Шинэ багийн төв, өрхийн эмнэлэгийн барилгын ажил эхэллээ

Өмнөговь аймагт бүтээн байгуулалтын жил, Эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд 15 сум, 58 багийг хамарсан олон ажлууд хийгдэж байна.

Түүний нэг Даланзадгад сумын 2 дугаар багийн төв, өрхийн эмнэлгийн хамт 2 давхар шинэ барилгын ажил өнөөдөр эхэллээ. Орон нутгийн төсвийн 600 сая төгрөгийн хөрөнгөөр манай аймгийн "Тэлмүүн доной" ХХК гүйцэтгэж байна. 9 дүгээр сарын эхээр барилгыг дуусгаж хүлээлгэн өгөх юм. Барилга дээр тогтмол 20 хүн ажиллана.

Даланзадгад сумын 2, 6, 8 дугаар багууд шинэ багийн төв, шинэ энмэлгүүдтэй болно. Иргэдэд хүрэх төрийн ажил үйлчилгээ, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний цар хүрээ, чанар хүртээмж сайжирна.

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 0 )

Go to top of page