Намтрынхаа цулбуурыг эвхэн буй лидер аснууд

2018 оны 06 сарын 05

Арваад жилийн өмнө улс төрийн хоёр том хүчнээс гал тасалж одсон Н.Энхбаяр, М.Энхсайхан хэмээх хоёр эрхмийн улс төрийн зам ерөөсөө дардан байсангүй. Уг нь тэд эрх ашгийн төлөөх тулаанд ялагдал хүлээн түүнийгээ тэвчихгүй, өрх тусгаарласан хүмүүс. Ийнхүү олон жил тэмцэл өрнүүлсэн ч төдийлөн ашигтай талбарт гарч чадсангүй өнөөдөртэй золгож байна. Тэмцэл гэхээсээ илүүтэй өш хонзонгийн сэдэлтэй улс төр өрнүүлээд арван жилийн нүүр үзлээ. Тэдний хувьд ёстой л “Их санасан газар есөн шөнө хоосон хонов” гэдэг болсон доо. Тэр тусмаа Н.Энхбаярын хувьд Багийн даргын албанд ч очиж чадсангүй.  

Гэхдээ Н.Энхбаяр, М.Энхсайхан нарын улс төрийн өрнөл, замнал тун ойролцоо. М.Энхсайханы хувьд Ардчилсан намын хоймор суун бүхнийг шийдэж, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайдаар хүртэл заларч явсан. Товчхондоо АН-ын том лидер байсан гэдэгтэй маргах хүн үгүй. Харин Н.Энхбаярын хувьд Соёлын сайдаас эхлээд Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч гээд Төрийн бүхий л өндөрлөгт асар хурдтай гарч ирсэн МАН-ын лидер байсан нөхөр. Ийнхүү улс төрийн хоёр том хүчний лидерүүд ялагдал уналтаа хүлээн зөвшөөрч чадаагүйн улмаас өөрийн эрхгүй хамтарч ирсэн учиртай. Их өндрөөс унахад амаргүй л байсан байх. Уг нь М.Энхсайханыг Ерөнхий сайдын суудлаас татаж унагасан хүн нь Н.Энхбаяр хэдий ч нэгдэхээс өөр аргагүй зам дээр учирсан хоёр.  

Ц.Элбэгдорж нарын фракцид түлхүүлсэн М.Энхсайхан Н.Энхбаярыг ид мандан бадарч ахуй цагт Ардчилсан намын даргын суудлаас буусан ч 2008 он хүртэл Шадар сайдаар ажиллаж байх хугацаандаа Үндэсний шинэ нам гээчийг байгуулан АН-аас өрх тусгаарлав. Өрсөлдөгч намынхаа лидерийг шинээр нам байгуулан эргээд тэдэнтэйгээ тэмцэл өрнүүлж байхад нөгөө лидер Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн суудал дээрээс тавлан суусан ч байхыг үгүйсгэхгүй. Уг нь Н.Энхбаяр үл ойшоон суухын оронд хожим өөрийг нь “намнагч” Ц.Элбэгдоржийг хамтран дарах ажиллагаанд гар бие оролцох ёстой байсан юм. “Барын зулзагыг бага дээр нь” ч гэдэг үг байдаг сан. Элбэгийн хүчинд автаж мөхөсдсөн М.Энхсайхан Н.Энхбаяр нарт энэ талаар хандаж үзсэн ч ойшоож үзээгүй гэдэг үг бий. Үнэн бол харалган л байна.

Гэтэл Н.Энхбаяр 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд уугуул намынхаа нөхдийн дэмжлэгтэйгээр өвдөг шороодсон нь эцэс төгсгөлгүй ялагдлынхаа буухиаг эхлүүлсэн намтартай. Нэгэнт өөрийгөө “мөнхийн хаан” хэмээн эндүүрч явсан Н.Энхбаяр ялагдлынхаа шалтгааныг олж мэдсэн цагаас хойш хэнд ч хамаагүй гомдол мэдүүлэх авч нэгэнт оройтсон учраас яах ч арга байсангүй. Улс орон даяар “шударга үнэн”-ий аян өрнүүлэн тайтгарч, улмаар уугуул намынхаа голж орхисон МАХН нэрийг авахаар гудамжинд гараад ирэв. Үнэндээ тухайн үед МАН-ын байрны жижүүр ч түүнийг тоохоо больсон байв. Харцаар нь хөдөлдөг байсан МАН-ын залуус ч үл ойшоон “Сум нэгдлийн дарга Сэрээнэн” гэдэг хочийг хайрлав. “Үхсэн буурын толгойноос амьд ат айх”-ын үлгэрээр түүгээр хөтлүүлж их улстөрд замаа зассан нөхөд ч битүүхэн айж дөлөх болсоор тэр хэн ч биш болов. Өргөл барьцаа бариад хонон өнжин оочёрлодог бизнесмэнүүд ч нуруугаа харуулсан.

“Ямагт боломж байдаг” гэдэгчлэн намаасаа мандатгүй, албан тушаалгүй үлдсэн хэсэг гомдогсод ирж түүний элгийг дэвтээх болсон төдийгүй өндөрт байхад нь зургийг нь залан шүтдэг байсан хүмүүс, уугуул МАХН нэрэнд хайртай өвгөд хөгшид ирснээр тэр чамгүй армитай болж чадсан.

Түүгээр ч зогсохгүй адилхан бухимдал тээн өш хонзонгоо барж ядаж явсан М.Энхсайхан ч түүнтэй нэгдсэнээр тэрбээр л дивиз командлагч болчихлоо. Тасаг цэрэгтэй л тулааны талбарт гарч ирсэн командлагч маань хүрээгээ асар хурдан тэлж чадсан. Энэ үед М.Энхсайхан АН-ын уугуул нэр МҮАН нэрийг авч, Н.Энхбаяр МАН-ын уугуул нэр МАХН нэрийг авч хоёр бренд гэж болох нэрийн дор улс төр хийж эхэлсэн юм. Зам нь ч арга нь ч зөв байсан. Өөрсдөө шударга бусын магнайд явсан нөхөд “шударга үнэн”-ий дуу хоолой хэмээн давхиад байхаар эхэндээ эвгүй л байсан байх. Гэвч хүн гэдэг аливаа зүйлд дасах нь амархан учраас мань хоёрыг дэмжигчдийн хүрээ ч чамгүй тэлсэн.

Улмаар 2012 оны сонгуульд эрх ашгаар бөөрөө нийлүүлсэн эрхэм хоёр нөхөр МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг байгуулан өрсөлдсөн нь санамсаргүй ялалтыг авчирч, УИХ-д 11 суудалтай бүлэг бий болгов. Энэ бол том амжилт. М.Энхсайханы хувьд “Монголын Төмөр зам” ТӨК-ийн захирал, Тавантолгой цахилгаан станцын төслийн нэгжийн захирал, Монгол Улсын сайд, Швед улсад суух Элчин сайд гээд тэмцлийнхээ үр дүнг үзсээр иржээ. Харин муу Н.Энхбаярт хуулийн яргалал үзүүлж хамгийн их, хамгийн олон жил хохироосон.

Хэлмэгдэхээр барахгүй, үхэхээс бусдыг үзэж байж олж авсан МАХН-ыг нь өөд нь татаж гаргаж ирсэн О.Баасанхүү цаг бусаар булаан авах оролдлого хийсэн нь бараг л бүтэмжтэй болох дөхөв. Хойшид ч Н.Энхбаярын замыг аль болох хаах гэсэн оролдлого байсаар байх болно.

Одоо яахав ээ. Аль аль нь нэгэн жарны босгоор давсан хоёр эрхэм тэтгэвэртээ суух ямар ч сонирхол алга. Уг нь олонхийн ярьж байгаагаар бол улс төрийнхөө намтрын цулбуурыг эвхэж буй энэ хоёрт одоо юу ч хэрэггүй. Гэртээ ач зээгээ эрхлүүлэн суух сайхан нас хэмээх аж. Магадгүй М.Энхсайхан улс төрийнхөө намтрыг хаагаад амар жимэр амьдрахыг хүсч байж болох юм. Гэхдээ л.... Харин Н.Энхбаярт хийх ёстой олон ажил бий. Хамгийн эхэнд өш хонзон авах ажиллагаа бий. Нас мэдэл нь хүрч гэмээнэ тэрбээр олон хүнээс өшөө авна. Тэгэхээр түүнд улс төрийн намтраа эвхээд хойш тавих биш ахиад шинээр эхлүүлэх сонирхол бий.

Айсуй 2020 он бол Н.Энхбаярт олдож буй том боломж. Азаа үзэх алтан боломжийн өмнө зогсож байна гэхэд болно. Дамжаад 2021 он ч түүний хувьд аз од оо сориход болохгүй зүйлгүй. Н.Энхбаярт үлдсэн ганц өмч МАХН-ыг булаахаар дайрч байгаа О.Баасанхүүгийн ар талд их мөнгөтэй эрх мэдэлтэй хүн зогсож байгааг судлаачид хэлсэн нь бий. Магадгүй, 2012 онд гол өрсөлдөгчөө гэж бодсон нэгний айдас байхыг хэн ч үгүйсгэх арга алга. Энэ бүхий л улстөрийн хүрээнд байгаа айдсаас харахад Н.Энхбаярыг тосч уулзах том том боломжууд харагдана.

Нөгөө талаас М.Энхсайханд ч бас боломж үлдсэн. Хэрвээ тэр Н.Энхбаяртайгаа тохирч түүний хилэнг хамт даралцахаар зориг шулуудвал “Цэнгэлийн манлайд” хүрэх боломж нээгдэнэ. Эс тэгвэл Н.Энхбаяр нь зэсээ цухуйлгаж чадах л хүн.  

Ямартай ч улс төрийнхөө намтрын цулбуурыг эвхүүлж буй хоёр эрхмийн хамтарсан улс төр ахиад эхэлж, энэ ажиллагаандаа С.Эрдэнийг ч татан оролцуулахаар тохирсон гэх сураг бий. Ялагдал хүлээсэн АН-ынхан тэдэнтэй хүчээ нэгтгэхэд болохгүй зүйл алга. “Улс төрд мөнхийн эрх ашиг гэж бий”. Тиймээс энэ гуравт тохирч болохгүй зүйл гэж нэгээхэн ч үгүй. Харин энэ гурвал хамтлагт АН-ын угшилтай Х.Баттулга л дургүй байж мэдэх юм. Одоо эд нарт сүүлчийн сумаа тавих л орон зай үлдсэн, оновол аз, алдвал хохь нь.

С.Ууганбаяр

www.zindaa.mn


Сэтгэгдэл ( 29 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
МОНГОЛ ХҮН (66.181.176.19) 2018 оны 06 сарын 07

100-/ХУВЬ Н ЭНХБАЯР ХҮЧТЭЙ ДЭМЖИНЭ

0  |  0
зочин(66.181.176.19) 2018 оны 06 сарын 07

н энхбаяр монгол төрийн жинхэн ёрөнхийлөгч одооч ард түмэнтэй хүн манангийн мөнгний сэтгүүлчүүд зохиож бичих юмаа ич мөнгө хүнд хэрэгтэй харин шударга байх чиний сэтгэл мал сэтгүүлч ууганбаяр тэнэгээ

0  |  0
ИРГЭН БНА(66.181.176.19) 2018 оны 06 сарын 07

ЭКС ЁРӨНХИЙЛӨГЧӨӨС ҮХТЭЛЭЭ АЙХ ЮМАА МАФИЙН 30-Н ГЭР БҮЛ ТЭР ТУСАМ ЭНХБОЛД ЭЛБЭГДОРЖ ГЭСЭН ЯЛТАНУУД ЯС ЮМАН ДЭЭР ЯЛ ЭДЛЭХ ЛУЙВАРЧИД МОНГОЛЫГ ЗАРСАН АСЁМ НЭРЭЭР ИХ МӨНГӨ УГААСАН УЛС ТӨРИЙН АЛУУРЧИН ЭЛБЭГДОРЖ ЯЛТАН ШТЭЭ НОТОЙ НОЦТОЙ ЛАЛАР ЭЛБЭГЭЭ

0  |  0
irgen(66.181.189.145) 2018 оны 06 сарын 06

enhbayriin derged enhsaihan hen yum be .

0  |  0
зочин(103.229.121.158) 2018 оны 06 сарын 05

Монгол төрийг самарсан нөхдүүд бол угаасаа боловсролгүй харанхуй хүмүүс байсан шүү.Үр дүнгийг одоо амсаж байгаа. Энэ хоёр эрхэмийн хувьд хэлтэй бол хэлтэй, боловсролтой бол боловсролтойг ухаантай хэсэг нь ойлгох байхдаа . Шалгалт авах юм бол энэ хоёр онц авч өнөөдрийн төр барьж байгаа нөхдүүд унах магадплалтай байхгүй юу. Энэ хоёрийг гүтгэж амьдрагсад нөгөө тэнэгүүдээ хамгаалж ирсэн нь өнөөдөр тодорхой харагдаж байна

0  |  0
Зочин(103.229.121.158) 2018 оны 06 сарын 05

Ухаантай боловсролтой хүнээс хүмүүс айдаг шүү дээ. Энэ хоёр эрхэм аль ч талаараа гологдохгүй зөв байсныг түүх гэрчилнэ. Хөгийн чалчигарууд гарч ирснээс төр дампуурсан юм биш үү . Өнөөдрийн төрийн дорой байдлыг энэ эрхэмүүдийг хавчиж байсан хувалзнуудтай холбоотойг ойлгох цаг ирнэ.Тэд ухаантай хүмүүсийг зайлуулж төрийг самарч доройтуулсан.шүү дээ Бүхнийг гүтгэж өнгөрөх нь юу л бол доо

0  |  0
Үнэн(202.9.41.180) 2018 оны 06 сарын 05

Н.Энхбаяр МАНАНг төрүүлсэн шүү дээ. М.Энхболд, Сү.Батболд, С.Баяр нарыг анх улс төрд оруулсан хүн нь би гэж Энхбаяр өөрөө хэлсэн биз дээ. Тэгэхээр муу юм модон улаатай гэж энэ дээ. Японы Буддистууд монголын ард түмэнд өгсөн ТВ9-ийг өөртөө авсан. Эцэг Намбар нь Шаргалжуут, Хужирт гээд хамаг амралт, сувиллыг хувьдаа авсан. Эхнэр Цолмонгоо Тагнуулын газрын дарга болгож Монголын алт эрдэнэсийн уурхайнуудыг цөлмөх гэж байсан. Дүү Н.Энхтуяа нь хам хэрэгтэн болох дээрээ тулаад гадаадад зугтан гараад одоо ч сураггүй. Ийм л хүн өөрийгөө шударга, Монгол орныг мандан бадраана гэх юм.

0  |  0
Иргэн(103.229.122.188) 2018 оны 06 сарын 05

ЗӨВ ХҮЧТЭЙ ХҮНЭЭС Л ХУЛГАЙЧ ЛУЙВАРЧИД ҮХТЭЛЭЭ АЙЖ САНДАРДАГ ЮМ ШТЭЭ АРД ТҮМНИЙ ДУНД ЭКС МАНДАХ БОЛНО

0  |  0
Зочин(103.229.122.188) 2018 оны 06 сарын 05

100-хувь дэмжиж б/на зөв зөв

0  |  0
Путин(103.229.122.188) 2018 оны 06 сарын 05

МОНГОЛЧУУД ЭКС Н ЭНХБАЯРЫГ ТӨРД ХЭРЭГТЭЙ ЭХ ОРОН АРАЙЛ ИЙМ БАЙХГҮЙ ТҮМЭН ХЭЛНЭ ДЭЭ ! ЭНЭ ХҮНИЙ ҮЕД АРД ТҮМЭН ӨР ЗЭЭЛГҮЙ ТАЙВАН ЭХ ОРОНЫ ӨР ЗЭЭЛГҮЙ САЙХАН БАЙСАН ШҮҮ АМЖИЛТ ХҮСЬЕ ! МАНДАН БАДРАХ БОЛТУГАЙ ХҮЧТЭЙ ЛИДЕР МӨНӨӨС МӨН

0  |  0
аня(103.229.121.235) 2018 оны 06 сарын 05

12-16 онд махн мүан ан- хамтарч засаг бариад, самарч өгсөн дөө. ан-г төр рүү бүү ойртуул.

0  |  0
Зочин(202.179.24.118) 2018 оны 06 сарын 05

Ялтан байсан Энхбаяр одоо болисон нь дээр шүү дээ үхэн хатан улс төртэй зууралдаад байгаа нь нэг сэжигийн харагддаг

0  |  0
Зочин(202.179.24.118) 2018 оны 06 сарын 05

Ялтан байсан Энхбаяр одоо болисон нь дээр шүү дээ үхэн хатан улс төртэй зууралдаад байгаа нь нэг сэжигийн харагддаг

0  |  0
Зочин(202.179.24.118) 2018 оны 06 сарын 05

Ялтан байсан Энхбаяр одоо болисон нь дээр шүү дээ үхэн хатан улс төртэй зууралдаад байгаа нь нэг сэжигийн харагддаг

0  |  0
Зочин(202.179.24.118) 2018 оны 06 сарын 05

Ялтан байсан Энхбаяр одоо болисон нь дээр шүү дээ үхэн хатан улс төртэй зууралдаад байгаа нь нэг сэжигийн харагддаг

0  |  0
би(49.224.241.24) 2018 оны 06 сарын 05

2017 онь/ хавраас хойш , Монголд улс терийн ямар неген ажил хийж байгаа хумуус нь , нер хундгуй болоод байна. Ер нь Монгол Улс нь , хямралд орсон байгаа. Юун Енхбаяр , Енхсайхан бе? Оршуулгь/н газарт очих цаг нь иржбайна шуу дее!!!!

0  |  0
Зочин(66.181.184.234) 2018 оны 06 сарын 05

Ууганбаяр гэж МАНАН гийнхний яг хэний хошногийг нь долойдог хулгайч бол, Н.Энхбаяр цулбуураа хум их нь битгий хэл, эх орон ард тумнийхээ манайд нь гараад 2020 оны сонгуульд магнайдаа тоосгуй туруулж ирээд, ард тумнээрээ холсоо хусуулна, тэгэхэд чи умхий ам хэлээ арчиж угаагаараадаа

0  |  0
Г.Батнасан(183.177.96.130) 2018 оны 06 сарын 05

Сэрэлт киноны маарамба санаанд бууж орхив. Цаанаас нь М.Энхболд, Элбэгдорж, Баяр, Багабанди нар цухалзаад байх чив.

0  |  0
Ганаа(150.129.142.172) 2018 оны 06 сарын 05

Ерөнхийдөө эвтэйхэн бичсэн байна. Магадгүй. Гэхдээ бодох юм бас байна. Хэдийгээр Энхбаярыг ”хээл хахууль, бусармаг байдлын үндсийг тавьсан” гэж үздэг хүмүүс байдаг боловч түүний гүнд нь орж орооцолдоогүй. Энхбаярыг шоронд суулгасан ”гэмт хэрэг” нь хэрэг биш гэдгийг олон түмэн мэддэг. Энхсайхныгаа бодвол Энхбаяр нь МАНАН-д хутгалдаагүй.Нөгөө талаар Монгол орныг хээл хахуульд идүүлж , өрөнд унагасан АН, МАН-ыг 2020 онд ард түмэн нэг нүдээрээ ч харахгүй. Өөр сонгол хийх нь гарцаагүй болсон. Энхбаяр, Энхсайхан нар намтрын цулбуураа эвхэх болоогүй нь эндээс харагдаад байгаа юм биш үү?

0  |  0
Зочин(124.158.110.82) 2018 оны 06 сарын 05

эднээс мөн их айх юм. зүгээр л шударга өрсөлдөөч

0  |  0
Top