В.Путин: Си Жиньпинтэй төрсөн өдрөө тэмдэглэж хундага архи уусан

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 06

 ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дэлхийн удирдагчдаас хэнтэй нь төрсөн өдрөө тэмдэглэж байсан бэ гэсэн асуултад хариулт өгчээ. Хятадын Медиакорпорацийн сэтгүүлчийн асуултад тэрбээр “Олон улсын удирдагчдаас Си Жиньпинтэй л төрсөн өдрөө хамт тэмдэглэж байсан. Түүнээс өөр хэнтэй нь ч тийм сайхан харилцаж, ажлаа зохицуулж тухтай уулзаж байгаагүй юм байна” гэсэн байна.

Оросын Ерөнхийлөгч түүнчлэн төрсөн өдрөөрөө Си даргатай хундага архи ууж, зууш идсэнээ ярьжээ. “Си Жиньпин их чин сэтгэлээсээ хүн, найдвартай хамтрагч” гэж Владимир Путин тодорхойлсон байна. Хятадын удирдагчтай хамтран ажиллахад их тухтай байдаг гэнэ. “Тэр сайн бөгөөд найдвартай найз” гэж Путин хэлээд авчээ.

Хятадын Засгийн газар Владимир Путинийг айлчлах үеэр шинэ өндөр хурдтай галт тэргээ үзүүлэх аж.

Президент России Владимир Путин и председатель КНР Си Цзиньпин

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.23) 2018 оны 06 сарын 06

Хятадын нэг үйлдвэр схрд 96 ширхэг хурдны суудлын галт тэрэг үйлдвэрлэдэг гэнэ.

0  |  0
Top