Их Британи АНУ-аас сөнөөгч онгоц авчээ

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 07

 Их Британи улс Америкийн “F-35” сөнөөгч онгоцны эхний хэсгийг хүлээн авсан байна. Энэ талаар Английн Агаарын цэргийн хүчнээс мэдээлжээ. Шинэ үеийн сөнөөгч, бөмбөгдөгч онгоц “F-35 Lightning” нь товлосон хугацаанаас хоёр сарын өмнө Их Британид байршсан байна. “Энэ нь Нэгдсэн вант улсын агаарын болон тэнгисийн цэргийн хүчний хувьд чухал үйл явдал боллоо” гэж Их Британийн талаас мэдээлжээ.

Өмнө нь Израиль улс дэлхийд анх удаагаа тав дахь үеийн “F-35” сөнөөгч онгоцыг байлдаанд ашигласан талаараа мэдээлсэн билээ.

Түүнчлэн Турк улс АНУ-аас “F-35” сөнөөгч онгоц худалдаж авахыг хүссэн юм. Харин АНУ-ын хууль тогтоогчид Батлан хамгаалах яамандаа болзол тавьж, Туркт сөнөөгч онгоц худалдах хэлцэлд саад болж магадгүй байгаа билээ. Цагаан ордон татгалзсан шийдвэр гаргавал Турк улс ОХУ-аас “Су-57” сөнөөгч онгоц худалдаж авах болно гэдгээ мэдэгдсэн. “Су-57” сөнөөгч онгоц нь Америкийн “F-35”-аас бараг хоёр дахин хямд гэх мэдээлэл бий.

Истребитель F-35

О.Чанцаа

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top