Нисдэг машин хийх бүтэлгүй оролдогууд

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

Автомашин сонирхогч, хэрэглэгчдийн дунд “Нисдэг машин хэзээ бүтээгдэх вэ” гэсэн “мөнхийн” гэмээр нэг асуудал хамгийн их байдаг бөгөөд энэ хүслийг биелүүлсэн компани цаашдаа автомашины зах зээлд бүрэн ноёрхох боломжтой юм. Та бүхэндээ нисдэг машин бүтээх орлодлогуудын талаар мэдээллийг хүргэж байна.

Одоогоос 76 жилийн өмнө алдарт Хенри Форд нисдэг машин тун удахгүй бүтээгдэх болно гэж хэлжээ. Түүний хэлсэн энэ үг, ялангуяа “Тун удахгүй” гэсэн тодорхойлолт зохион бүтээгч, автомашин сонирхогчдод итгэл, найдвар төрүүлсээр өдийг хүрэв. Гэвч өнөөдрийг хүртэл нисдэг машин “бүтээгдээгүй” хэвээр л байна.

Хенри Фордыг дээрх үгээ хэлж дуусав уу үгүй юу, АНУ-ын “Convair” компанийн зохион бүтээгчид яаравчлан ажилдаа орж, зургаахан жилийн дотор нисдэг машин бүтээгээд орхисон. Гэвч нисдэг машин гэхээсээ илүү “Машин дээр онгоц ачсан” эсвэл “Онгоцны доор машин наасан” гэж андуурахаар болжээ. 1946 оны долдугаар сарын 12-нд, монголчууд Үндэсний баяр наадмаа тэмдэглэж ахуйд АНУ-д “Convair 116” гэж нэрлэгдсэн хамгийн анхны нисдэг машины туршилт амжилттай явагдаж байв. “Convair 116” агаарт нэг цаг орчим нисэхдээ 72 км зам туулж, таван литр шатахуун зарцуулсан байна. Амжилтандаа урамшсан тэд илүү сайжруулсан “Convair 118” загварыг гаргасан ч туршилтын үеэр сүйрч, хөрөнгө оруулагчдынх нь итгэл алдарснаар энэ төсөл зогсжээ.

Moller

Роберт Земекисийн “Ирээдүй рүү рүү буцсан нь” кинонд доктор Браун “Бидний очих тэр газарт зам хэрэггүй” гэж хэлдэг. Тэр үгийг бодит болгохоор Пол Мюллер гэгч зохион бүтээгч зориглож, 1989 онд “M200X” гэж нэрлэсэн нисдэг аппаратыг зохион бүтээсэн юм. Таваг хэлбэрийг уг аппарат газраас гурван метрийн өндөрт хөөрч, нэг цэнэглэлтээр 1000 км зам туулах чадалтай агуу эд байсан ч өнөөдрийг хүртэл үйлдвэрлэлд нэвтрүүлээгүй л байна. Пол Мюллер сүүлд хятадуудтай хамтарч “Skycar” нэрээр хэд, хэдэн нисдэг төхөөрөмж зохион бүтээсэн ч бүгд туршилтын шатаа даваагүй байгаа юм. Пол Мюллер эхэндээ хугацаа заан мэдэгдэл хийж, хүмүүс ч ихэд итгэн хүлээдэг байсан бол одоо ингэхээ больжээ. Гэсэн ч Пол мөрөөдлөө одоо ч орхиогүй, 13 тэрбум ам.доллартай байхад 2020 он гэхэд хийчихнэ хэмээн хөрөнгө оруулагчдыг ятгасаар яваа.

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(122.201.24.161) 2018 оны 06 сарын 05

aalznii tor tz aas nisdeg taksi mongold

0  |  0
Top