Нинжа нарын жинхэнэ түүх буюу захиалгат аллагын ЗУУН

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 05

Өнгөрсөн зууны 80, 90-ээд он бол видео киноны эрин үе байв. Японы нууцлаг, зүйрлэшгүй эрдэм чадалтай дайчид болох нинжатай монголчууд бид видео киногоор дамжуулж л танилцсан билээ. 80-аад оныхны дунд өөрийн гэсэн нинжагийн “од” урлаж, банзанд шидэж тоглож үзээгүй хүүхэд бараг үгүй биз ээ.

Нинжагийн тухай кино, зурагт ном өнгөрсөн зуунд АНУ, Европт маш түгээмэл байсан бөгөөд хүний хүчин чадлаас хэтийдсэн чадвартай, үлгэр домгийн ч гэмээр төрхийг бий болгосон нь одоо ч хүмүүсийн ой тойноос арилаагүй хэвээр. Энэ үед хийгдсэн ихэнх кинонууд үнэн бодит мэдээлэл өгөх гэхээсээ илүү арилжааны шинжтэй байсан тул тийнхүү төсөөллийн ертөнц рүү хальтирдаг байж. Үнэн хэрэгтээ бол  нинжа нар нь бодитоор оршин байсан бөгөөд тусгай сургалтын тогтолцоог цогцлоохоосоо өмнө чадварын хувьд самуурайнуудад хүрэхгүй байсан юм. Учир нь анхны нинжанууд халз тулаанд ялагдан нэр төрөө гутаалгасан самуурайнууд байсан юм. Ялагдсан самуурай нэг бол тулаанд үхдэг, эс бөгөөс ялагдсаныхаа дараа өөрөө цепүкү хэмээх ёслол үйлдэн гэдсээ хүүлж үхдэг. Харин анхны нинжа нар нь ялагдсан ч үхэж зүрхлээгүй, басхүү ур чадвараа ашиглахаас буцаагүй самуурайнууд байсан гэж эх сурвалжид тэмдглэжээ.

Дээрх хэлсэнчлэн, нинжаагийн талаар хийгдсэн кинонууд багагүй дэгсдүүлэгтэй байсан тул үнэн бодит мэдээллийг өгч чадаагүй юм. Кинон дээр нинжа нь өөрийг нь бүслэн ирэх хэдэн арван дайсныг янз бүрийн сонин содон зэвсэг ашиглан ядах юмгүй устгадаг. Харин бодит байдал дээр тэдний даалгавар огт өөр байсан юм. Дайсныхаа үүрэнд нэвтрэн орж, хэрэгтэй зүйлсээ хулууж аваад үтэр түргэн алга болох нь нинжагийн үйл ажиллагааны үндсэн зорилго байсан юм. Өөр ямар ч ргагүй, гарц мухардсан үедээ л аллага үйлддэг байсан байна. Нинжа нарын өмсгөл орчныхоо байдалтай уялдан өөр, өөр өнгөтэй байсан нь ч тэдний гол зорилго дайснаа хөнөөх биш, нуугдах байсан гэдгийг баталдаг.

Дашрамд, нинжагийн үүслийн талаар Тан улсын мөхлийн дараа эх газраас Японы аралд хүрч очсон зэвсгийн эрдэмтэй хуврагууд нинжагийн урлагийн хөгжилд асар ихээр нөлөөлсөн гэх хувилбар бас байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй. Энэ нь МЭ 900-гаад оны үе юм.

Нинжагийн эрдэм буюу нинжицу урлаг үүсч байх үед буюу 800-900-гаад оны орчим Японд самуурайн дэглэм тогтож байсан бөгөөд нинжа нарын эсрэг байнга уулгалан довтолж алж хяддаг байж. Тиймээс нинжа нар олноос далд, өндөр уул, ой хөвчийн гүнд нуугдан амьдрах болсон байдаг. Энэ үеэс нинжа нар нэгдсэн зохион байгуулалтад орж, сургалтын тогтолцоо бүрдэх эхлэл нь тавигджээ.     

XIV-XV зуун хүртэл Япон нь нэгдмэл бус, том феодалуудын эзэмшилд хуваагдсан улс байв. Тиймээс феодлууд саад болж буй дайснаа хөнөөлгөхийн тулд нинжа нарын тусламжийг авдаг байлаа. Нийнжа нарын үүрэг нь мэдээлэл хулгайлахаас гадна захиалгат аллага руу ихээхэн хэлбийж иржээ. Японыг нэгтгэсэн агуу хаан болох Сёгун Токугава ч нинжа нарын тусыг авч дайснаа хөнөөлгөж байсан гэдэг. Гэвч тэрээр хаан сэнтийд залармагцаа улс орныг энх тайван болгохын тулд нинжа нарын эсрэг дайн зарласан гэдэг юм. Токугавагийн даалгаврыг гүйцэтгэдэг байсан нинжанууд алсын бодлыг нь мэдчихээд бослого дэгдээсэн нь нинжа нарыг дарах тэмцлийг бүр ч шулуутгасан гэдэг билээ.

Эцэст нь улс оронд энх амгалан байдал ноёрхож, нинжа нарын хэрэгцээ шаардлага ч аажмаар үгүй болжээ. Нинжа нар ч үгүй болсон гэдэг. Гэсэн ч XIX зууны дунд үе хүртэл үе, үе гарч ирэн захиалгат аллага үйлдэж байсан нь нинжагийн тухай түүхийг манай үед ирэхэд нөлөөлсөн нь дамжиггүй.

Өдгөө цаг үе өөрчлөгдөн нинжагийн талаар кино хийгдэх нь ч цөөрчээ. Гэсэн ч мэдээлэл авах боломжтой газрууд дэлхий дээр олон бий. Нинжагийн хамгийн алдартай музей Японы Ига хотод байдаг. Үзэгчид эндээс нинжагийн хувцас хэрэглэл, зэвсэг, түүнчлэн маш арвин баялаг кино сангаас нь сонирхох боломжтой юм. Гардан тулааны урлаг сонирхогчид Нью Йоркод байдаг “Нинжа” нэртэй ресторанаар зочлоод гархад ч гэмгүй. Эндхийн дотоод засал чимэглэл нь дундад зууны үеийн Японы тосгоныг дуурайлган хийгдсэн бөгөөд зочид нь нинжагийн өмсгөл өмсч, зарим нэг зэвсгийг ашиглаж үзэх ч боломжтой.

Төгсгөлд нь хэлэхэд, Английн зохиолч, түүхч, нинжа судлалын ажлаараа өрнөдөд ихэд алдаршсан Стивен Тернбулл нинжагийн талаар өмнө нь бүтээсэн бүтээлүүд нь маш их алдаатай байсныг саяхан хүлээн зөвшөөрсөн юм. Энэ нь өрнөдөд бүтээгдсэн кинонууд ч дэгс байсныг харуулсан. Өдгөө тэрээр нинжагийн үнэн түүхийг олж мэдэхээр өмнөхөөсөө илүү ул суурьтай судалгаа хийж байгаа гэнэ лээ.     

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
чак томс(122.201.22.31) 2025 оны 03 сарын 13

Сайн байна

2  |  0
darvin(202.55.180.58) 2025 оны 03 сарын 13

ninja nar ni ucand bolon gazar door mon agart yamarch notsold udaan amirdarch chaddag amicgal dotood energie udirdaj udaan hugatsaand hodlolgui ymarch bairchild baij chadddag arga tenik bie byldar ni baga nacnaac 5 aac 6 nactaigaac huuhdiig congoj shalgaj avdag urgelg hundruulegchtei beltgel hiideg ydrana gedeg oilgolt baiddaggui hana bolon hairtsag dotorh bichigiig gadaad ugtei baican ch unshij oilgoj hulgailj chaddag um deer ued Yfoni eregt Evrofiin ucan ongots ochihad hihja nar shono doloor nuuts hairtsagt baican bich

2  |  0
darvin(202.55.180.58) 2025 оны 03 сарын 13

ninja nar ni ucand bolon gazar door mon agart yamarch notsold udaan amirdarch chaddag amicgal dotood energie udirdaj udaan hugatsaand hodlolgui ymarch bairchild baij chadddag arga tenik bie byldar ni baga nacnaac 5 aac 6 nactaigaac huuhdiig congoj shalgaj avdag urgelg hundruulegchtei beltgel hiideg ydrana gedeg oilgolt baiddaggui hana bolon hairtsag dotorh bichigiig gadaad ugtei baican ch unshij oilgoj hulgailj chaddag um deer ued Yfoni eregt Evrofiin ucan ongots ochihad hihja nar shono doloor nuuts hairtsagt baican bich

1  |  3
Close menu