Польшийн ерөнхийлөгч амь үрэгдсэн онгоцыг дэлбэрсэн гэжээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 06

Польшийн ерөнхийлөгч агсан Лех Качиньский зорчиж яваад амь үрэгдсэн онгоцны сүйрлийн талаар шинэ хувилбар гарч ирсэн байна. Уг онгоцны хэсгүүд болон нэгэн хохирогчийн цогцосноос дэлбэрэх төхөөрөмжийн ул мөр олдсон тухай сүйрлийг мөрдөн шалгаж байсан польш шинжээчид мэдээлжээ.

Гэвч Ту-154 онгоц сүйрсэн ослын газарт ямар ч дэлбэрэлтийн ул мөр байхгүй байсан тухай шинжилгээний комисс мэдэгдсэн аж. Смоленскийн ойролцоо сүйрсэн онгоцны ослыг мөрдөн шалгах комиссыг Польшийн Батлан хамгаалахын сайд Антони Мачеревич тэргүүлж байгаа юм.


Тэрээр сүйрлийн шалтгаан нь дэлбэрэлтээс болсон хэмээн өмнө нь тооцож байсан боловч түүний таамаглал батлагдаагүй билээ. Нислэгийн бичлэгийн нэгэн хальснаас авагдсан мэдээллүүд дотор онгоц руу нөлөөлж буй “маш их эрчим хүчний” тухай дурдагдсан аж.

Польшийн зарим улстөрчид энэхүү онгоцны осолд Оросыг буруутгах сонирхолтой байсан боловч Владимир Путин тэдэнд тодорхой хариулт өгөн няцааж чадсан юм.

Тэгээд ч, 2010 онд нийтлэгдсэн Улс хоорондын нисэхийн зөвлөлийн тайлан дээр уг онгоцны сүйрлийн шалтгааныг нисэх багийнхны шийдвэртэй холбоотой хэмээн үзсэн билээ. Тэд үзэгдэх орчин хязгаарлагдмал үед нөөц нисэх буудал руу явалгүй, өөрсдөө газардах шийдвэр гаргаснаар сүйрэлд хүрсэн гэжээ.


Дашрамд дурдахад, 2010 онд Смоленскийн ойролцоо Ту-154 онгоц сүйрч, 96 хүн амь үрэгдсэн бөгөөд тэдэн дунд Польшийн Ерөнхийлөгч Лех Качиньский эхнэрийн хамт, хэд хэдэн улстөрч, мөн Польшийн цэргийн дээд командлалынхан, нийгэм-шашны зарим зүтгэлтнүүд байсан юм. Уг онгоц өтгөн манантай үед газардахдаа мод мөргөн сүйрсэн билээ.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zaluu(90.180.37.125) 2018 оны 06 сарын 06

orosuudl hiigee oor hench bish

0  |  0
unshigch(103.26.194.182) 2018 оны 06 сарын 06

Moron gj yamar ergvv bichigch we??! setgvvlch law bish shv!! bichsen yma nyagtalj unshdgvi durak ym bhda?!! ami vregdsn ongots gnv??? hha

0  |  0
бб(203.91.115.45) 2018 оны 06 сарын 06

америкийн захиалга

0  |  0
Уншигч(202.21.106.105) 2018 оны 06 сарын 06

Амь үрэгдсэн онгоц гэж ярьдаггүй ш дээ монгол хүмүүс .Сүйрсэн , осолдсон гэж хэлдэг

0  |  0
ааааа(202.21.106.165) 2018 оны 06 сарын 06

Америкчууд цагын механизмтай бөмбөг тавиад Оросын хил давмагц тэсэлсэн байх.

0  |  0
Top