Сирийн Ерөнхийлөгч Башар Асад Хойд Солонгост айлчлах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Б.Асад Ким Жон Унтай уулзахыг эртнээс хүссэн гэнэ. “RT” агентлагийн мэдээлснээр Хойд Солонгосоос Сирид суух шинэ Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ Башар Асадад гардуулах ёслолын үеэр Сирийн Ерөнхийлөгч дээрх хүсэлтээ илэрхийлжээ.
“Хойд Солонгосын удирдагчийн баримталж байгаа бодлогын үр дүнгээр Солонгосын хойгийн байдал тогтвортой боллоо. Манай улс Ким Жон Уны бодлогыг дэмжиж ажиллах болно” гэж Башар Асад мэдэгдсэн байна.
Олон улсын зүгээс Сири болон Хойд Солонгосыг харилцан химийн зэвсэг солилцож, хууль бусаар бусад зэвсгийн нийлүүлэлтийг ч хийдэг гэж буруутгасаар ирсэн билээ. Өнгөрсөн жил НҮБ-аас гаргасан тайланд Хойд Солонгосоос Сири рүү хоёр удаа хориотой нийлүүлэлт хийснийг таслан зогсоосон талаар дурдсан байсан юм. Тус улсаас Сирийн шинжлэх ухааны судалгаа, хөгжүүлэлтийн төв рүү илгээсэн ачааны талаар болон Хойд Солонгос НҮБ-ын хоригийг зөрчиж байгааг илтгэх нийт 37 хуудас бүхий материалыг танилцуулж байжээ.
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )