‘’Өгөөмөр өдөр’’-т нэгдэцгээе

2018 оны 06 сарын 05

 

Баянзүрх дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсээс ‘’Өгөөмөр өдөр’’ өдөрлөгийг энэ сарын 09-ны өдөр зохион байгуулах гэж байна. Тус өдөрлөг нь “Өөртөө хэрэггүй зүйлээ хэрэгтэй нэгэндээ өгцгөөе” уриатай зохион байгуулагдах бөгөөд хог хаягдлыг ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглах чиглэлээр иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой.

Энэ үеэр иргэд  хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, мөн үнэгүй өгөх боломжтой бөгөөд Мэргэжил Боловсролын Үндэсний төвийн 55 дугаар тусгай сургуулийн гадна талбайд зохион байгуулагдах аж.

Иймд иргэн, аж ахуй нэгж байгууллага болон хороодыг өөрт хэрэггүй зүйлээ хэрэгтэй зүйлээр солилцож, өөрт хэрэггүй зүйлээ бусдад өгөх ‘’Өгөөмөр өдөр’’-т идэвхтэй оролцохыг уриалж байна.

Та илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл дүүргийн Тохижилт, нийтийн аж ахуйн хэлтсийн 51-267020 болон 51-266579 дугаараар холбогдоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top