ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Вена хотод айлчлахынхаа өмнө Австрийн ORF телесувагт ярилцлага өгсөн байна. Ярилцлагыг бүрэн эхээр нь Кремлийн албан ёсны сайт дээр нийтэлжээ.
Владимир Путин сэтгүүлч Армин Вольфтой ярилцах явцдаа Орос болон Европын Холбооны хоорондын харилцаа болон дэлхий дахинд сонирхол татаад буй олон асуултад хариулт өгсөн аж.
2014 оны зун Донбассын дээрх агаарын орон зайд сүйрсэн Малайзын Боинг онгоцны осолд Нидерландын засгийн газар ОХУ-ыг буруутгаад байгаатай холбогдуулан хариулт өгчээ. Тэрээр зөвлөлтийн болон оросын зэвсэг техникийг Украины зүүн хэсэгт зөрчилдөгч талууд бүгд ашиглаж байгааг онцлон дурдсан байна.
Онгоцны ослыг мөрдөн шалгах ажиллагаанд оросын шинжээчдийг оролцуулаагүй учраас ОХУ-ын хувилбаруудыг тооцохгүй байгаа тухай мөн дурджээ.
“Энэ комисст оролцогчдын хэн нь ч биднийг сонсохыг хүсэхгүй байна. Гэтэл эсрэгээр нь, энэхүү сүйрлийн хэрэгт ашиг сонирхлын зөрчилтэй байгаа Украины тал мөрдөн шалгах ажиллагаанд оролцож буй нь зохисгүй явдал юм. Бүр хамгийн багаар бодоход, зөрчил мөргөлдөөнтэй бүс нутгийн дээгүүр иргэний агаарын тээврийн хөлгүүд нисэхийг хориглоогүйнхээ төлөө тэд хариуцлага хүлээх ёстой” хэмээн Оросын Ерөнхийлөгч онцлон тэмдэглэсэн байна.
Тэрээр уг онгоцны сүйрлийг аймшигтай эмгэнэлт явдал гэдгийг цохон дурдаад, “тэрхүү сүйрлээр амь үрэгдсэн хүмүүст болон тэдний ар гэр, ойр дотныхны төлөө хязгааргүй ихээр харамсаж байна” гэжээ. Түүний үзэж буйгаар, онгоцны сүйрлийг мөрдөн шалгах ажиллагаа бүх талуудыг хамарсан, бодит байх шаардлагатай гэсэн аж.
Д.Мигаа
Эх сурвалж: www.Zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
Тэгээд тэрний төлөө энд манайхан хэрэлдэх юм, өөрсдийгөө яая гэж байж...,
Битгий тэнэгт! Оросуудад онгоц устгах ямар ч шаардлага байхгуй.
Худлаа гэмгүй царайлаад л, оросууд хусчихсан нь бараг л тодорхой юм биш үү