Иран улс уран баяжуулж эхлэхээ мэдэгдлээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 05

 Ираны атомын эрчим хүчний байгууллагын хэвлэлийн нарийн бичгийн дарга Бехруз Камальванди тус улс уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа эхлүүлж байгаа тухай мэдэгджээ. Тэрбээр энэ талаараа “Ройтерс” агентлагт ярихдаа “Бид уран баяжуулах хүчин чадлаа нэмэгдүүлэхээ Олон улсын атомын эрчим хүчний агентлаг (МАГАТЭ)-т мэдээлнэ. Манай улсын удирдагч бөгөөд шашны тэргүүн аятолла Али Хаменеи Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой олон улсын хэлэлцээр тасалдвал уран баяжуулах ажлаа эхлэхэд бэлтгэх зааврыг Ираны атомын эрчим хүчний байгууллагад өгсөн” гэжээ.

Их Британи, Герман, Хятад, ОХУ, АНУ, Франц болон Иран нь тус улсын цөмийн хөтөлбөртэй холбоотой хамтарсан төлөвлөгөөг 2015 онд баталсан билээ. Харин АНУ өнгөрсөн сарын эхээр уг хэлэлцээрээс гарсан юм. Энэ нь олон улсад болгоомжлол үүсгэж, Ираны эсрэг эдийн засгийн хоригоо сэргээхээр шийдсэн Америкт Иран улс хариу барихаар төлөвлөж байгаа билээ.

Изображение

Али Хаменеи

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jihadi john(182.160.0.105) 2018 оны 06 сарын 06

Alhamdulillah

0  |  0
боряа(27.123.212.140) 2018 оны 06 сарын 05

Зөв шд..Хэн тэгж Ливийн Каддафи шиг зальдуулж байхийн.

0  |  0
Top