Энэ амралтын өдрүүдэд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын /ШХАБ/ 18 дахь дээд хэмжээний уулзалт Хятадын Шандунь мужийн Циндао хотод болно. Энэхүү уулзалт нь энэ жил БНХАУ-д болж байгаа хоёр дахь том арга хэмжээ юм.
ШХАБ-ын Дээд хэмжээний уулзалт Шар тэнгисийн эрэгт орших Олон улсын хурлын төвд болох аж. Уулзалтад оролцохоор нийтдээ 30 гаруй мянган хүн ирэх төлөвтэй байгаа юм байна. Циндао хотын удирдлагууд ШХАБ-ын уулзалтын өмнө хотын тээврийн сүлжээг сайжруулахын тулд шинээр автомашины 16 зам, автобусны 50 шугам нээжээ. Түүнчлэн хотын ногоон байгууламжийг дээд хэмжээний уулзалтад зориулан бэлтгэсэн байна. Мөн 2000 гаруй оюунтан залуус сайн дураараа зохион байгуулалтыг ажилд оролцож байгаа ажээ.
А.Түвшин
Сэтгэгдэл ( 1 )
yaj belddeg