимс" гэдэг кино бүтсэн түүхтэй.

-Кино зохиол 12-хон хуудас байна гэж үү ?

-Уг нь 30-40 хуудас материал ирдэг юм. Яагаад гэвэл би Б.Лхагвасүрэнг "Чи битгий алтан нар, мөнгөн сар гэж бич. Түүнийг чинь манай зураглаач тэртээ тэргүй гаргана" гэдэг байсан. Энэ үед Г.Жигжидсүрэнгийн хийж байгаа кино, кино биш гэх зэргээр намайг элдвээр л ярьсан.

С.Ууганбаяр

www,zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 22 )

Uzegchiin bair suuri [ 103.229.121.233 ]      |     6-р сарын 17 -нд, 14:42 минутанд

Дэмжиж байна. Ухаантай хүмүүс цаг үеэ мэдэрч чаддаг гэж бодож байна. Би сүүлийн үеийн Монгол киног үнэгүй дэлгэцээр гарсан ч үзэхийг хүсдэггүй. Жүжигчин мэргэжил эзэмшсэн хүмүүс нь ч мэргэжилдээ тэнцэхгүй гэж үзэж байгаа.

зоч [ 103.212.116.196 ]      |     6-р сарын 16 -нд, 12:05 минутанд

Jigjidsuren nairuulagch bol uneheer mergeiliin nairuulagchdiin deed orgild ni hursen Mongol hunii aguu ih uhaan zayaasan mongolchuud bidnii baharhal bolson hun de zaluuchuud uhaan ni hurch helsen yarisan ugiig ni oilgodog bol ene sor bolson hunees munch ih yum surna daa

Зочин [ 103.212.116.196 ]      |     6-р сарын 16 -нд, 12:01 минутанд

Жигжидсүрэн гуайдаа урт удаан наслахыг ерөөе. Мундаг хүн шүү

МОНГОЛ [ 119.40.99.32 ]      |     6-р сарын 14 -нд, 06:26 минутанд

ЖИГЖИДСҮРЭН ГУАЙН ҮГИЙГ СОНСОХ ГАЗАР НЬ, УХААРАХ ХҮМҮҮС НЬ ОЙЛГОЖ АВААСАЙ. ҮНЭХЭЭР МОНГОЛЫН КИНО УРЛАГ МАШ ХЭЦҮҮ БОЛСОН ДОО

pkx [ 103.212.116.196 ] 6-р сарын 16 -нд, 12:00 минутанд

хэлээд яахав ээ үнэхээр нэг кино эхлэхэд дотор муухай оргиод үздэггүй ш дээ

odgerel [ 210.160.28.4 ]      |     6-р сарын 14 -нд, 04:21 минутанд

sport soyol shinjileh uhaan seheend hevtej baigaa shuudee seheend oruulsan uls ni bid uursduu

varane [ 66.181.178.70 ]      |     6-р сарын 12 -нд, 06:13 минутанд

Энэ залуучууд нэг кино хийхээр нөгөөдүүл нь тэнгэрт тултал мантана. Нөгөөдөх нь кино хийхээр бас адил очиод л тэнгэр тултал магтана. Хоорондоо тохирцон байдаг байх. Ядаж тэр нь тийм байна, энийг нь энгэхгүй гэж шүүмж хэлдэг болвуу. Тэгэж байж өссөж дээшлэх байхдаа. Нэг нэгэндээ ЦААСАН МАЛГАЙ өмсүүлээд л үзээд байх юм.

Алтан [ 103.9.90.50 ]      |     6-р сарын 12 -нд, 04:07 минутанд

Жигжидсүрэн гуайдаа урт удаан наслахыг ерөөе. Мундаг хүн шүү. Тэр үеийн кинонуудыг аль ч үеийнхэн үзээд ойлгоно. Одоогийн бага балчир хүүхдүүд хүртэл үзээд суучихдаг. тэгтэл одоогийн жүжигчин гээд өөрсдийгөө нэрлээд, дураараа кино хийгээд байна гээд байгаа нь өөрсдийгөө л хуураад байгаа хэрэг. Тэр кинонуудыг нь хэдхэн өдөр хэдхээн хүмүүс нь үзээд л мартагдана. Би л хувьдаа ердөө ч үздэггүй. Ямар ч утга санаа, урлагийн болон соёл, хүмүүжлийн болоод хүмүүсийн сэтгэл зүрхэнд хүрэхээр, үзэхээр юм ердөө ч байхгүй. Ийм кино гэж байдаггүй юмаа.

Gongor [ 172.58.43.28 ]      |     6-р сарын 09 -нд, 19:13 минутанд

Yamar ch bolovsrolgui aviyasgui diplomnii goluud kino hiiheer yaj hund hurehve dee.

Mehiin yosloy [ 122.201.24.226 ]      |     6-р сарын 05 -нд, 15:39 минутанд

Jigjidsuren guai mini odoo tsagt barag mongol oor yariwal hotsrogdson Ork boloh geed bna tsaana chini. Uwurmongol, hodoogoor ni duudaal ene zaluus. Anglish aar yariwal orchin uedee oroh yum gesen yostoi *** you guys. Ter kinonii huwid bi law neg ch orchin ueiin Mongol kino uzdeggvi namaig doromjlood bgaa yum shig sanagddag. Yahaw tehnikuud ni arai gaigvi hogjood bgaa. Tuunees setgeliin taashaal medremj ogoh neg ch kino garaagvi bna Mongold. Neg l hiiiiimel. Yadsan. Hyamdhan. Duuraimal. Ternii hajuud Kazakstan, China kinonuud goy hiideg bolson. Setgel baysaj zurh bulgilmaar.

F U C K [ 122.201.24.226 ] 6-р сарын 05 -нд, 15:41 минутанд

You guys

зочин [ 66.181.183.103 ] 6-р сарын 08 -нд, 06:53 минутанд

дээр үеийн кинонууд ч үнэхээр сайхан даа танд урт удаан наслахыг ерөөе

зочин [ 112.72.14.144 ] 6-р сарын 15 -нд, 10:27 минутанд

хүний орноос ичих ёстой хэцүү манай кино гэх новшийг үзэхээр үнэн дургүй хүрмээр бас найруулагч гэж нэг маанаг манай кино гүн ухааны кино ч гэх шиг үнэн залхмаар жүжигчид гэж царай муутай дуу хоолой гэж ямаа сонин сонин царайтай хошин шогчид үзээрийн хэлхээс

үзэгч [ 27.123.214.113 ]      |     6-р сарын 05 -нд, 07:49 минутанд

Одооны муусайн кинонуудыг үзэхээс шал дургүй хүрдэгшдээ. ТВ-ийн суваг бүр дээр л оройд нэг гадаадынхныг дуурайсан, зодсон нүдсэн ч юмуу, эсвэл чихэнд чийр болтол дэмий дрнгосцгоосон балай юмнууд гарна. За тэр хошин шогийн хэдэн юм ер нь өөрсдийгөө юу гэж бодоод байдгийм хачин хачин юм мөн хийх юм аа!

Сайхан [ 64.119.21.254 ]      |     6-р сарын 05 -нд, 01:27 минутанд

Одоогийн залуус ахмад үеийн үгээ сонсохгүй болж байна. Таны үе өнгөрсөн гээд л... Тийм нь ч тийм л байх. Тэхдээ бидний үеэс давчихаад тэгэж цор цор хийвэл болно шдэ. урьд цагт аливаа уран бүтээл зааваөл уран сайхны зөвлөлөөр орж батлагддаг байсан. Тэхээр хүн дарамт шахалтгүй болохоор хашаагүй мал шиг л болдог юм байна л даа. Алтан үеийн хүмүүсийн хэлсэн ганц өгүүлбэр ч л их сэтгэлд хүрэх юм. Одоо хөгжөөд байна уу? мөхөөд байна уу гэдгийг ард түмэн мэддэг болсон байх аа. Яг энэ цахим ертөнц шиг л худлаа жаал цаасан малгай өмсгөх юм даа. Одоо бол найруулагчийг Жигжидсүрэн гуай л багшилна даа.

mongol bysgyi [ 176.158.21.29 ]      |     6-р сарын 04 -нд, 08:21 минутанд

Jigjidsuren nairuulagchiin byteesen olon saixan kinonuud odoo xyrtel yzegchdiig baildan dagluusaar baigaa shyy

Ард түмэн [ 103.229.122.132 ]      |     6-р сарын 04 -нд, 07:23 минутанд

Одооны муу шалдар бульдар гөлөгнүүд Кино хийлээ Кинонд тоглолоо гээд цор цор хуцаж л байдаг юм Үхснийх нь кино байхав 5 хоногт таг мартагдана. Гэр бүлээрээ кино хийчих юм Аав нь найруулаад хүү нь тоглоод ээж нь зураг аваад болоо

зочин [ 66.181.160.5 ]      |     6-р сарын 04 -нд, 07:11 минутанд

хэрэв би энэ жүжигчид шиг, энэ урлаг уран сайхны хүн байгаад Жигжидсүрэн гуайтай уулзах, ярьж хөөрөх боломж гардаг бол хэдэн өдрөөр ч хамаагүй ярьж, хуучилж, тэр үеийн сайхан түүх үүхийг яриулж, ганц ч болтугай үнэ цэнэтэй үгийг нь сонсож, бахархаж суухсан.

Зочин [ 122.201.21.161 ]      |     6-р сарын 04 -нд, 04:15 минутанд

Тулаад ярихад тулхтай сайхан хүн дээ. Эрүүл энх, аз жаргал хүсье.

zochin [ 202.179.25.161 ]      |     6-р сарын 04 -нд, 04:03 минутанд

ug n chadvartai meregjliin chundee

Zochin [ 45.117.35.14 ]      |     6-р сарын 03 -нд, 22:45 минутанд

huuchni kinonud uzed ch hanahgui goy shuu bas surgamjtai odoogin garch bgaa kinonud arai bishee uzehin argagui.argagui ur chadvar gui kino ch yum gej helehed ih hetsuu.

Ааа [ 103.10.23.135 ]      |     6-р сарын 03 -нд, 15:20 минутанд

Хуучны кино сэтгэл хөдөлгөж, ухаарал өгсөн үнэхээр сайн. Одооны монгол кино гэж халтуур халтуур!

Киночин [ 103.26.193.252 ]      |     6-р сарын 03 -нд, 12:58 минутанд

Чаддаг мэддэг юмыг нь хүн оромдоод бхыг харахаар л өөриин эрхгүй бухимддаг юм шиг бгаам Жигжидсүрэн гуай одоогиин хиисэн кинонууд сэтгэлд нь хүрэхгүй шүүмжлээд ад үзэгдэж бгаа бх лдоо 1990 оноос хойших кино сайн хиисэн үзчмээр нь 5 хуруунд ч хүрэхгүй л тоотой нь үнэн дээ

Zochin [ 64.119.20.97 ]      |     6-р сарын 03 -нд, 10:42 минутанд

Manai ali ch salbar iim bolj dee.

yaag unen [ 122.201.24.226 ] 6-р сарын 05 -нд, 15:30 минутанд

tehhh

zochin [ 66.181.161.113 ]      |     6-р сарын 03 -нд, 08:16 минутанд

Jigjidsuren nairuulagch bol uneheer mergeiliin nairuulagchdiin deed orgild ni hursen Mongol hunii aguu ih uhaan zayaasan mongolchuud bidnii baharhal bolson hun de zaluuchuud uhaan ni hurch helsen yarisan ugiig ni oilgodog bol ene sor bolson hunees munch ih yum surna daa

Дулмаа [ 27.123.214.105 ]      |     6-р сарын 03 -нд, 06:05 минутанд

Жигжидсүрэн найруулагч бол одоогийн хэллэгээр амьд домог шүү дээ. Настай болохоор хүнд сургамжтай,авууштай юм яривал хоцрогдсонд тооцогддог болдог доо. Залуучууд зөвлөгөө авч асууж байхад илүүдэхгүй л байх.

Go to top of page