АНУ Туркийн цэргүүдийг Сирийн хойд хэсгийн Манбиж хот руу орохыг зөвшөөрчээ. Турк улс ийнхүү эртний зорилгодоо хүрч байгаа юм. “Firat” агентлагийн мэдээлснээр Курдийн ардын өөрийгөө хамгаалах отрядыг Сирийн Манбижаас гаргаж, хотыг удахгүй Турк болон АНУ-ын цэргүүд хамгаална. Вашингтон өмнө нь Анкарагийн шийдвэрийг үл тоомсорлож байсан билээ. АНУ Туркийн цэргийн хүчний Манбиж руу орох замыг нь хааж байсан юм. Тэгвэл шинжээч нарын үзэж байгаагаар АНУ одоо зай тавьж өгчээ.
Турк улс Курдийн өөрийгөө хамгаалах отрядыг террорист байгууллага гэж үздэг юм. Хил дээрээ курдүүдэд зориулсан хэсэг байгуулахыг стратегийн аюул гэж нэрлэж байв. Туркийн удирдлагууд олон удаа Америкийн засаг захиргаанд хандаж, Анкаратай харилцаагаа нураахгүйн тулд Курдийн отрядыг дэмжихгүй байхыг уриалж байсан юм. Гэвч Цагаан ордон саяхныг хүртэл үүнийг үл тоомсорлож байсан билээ. Энэхүү саналын зөрөлдөөн нь Турк болон Америкийн харилцааг сүүлийн хэдэн жилийн турш тун таагүй байлгасан юм.
Инжирлик агаарын бааз
Туркийн хуягт техник
О.Чанцаа
Сэтгэгдэл ( 0 )