Дэлхийн мисс бүсгүй ослоор нас баржээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

 “Миссис мира-2018” буюу “Дэлхийн хатагтай-2018” тэмцээний ялагч киргиз бүсгүй Сания Шакировад золгүй явдал тохиолджээ. 30 настай бүсгүй осолд орж, газар дээрээ нас барсан байна. Зам тээврийн осол энэ сарын 2-ны шөнө Киргизийн Чок-Тал тосгонд болжээ. Таксины жолооч тодорхойгүй шалтгаанаар жолоодлогоо алдаж, мусульманы оршуулгын газрын ханыг мөргөсөн байна. Мисс бүсгүйн суусан такси Киргизийн нийслэл Бишкек хот руу явж байжээ. Жолоочоос гадна хоёр зорчигч байсан гэнэ. Сания газар дээрээ нас барсан бол нөгөө зорчигч болон жолооч эмнэлэгт биеийн байдал нь хүнд байгаа аж.

Сания Шакирова нь ОХУ-д хөтлөгч Ксения Бородинагийн гоо сайхны салонд хэдэн жил ажиллажээ. Дараа нь тэрээр эх орон руугаа буцаж, хувийн салоноо нээсэн байна. Бүсгүйн нэг хүү, хоёр охин нь өнчирч үлдсэн энэ харамсалтай явдал олныг цочирдуулаад байгаа аж.

30-летняя «Миссис мира-2018» погибла в ДТП

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top