ОУВС-гийн тэргүүн шоронгоос гарч, гэрийн хорионд оров

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

 Хүчингийн хэрэгт сэжиглэн хориод байсан ОУВС-гийн тэргүүн Доминик Стросс-Каныг суллаж, гэрийн хорионд оруулжээ. Нью-Йорк хотын тэнгэр баганадсан "Empire State Building" барилгын 21 давхарт түүнийг зэвсэглэсэн харуул хамгаалалтынхан 24 цагийн турш хянаж байгаа бөгөөд хөлөнд нь хөдөлгөөнийг нь хянах төхөөрөмж зүүжээ. ОУВС-гийн экс тэргүүн өөрөө "Брис-толь плаза" хэмээх тансаг байрыг хөлслөхийг хүсч байсан ч оршин суугчид нь дургүйцлээ илэрхийлсэн тул чадаагүй байна. Нью-Йоркийн шүүх түүнийг нэг сая ам.долларын барьцаатайгаар сулласан бөгөөд шүүх хурал нь ирэх зургадугаар сарын 6-нд болох юм. Хэрэв буруутай нь тогтоогдвол тэрээр 25 жил хорих ял авч болзошгүй гэнэ. Өдгөө 62 настай Стросс-Кан энэ сарын 14-нд Ж.Кеннедийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлаас Парис руу нисэх гэж байхдаа баригдсан билээ. Нью-Йорк хотын "Софитель” зочид буудпын үйлчлэгч бүсгүй Стросс-Канг түүнийг хүчиндэхийг завдсан гэх гомдол гаргаснаар уг үйл явдал өрнөөд байна. Уг хэрэг гарснаас хэдэн хоногийн дараа ОУВС-гийн тэргүүн албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн билээ.

Эх сурвалж: Өдрийн сонин

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top