Меган Марклын экс нөхөр нь хуримаа хийнэ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 04

 Жүжигчин Меган Маркл өнгөрсөн сард Их Британийн ханхүү Харригийн эхнэр болсон билээ. Түүний одоогийн болон өнгөрсөн амьдралынх нь талаар мэдээллүүд гарсаар байгаа юм. Энэ удаад сэтгүүлч нар Меганы экс нөхөр, кино продюсер Тревор Энжелсон хаана юу хийж явааг сонирхжээ. Тэгвэл Тревор найз бүсгүй Трэйси Курланддаа гэрлэх санал тавьж, бүсгүй зөвшөөрсөн гэнэ.

Меган Маркл, Тревор Энжелсон нар 2004 оноос үерхэж, 2011 онд албан ёсоор гэр бүл болсон билээ. Гэвч тэд хоёр жилийн дараа салсан юм. Харин Тревор шинэ найз бүсгүй Трэйситэйгээ өнгөрсөн намраас үерхсэн байна.

Бывший муж Меган Маркл Тревор Энгельсон женится

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top