Си Зиньпинд барих гэнэтийн бэлгээ Путин “нуужээ”

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 06

Владимир Путин Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын дээд хэмжээний чуулга уулзалтад очихын өмнөхөн Хятадын Медиакорпорацийн ажилтнуудад ярилцлага өгсөн байна. Тэрээр сэтгүүлчдийн сонирхсон олон асуултад хариулт өгсөн боловч харин БНХАУ-ын удирдагчид энэ удаа ямар бэлэгтэй очих талаар нь сонирхоход хариулахаас татгалзсан гэнэ.

“Хэрэв би урьдчилаад хэлчихвэл энэ ямар юмных нь сюрприз байх билээ” хэмээн Путин хариулжээ. Тэрээр 2016 онд ШХАБ-ын саммитэд очих үедээ Си Зиньпинд авдар мөхөөлдөс бэлэглэж байсан билээ.


Путин энэ сарын 8-10-ны өдрүүдэд Хятадад айлчлан, ШХАБ-ын дээд хэмжээний чуулга уулзалтад оролцонгоо Си Зиньпинтэй гэрээ хэлцлүүд байгуулахаар төлөвлөж байгаа аж.


Владимир Путин Хятадын удирдагчийг “аятайхан хамтрагч, итгэлт анд нөхөр, улс орныхоо иргэн бүрийн ашиг тусын төлөө цуцалтгүй зүтгэдэг сэтгэл зүрхтэй хүн” хэмээн өндрөөр үнэлдэг. Тиймээс ч Си Зиньпинтэй дэлхийн тулгамдсан асуудлууд болон эдийн засгийн сэдвээр ярилцахад сонирхолтой байдаг хэмээн өгүүлсэн байна.

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
darvin (202.55.180.58) 2018 оны 06 сарын 06

manaihan gej delhiid abilaga heel hahuuliaraa delhiid deeguur orj Mongolulciin ner hudiig olon ulcad unagaj bn da iimec farlament manai ulcad namuudiin orcoldoon huibaldaanii gazar bolj hubircan mon farlamentiin gishuud nimedleg chadbar dulimag ambitstai zeregeec bolj toriin ajel ahij ogohgui bn ard irgedee cain caihanruu hotolj chaDAHGUI BN

0  |  0
Top