Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Ерөнхийлөгч Х.Баттулгатай бүс нутгийн эдийн засгийн асуудлаар ярилцав

2018 оны 06 сарын 07

“Монгол-Оросын санаачилга-2018” ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол Улсад айлчилж байгаа Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченко /2018.06.06/ Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад бараалхаж, “Орос-Монгол-Хятад”-ыг холбох эдийн засгийн коридорын төслийг танилцууллаа.

Эрхүү мужийн Амбан захирагч Сергей Георгиевич Левченкогийн танилцуулгад дурдагдсанаар энэхүү коридорыг гурван орны хөгжлийн бүс гэж үзэж байгаа бөгөөд үе шаттайгаар хөгжүүлснээр нэн тэргүүнд байгалийн хий, цахилгаан эрчим хүч дамжуулах боломжтой юм байна. Мөн энэхүү гарц нь хуурай замаар Евразийг холбох хамгийн дөт зам тул транзит тээвэр хурдацтай хөгжиж, эдийн засгийн үр өгөөжөө богино хугацаанд өгнө гэж тооцоолжээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Евразийг холбон орших Монгол Улсад транзит тээвэр хөгжинө гэдэгтэй санал нэгдэж буйгаа илэрхийлсэн бөгөөд удаан яригдсан эдийн засгийн коридорыг хөгжүүлэх асуудлыг ойрын хугацаанд ажил хэрэг болгох шаардлагатай гэсэн юм.

Мэдээний дүрсийг хүлээн авч үзнэ үү:

 

 


Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Гэж бич(202.131.243.186) 2018 оны 06 сарын 08

Сергей Георгиевич Левченко

0  |  0
Top