Хяналтын прокурорын төрсөн дүү хар тамхины хэрэгт холбогджээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 06

Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор байсан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Д.Амарбаясгалан нар дахин хар тамхины хэрэгт холбогдсон талаар бид өмнө нь мэдээлж байсан. Тэгвэл тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч П.Отгонбаяр мөн хар тамхины хэрэгт холбогдоод байгаа. Харин эх сурвалжуудын мэдээлж буйгаар П.Отгонбаяр гэх энэ залуу хуулийн байгууллагад томоохон "Ар тал"-тай" гэнэ. Тодруулбал, түүний төрсөн ах нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурорын алба хашдаг эрхэм буй гэнэ. Прокурорууд дундаа хамгийн баянд тооцогддог түүний хөрөнгө орлогын мэдүүлгээс дурдвал, 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. Дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. Бусдаас 4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.  

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(64.119.21.39) 2018 оны 06 сарын 07

4 тэрбумын авлагатай? Хэхэ авлигаа гүйцэд авч амжаагүй байгаа нөхөр юм болов уу ккк

0  |  0
мөхөл(124.158.110.82) 2018 оны 06 сарын 06

адгийн новшнууд өөрсдөө ийм байж яг хүний асуудлыг шийддэг юм бэ?

0  |  0
Top