АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун нар энэ сарын 12-нд Сингапурт уулзахаар бэлтгэл ажлаа хийж байгаа билээ. Тэгвэл Америкийн нэрт сагсан бөмбөгчин, NBA-гийн тоглогч байсан Деннис Родман хоёр улсын удирдагчийн уулзалтын үеэр Сингапурт очиж тэдний яриа хэлэлцээнд дэмжлэг үзүүлэх гэнэ. Энэ талаар “New York Post” сонин мэдээлсэн байна.
Деннис Родман өмнө нь Хойд Солонгост хэд хэдэн удаа айлчилж байсан билээ. Тэрбээр энэ сарын 11-нд Сингапурт очих аж. Д.Родман нь Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай дотно найзууд юм. Тэрбээр Кимийн төрсөн өдрөөр Хойд Солонгост очиж байсан удаа ч бий.
Ким Жон Ун, Доналд Трамп нар уулзалтаа цуцлах талаар удаа дараа ярьж, АНУ-ын Ерөнхийлөгч уг дээд хэмжээний хэлэлцээрээс татгалзах төлөвтэй байсан юм. Харин Ким Жон Унтай дотно байдаг сагсан бөмбөгчнийг Сингапурт аваачиж байгаа нь уулзалтын уур амьсгалыг зөөлрүүлэх гэсэн арга байж болох.
О.Саша
Сэтгэгдэл ( 2 )
Зөв арга
МАШ ЗӨВ ....