Зүүн хойд Азийн орнуудын эрдэм шинжилгээний бага хурал болов

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 23

 Зүүн хойд Азийн соёл судлалын холбооноос жил бүр зохион байгуулдаг олон улсын эрдэм шинжилгээний бага хурал энэ жил анх удаа Монголд болов. Хүмүүнлэгийн ухааны их сургууль, БНСУ-ын Зүүн хойд Азийн соёлын нийгэмлэг, Японы Зүүн Азийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан энэ удаагийн хурал "Зүүн хойд Азийн орнуудын соёлын холбоо, соёлын солилцоо" сэдвийн дор болжээ. Солонгос, Япон, Хятад, Малайз, Монгол зэрэг орны 100 гаруй эрдэмтэн соёлын солилцоо, хамтын ажиллагаа, уран зохиол, хэл шинжлэл, түүх, нийгэм зэрэг салбар хуралдаанд хуваагдан оролцсон байна. 2000 оноос зохион байгуулагдаж буй энэхүу хуралдааны гол зорилго тус бүс нутагт орших улс орнуудын үзэл баримтлалын зөрчлийг арилгах, соёлоо харилцан ойлгож хүндэтгэн энх тайвнаар зэрэгцэн орших нөхцөл, боломжийг бүрдүүлэхэд чиглэдэг юм.

Эх сурвалж: Монголын үнэн

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top