Галт уулын дэлбэрэлт 1,7 сая хүнд нөлөөлжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

Гватемал улсад оршдог Фуэго галт уул хүчтэй дэлбэрсний уршгаар 1,7 сая хүний эрх ашиг хөндөгдсөн байна. Энэ тухай тус улсын Гамшигтай тэмцэх үндэсний төвийн дарга Серхио Кабаньяс мэдээлжээ. Гватемал улсын хүн ам нийтдээ 17 сая  юм.

Ням гаригт буюу өчигдөр Эскуинтла мужийн Сан-Мигель-Лос-Лотес суурин руу галт уулын халуун лав урсан орж иржээ. Энэ гамшгийн уршгаар долоон хүн амь үрэгдэж, 296 хүн түлэгдэж гэмтсэн байна.

Галт уул судлалын үндэсний институтын мэргэжилтнүүдийн мэдээлж буйгаар, Фуэго галт уул далайн түвшнээс дээш 10 км өндөрт үнс нурмаа тургиж байгаа аж.

Гватемал улсын Ерөнхийлөгч Жимми Моралес ард иргэддээ хандан, засаг захиргааны зүгээс өгч буй зааварчлагаа зөвлөгөөг даган мөрдөхийг уриалжээ.

Фуэго галт уул бол Гватемалын газар нутаг дээр орших хамгийн идэвхтэй галт уулсын нэгд зүй ёсоор тооцогддог бөгөөд тус улсын нийслэлээс баруун өмнө зүгт 40 км зайтай оршдог аж.  

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top