”Буяны” нэртэй бизнесийн байгууллага

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 05

...Хүний цогцсыг газар булж оршуулахад агаар дутмаг орчинд анероб задрал явагдаж 3-5 жилд зөөлөн эдүүд, 40-50 жилд хатуу эд ясууд задардаг байна. Ингэж удаан хугацаагаар задрал явагдахдаа агаар мандалд 20 шахам төрлийн хорт хийг дэгдээдэг аж. Хүнийг далд оршуулсны дараа цогцост ялзралт явагдсанаар хөрс бохирдож, халдварт өвчин үүсэх шалтгаан болдог байна. Тухайлбал, өмнө нь гоц халдварт, хавдрын болон химийн эмчилгээ хийлгэж байсан хүний цогцос задарснаар хорт бодисууд хөрсөнд нэвчиж, гүний усанд шингэдэг аж. Газрын хөрсөнд нэвчсэн аливаа өвчний нян 20-30 жилд амьдрах чадвартай байдгыг мэргэжилтнүүд хэлж байна...

Урьтал болгон энэ бүхнийг учирлаж байгаагийн шалтгаан нь Улаанбаатарт улам олширч байгаа оршуулгын газартай холбоотой. Өдгөө нийслэлд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй нийлсэн 17 оршуулгын газар бий гэсэн тоо байна. Тодруулбал, “Далан давхар” 137 га, “Нарангийн энгэр” 260 га, “Цагаан даваа” 50 га, “Оросын оршуулгын газар” 3 га, “Өлзийт” 35 га, “Буянт ухаа” 2 га “Алтан өлгий” гэх мэт томоохон оршуулгын газрууд байгаа.  Үүнээс гадна “Бөхөг”, “Түргэний гол”, 61- ийн гарам, Зуслангийн ногоон бүс, “Өвөр гүнт”, “Орбит”, “Тахилтын ам”  "Партизан" зэрэг газарт иргэд дур мэдэн зөвшөөрөлгүйгээр талийгаачаа оршуулсаар байна. Харин эдгээр оршуулгын газрын хамарч буй газар нь 1000 гаруй га гэнэ. 1000 га!!! Энэ мэтээр хамрах хүрээ нь өргөжсөөр байвал нийслэлчүүд бид өөд бологсдоо бүү хэл өөрсдөө амьдрах газаргүй болох вий! Бодох л асуудал...

"Далан давхар"-ын оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгох ажил таг зогсчээ

Нийслэл хотын дунд нэвсийх энэ олон оршуулгын газрыг цэгцлэх цаг болсон уу гэвэл болсон. Айлын хашаатай айлсан орших оршуулгын газруудын дэргэд хүүхэд тоглож, ноход сэг зэмээр нь хооллон амьдарч байна. Ийм байж яавч болохгүй.

Уг нь 2014 онд Улаанбаатарын удирдлагууд  нийслэлийн иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор “Самбалхүндэв”-ийн буюу 70 давхрын оршуулгын газрыг "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" болгохоор баталж, багагүй төлөвлөгөө боловсруулж байсан ч өдгөө хэрэгжсэнгүй.  Улаанбаатар хотын төв хэсэгт Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд 137 га талбай эзлэн гэр хороололтой хаяа нийлэн байрлаж байгаа тус оршуулгын газар нь 1927 оноос хойш үүсэн бий болж,1987 онд Ардын депататутын хурлын 72 тоот тогтоолоор албан ёсоор хаагдсан боловч иргэд одоог хүртэл бурхан болоочдоо сул зай олон нутаглуулсаар байгаа юм. Энд  47.586 шарил байдгаас хашааны гадна, айлуудын хашаанд 61 булш тоологдсон гэж албаныхан хэллээ. Нийт булшны 30.241 нь хэвийн, 16.767 нь эвдэрсэн, 517 нь ухагдан тоногдсон байдалтай байгаа юм байна. Уг нь энэ оршуулгын газрыг дурсгалын цэцэрлэгт хүрээлэн болгочихвол эргэн тойрон дахь айл өрхүүд, цаашлаад нийслэлчүүдийн эрүүл орчинд амьдрах эрх нь бага ч болов баталгаажих учиртай. Төлөвлөж тооцоолсноор бол "Далан давхар"-ын оршуулгын газрыг "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн" болгох ажил хоёр жилийн өмнө дуусах байлаа. Гэвч өнөөдөр бахь байдгаараа...

Оршуулгын зардал 4-10 сая

Монголд хамгийн их ашигтай ажилладаг аж ахуй нэгжүүдээр оршуулгын компаниуд нэрлэгдээд байна. Буяны нэртэй ч бизнесийн асар их ашиг харж ажилладаг тус компаниуд нэг хүн оршуулахдаа хамгийн багадаа 4 сая болон түүнээс дээш 10 гаруй сая төгрөгийн ч үйлчилгээ үзүүлдэг гэнэ. Хамгийн харамсалтай нь тус компаниуд хотоос холгүйхэн газарт хүн оршуулах үйлчилгээ үзүүлэх агаад хүнийг хөдөөлүүлэхдээ ихэвчлэн булшлах хэлбэрийг сонгож байна. Экологийн хувьд эрүүл сайхан газарт энэ мэт хүн булшлах ажлыг хийж хэрэгжүүлж байгаа нь байгаль орчинд асар их хор хохирол учруулж байна. Мэдээж хүний амьдрал мөнх бус. Тиймээс ч ийм төрлийн үйлчилгээ үзүүлдэг компаниуд байх нь зүйн хэрэг. Хамгийн гол нь эдгээр компани хүнийг оршуулах зан үйлээ дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлмээр байгаа юм. Өнөө маргаашийн өчүүхэн ашиг хонжоо хайж бурхан болоочдыг шууд булшилчихаад ар гэрээс нь асар их мөнгө нэхэж суухын оронд орчин үеийн "Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн"-г бүтээн босгож, байгаль орчинд ээлтэй аргаар буюу чандарлах зан үйлийг хэвшүүлэх нийгмийн шаардлага гарч ирээд байна. Үгүй бол өдгөө нийслэл хотыг тойрсон оршуулгын газрууд улам тэлж, тэр чинээгээрээ эрүүл бус аюултай орчныг буй болгосоор байх боллоо.

С.Баяр

Эх сурвалж: ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сзрээнэн(66.181.161.123) 2018 оны 06 сарын 07

ЧАНДАРЛАХ ХЭРЭГТЭЙ ЧАНДРАЛДАГ ГАЗРУУДИЙН ҮНЭН ХЯМД БАЙХ ХЭРЭГТЭЙ ОРШУУЛАГЫН ГАЗРУУДЫГ ЦЭГУЦЛЭХ ШААРДЛАГТАЙ

0  |  0
Иргэн(122.201.21.125) 2023 оны 07 сарын 14

Идэрмаагийн ард Солонгос хүн бдаг гээд ярьж бсан гаднынхан луйварчин хулгайтай нийлж Монголын ард түмнийхээ зовлонгоор хөрөнгөжсөн бузар авгай

1  |  0
Зочин(122.201.21.125) 2023 оны 07 сарын 14

Энэ бүр хэрээс хэтэрсэн асуудал болсон шүү энэнд анхаарал хандуулаад хариуцлага тооцдог газар ч алга.Хүн үхэхдээ 10 саяыг төлж бж шороонд булуулж бна арай дэндүү Монголд 10 сая төгрөгөөр дотнын хайртай хүнээ хөдөөлүүлж чадах хэр олон айл бга билээ.Идэрмаа нэртэй авгай хэсэг бусаг лам нар хүний зовлонгоор арай л дэндүү наадаж бна .Өөрсдөө нэг өдөр тамын хаалга татах өдөр ирэх л бх даа.Би урьд нь 10 сая бдаг гэж сонссон ч итгээгүй яалтч гүй өөр дээрээ ирсэн ирсэн хагацалаар үнэн юм гэдгийг мэдлээ. Монгол хүн үхэж болохгүй юм бна. Үхэх юм бол ар гэртээ маш их эдийн засгийн дарамт авчирдаг юм бна

1  |  0
Багш нь(64.119.16.74) 2018 оны 06 сарын 06

Лам нар оршуулагын газар ажлуулаад байгаа юмуу.Ямар зан үйл хийхийг нь өөрсөдөө очоод асуухаар зааж өгдөг биздээ очиж асуухгүй байсан ч таны эрх өөрөө л мэднэ зарим хүмүүс шашин лам нарыг элдэвээр бичих нь хаанахын хэний бодлого яваад байна энэ цөөхөн ард иргэдийг хооронд нь эвлэлдүүлэхгүй байх улмаар зөрчил мөргөлдөөнд турхирах зорилого яавч монгол хүний ажил биш гадныхны гар хөл санаархал байгаа

0  |  0
Зочин(150.129.141.94) 2018 оны 06 сарын 06

Эх нутгаа гадныханд худалдчаад өөрсөдөө гадны хүнээс газар гуйж өртөг төлж эх нутагтаа нойрсоно гэдэг үнхээр гашуун түүх болон үлдээсэй энэ бүхэн дэлхийн талыг эзэлчихээд ийм арчаагүй бх гэж өвөг дээдэс минь гомдож бгаа хэлэх үгч алгадаа

0  |  0
Зочин(150.129.141.94) 2018 оны 06 сарын 06

Эрт дээр үеэс ил тавьж ирсэн эх дэлхийдээ эргэж шингээнэ гэдэг хамгийн зөв хүний сүнс 49 хоног болж бж буцдаг гэсэн эргэж төрөхийг нь ч бодсон тэр чандарлах шатаах чинь бж болохгүй бхаа

0  |  0
Зочин(202.72.245.122) 2018 оны 06 сарын 06

Lam ah nariinhaa zaavraar nutagluulj baigaa shuu dee. Hoidohiig ni muu hiivel ur huuhed ah duu nart ni muu yum bolno. Za tegeed neg ni bolohoo baichihval, lam ah maani neg yum aildana. Setgeliin zovlon bolno. Unen baidal iim l baigaa. Lam nariig muulsan yum baihgui. Bodit baidal iim baigaa.

0  |  0
Зочин(122.201.21.244) 2018 оны 06 сарын 05

Энэ маш зөв асуудал Монгол шиг газар нутаг уудам хүн ам цөөнтэй мөртлөө нас барагсдыг оршуулахад мөнгө төлж газар авах нь туйлын буруу Уй гашуу тохиолдсон хүмүүс талийгаачдаа бодон элдэв хэл ам хийдэггүй Энэ хэний газрыг үнэлээд байгаа юм бэ. Үүнийг төр хотын удирдлагууд цэгцлэх хэрэгтэй. Одоо хотын баруун зүүн талд гээд сүлжээ бизнес болсон байна. Хуучин хотын иргэдийн хурлын төлөөлөгч байсан Идэрмаа гэдэг хүнийх гэж ярилцдаг Ингэж хүний зовлонгоор далимдуулж баяжих нь өөрт нь сайхан л байдаг байх Бараг л 7- хоногт хүн их үхэж байх тутам баярлаж о

0  |  0
zochin(122.201.24.161) 2018 оны 06 сарын 05

doodoh guidlee olohgui bol

0  |  0
иргэн(202.179.26.90) 2018 оны 06 сарын 05

Энэнд Лам нараа буруутгаад хэрэггүй дээ, Үхэл, зовлон, Өвчин Хүн бүхэнд тохиолддог шүү дээ, Тэр үедээ аргаа барах даа л Бид чинь өөрсдөө Лам хар дээр очиж ном уншуулж Засал энэ тэрээ хийлгэж, Талийгаачийнхаа Алтан сав нээлгэж, Хойтохын Буянг үйлдэж ном хүртэл айлдуулж, тэр битгий Жил бүрийн Цагаан сарын Шинийн 15-ны дотор тэр оныхоо Засал суудлаа янзлуулж Ном уншуулдаг биз дээ, Энэ бүхнийг Бид өөрсдөө сайн дураараа Лам очидо

0  |  0
ЗОЧИН(112.72.14.95) 2018 оны 06 сарын 05

10.0 сая төгрөг төлөөд талийгаачаа оршуулах эдийн засгийн чадавхитай монгол айл хэд байгаа бол ??? оршуулгын кампаниудын бодит үнийг тогтоохгүй бол УБ г тойроод ил хөдөөлүүлдэг болох нь байна шүү. иргэд оршуулгын зардлыг дийлэхгүй байна !!!!!!!!!!!

0  |  0
.(202.9.41.88) 2018 оны 06 сарын 05

hunii uhel zovlongiin hagatslaar asar ih mungujin tansag amidragch biznesiin buleg garuud arai heterch baina. heden lam nertei ajil hudulmur hiih durgui amid uhdeluudtei tohirchihson heseg buleg biznesiin ene novshnuud arai l baina shuu

0  |  0
аня(103.229.121.235) 2018 оны 06 сарын 05

талийгч нараар амархан мөнгөжиж бгаа газар. үүнийг төр бвал зогсоо.

0  |  0
8_8(202.9.41.35) 2023 оны 07 сарын 14

Талийгаачаа нутаглуулаад тэр газар нь мод тарьж болдоггүй юм уу. Хэн нэгэн лам хүмүүсийн уй гашуугаар баяжиж болдог гэдгийг буддын хэдэн лам нар гаршаад бүүр дүрдээ орчихсон

1  |  0
ИРГЭН(202.179.25.140) 2018 оны 06 сарын 05

МӨНГӨ ОЛОХ ХАМГИЙН АМАРХАН АРГА БОЛ ЛАМ БОЛОХ БОЛЧИХСОН ӨНӨӨ ҮЕД ТОМ ТОЛГОЙ ЛАМ НАР БУЯНААР БУС БУЗРААР БАЖИГСАДЫГ ТОЛГОЙЛЖ БАЙГААГ ТӨР ХАРСААР ДУУГҮЙ АРД ТҮМНЭЭ ШУЛУУЛСААР Л БАЙНА ДАА.ЛАМ НАРЫГ УСТГАЖ ЭХЭЛСЭН ТЭР ЖИЛҮҮДЭД ТӨРИЙН ДЭЭР ДАЛД АРГААР ЛАМ НАР ГАРСНААР ӨНӨӨГИЙНХ ШИГ БАЙДАЛД ХҮРСЭН УЧРААС ТОМ ТОЛГОЙ ЛАМ НАРААС НЬ ЭХЛЭН УСТГАЖ ХЭСЭГ ХУГАЦААНД ТӨР АРД ТҮМЭН АМАР АМГАЛАН АМЬДАРЧ БАЙСНЫГ ТЭР ҮЕИЙНХЭН САЙН САНАЖ БАЙГАА.ТИЙМЭЭС ТӨР АРД ИРГЭДИЙНХЭЭ ТӨЛӨӨ ҮЙЛЧЛЭХ ҮҮРГИЙНХЭЭ ХҮРЭЭНД БУЯНЫ АЖЛЫГ ТӨРИЙН МЭДЭЛД БҮРЭН АВЧ АРД ТҮМНЭЭ ХАМГААЛАХ ХАЛАМЖЛАХ ҮҮРГЭЭ БИЕЛҮҮЛЭХ ЦАГ НЬ ИРЖ. ХАРИН ЛАМ НАРЫГ

0  |  0
иргэн(103.29.146.5) 2018 оны 06 сарын 05

Уг нь талийгаачдаа хүндэтгэж хашаа хороотой сахих хүнтэй байлгамаар байгаа юм тэгээд ч дөрвөн уулынхаа дунд хашигдчихаад тэрэн дотроо оршуулах газартай байна гэдэг утгагүй хэрэг иймд дурсгалын цогцолбороо аль болох түргэн ашиглалтанд оруулж иргэдийнхээ тав тухтай амьдрах орчинг бүрдүүлж өгөх хэрэгтэй удирдлагууд маань хот дотор байгаа бүх оршуулгын газрыг чөлөөлж өгөх хэрэгтэй тэгээд бүгдийг нт дурсгалын цогцолбор болгочихвол

0  |  0
Top