Э.Сэржмядаг: Нас барсан хүнээр үг хэлүүлж, гадаадад явж байгаа хүнээр гарын үсэг зуруулсан

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 07

Өмнөговь аймгийн Гурвантэс сум бүхэлдээ уул уурхайн үйлдвэрлэлд нэрвэгдэж, Тост, Тосонбумбын нуруу орчмын нутаг дэвсгэр, нутгийн иргэдийн ундны эх үүсвэр болсон баянбүрдүүд ширгэхэд хүрээд байгаа талаар Гурвантэс сумын иргэдийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

“Сауд гоби коэл транс” ХХК үйл ажиллагаагаа 2017 оны 3 дугаар сараас эхлүүлэн, Хөвд Хуршуутын голоос 1 км хүрэхгүй газарт зам засах, уурхайн талбайгаа тойруулан ухах зэрэг ажлыг эхлүүлээд байгаа аж. Гэтэл тус компани нарийвчилсан үнэлгээгээ батлуулахдаа нутгийн иргэд, нутгийн удирдлага, үнэлгээ хийдэг тусгай байгууллагатай хамтарч хийх ёстой байтал иргэдийг оролцуулалгүй хуурамч бичиг баримт бүрдүүлж, нас барсан хүний нэрийг ашиглажээ.

Нутгийн иргэд удаа дараа хэвлэлийн хурал зохион байгуулж төр засагт дуу хоолойгоо хүргэсэн ч өнөөдрийн хүртэл ямар ч үр дүн гараагүй учраас тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж байгаа мэдэгдэж байна гэсэн юм.


-ГУРВАНТЭС СУМЫН БҮХ ГОЛ ГОРХИ, БАЯНБҮРДҮҮДИЙГ ТОЙРООД ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОГДСОН-

Гурвантэс сумын Тост багийн иргэн Э.Сэржмядаг: "Манай суманд нийтдээ 35 тусгай зөвшөөрөл олгогдсон байдаг. Үүний 15 нь ашиглалтын, 10 нь хайгуулын зөвшөөрөл. Одоогоор 10 гаруй уурхай үйл ажиллагаагаа явуулж байна. Цаана нь олборлолтоо хийхээр зэхэж байгаа уурхайнууд олон бий. Нэг суманд ийм олон уул уурхайн олборлолт хийж байгаа нь цаашид мал аж ахуй устаж үгүй болоход хүрээд байна. Манай багийн ганц булаг дээр “Коэл транс” компанийн лиценз олгогдсон. Гурвантэс сумын бүх гол горхи, баянбүрдүүдийг тойроод олборлолт хийж байна. Ингэлээ гээд нэг ч татвар суманд төвлөрдөггүй. Энэ хэвлэлийн хурлаар дамжуулж хоёр хүсэлтийг тавьж байгаа юм. Тэр их татвараас суманд хувиарлах ажлыг хийх, хууль бусаар олгосон энэ олон тусгай зөвшөөрлүүдээ цуцалж өгөхийг хүсч байна.

-Нарийвчилсан үнэлгээг гаргуулахдаа хуурамч материал бүрдүүлсэн гэж байна. Үнэлгээг хэрхэн хийх ёстой байдаг юм бэ?

-Хуулийн заалт бий. Тухай нутаг дэвсгэрийн иргэдийн нийтийн хурлаар хэлэлцүүлсэн байх, нарийвчилсан үнэлгээг хийж байгаа байгууллага багийн иргэдийн нийтийн хуралд танилцуулсан байх ёстой байдаг. Гэтэл хурал болоогүй байхад хурал болгосон болгоод, зөвшөөргүй хүнээр зөвшөөрүүлсэн болгоод, үхсэн хүнээр үг хэлүүлсэн болгоод, гадаадад явж байгаа хүн уурхайг дэмжиж гарын үсэг зуруулсан болгож, материал бүрдүүлээд нарийвчилсан байдлын үнэлгээгээ батлуулсан байсан.

 -Энэ талаар холбогдох газруудад хандаж үзсэн үү?

-Байгаль орчны яамны газрын дарга н.Нямдавааг аймагт Ерөнхий сайдын уулзалтын үеэр ирэхэд нь очиж уулзсан. Танайх яагаад хуурамч хурлын материалыг үндэслээд баталсан юм гэдгийг асуухад, “Манай дээр өдөрт хэдэн арван мянган материал ирдэг тэр болгоны зөв бурууг бид шүүх боломжгүй” гэсэн хариултыг өгсөн. Уг нь бол шалгах ёстой байгууллага нь шүү дээ.

Одоогоор тэнд олборлолтын өмнөх үйл ажиллагаа хийгдэж байна. Дотоод замаа тавиад, газраа төлөвлөчихсөн. Тээвэрлэх 37 км замаа бүрэн хусчихсан, 26 км-т нь хучилт хийчихсэн байна. Зам тавихдаа ч зөвшөөрөл аваагүй. 

Гурвантэс сумын иргэн Л.Сүрэнхүү: “2017 оны 3 сараас эхлэн тус компанийн хоёр тусгай зөвшөөрөл хууль бус олгогдсон гэж үзэж нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэж дуустал энэ компанийн үйл ажиллагааг түр зогсоож өгөх, хууль бус материал их байгаа учраас шинжээч оруулж өгөөч гэсэн хоёрхон хүсэлтийг тавьсан боловч өнөөдрийг хүртэл шүүх хурал 20 гаруй удаа хойшилсон. Биднийг ингэж тэмцэж байх зуур малын бэлчээр, уух усгүй болгож байна.

Тусгай зөвшөөрөл авахдаа байгаль орчны нарийвчилсан үнэлгээг заавал хийлгэх шаардлагатай гэж заасан байдаг. Гэтэл энэ үнэлгээг хууль бусаар хийсэн. Бид үүнийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байгаа. Бүх шатны төрийн байгууллага "ялзарч" арт түмний талд шийдвэр гаргахаа больсон байна.

Гурвантэс сумын иргэн Т.Дүүмаам: Ерөнхий сайдыг Өмнөговь аймагт очиж ажиллахад бүх асуудлыг танилцуулсан. Бүр ажлын хэсэг очиж Гурвантэс суманд ажилласан боловч иргэдийн төлөө юу ч хийгээгүй. Төрийн өндөрлөгүүд манай сумын байр байдлыг мэддэг. Гэвч бидний төлөө олигтой шийдвэр гаргахгүй байсаар өнөөдрийг хүрлээ. Иймээс нутгийн иргэд бид тэмцлийн дараагийн хэлбэрт шилжиж, шаардлагатай бүхий л алхамыг хийнэ.


Засгийн газар өнгөрсөн оны гуравдугаар сарын 15-нд Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоох шийдвэр гаргасан. Гэвч УИХ-аар баталсан, Тост, Тосон Бумбын нурууны хилийн нөөцийг 896,527.44 га талбайг тусгай хамгаалалтанд авахуулах хуульд өөрчлөлт оруулж, 743,000 га болгожээ. Өмнөх хилийн заагаас хасагдсан 153,000 га талбай нь УИХ-ын гишүүн Д.Чойжилсүрэнгийн “Сауд гоби коал транс” ХХК-ийн тусгай зөвшөөрөл бүхий газар гэдгийг иргэдийн төлөөлөл хэлж байна.

 

 

А.Түвшин

 


Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
..(180.149.93.14) 2018 оны 06 сарын 08

UVSIIN TES, HUVSGULIINHEN SHIG HUUGUUD GARGAACH.

0  |  0
нутгаа хамгаалах(66.181.160.75) 2018 оны 06 сарын 08

Цоожилсүрэнээ чи наад ажилаа зогсоо ард түмний дургүйцэл дээд цэгтээ хүрвэл чи юу болж дуусах вэ эртхэн хэльe наадхаа зогсоо дуртай бол тэр увсдаа лицeнз авч ух за биднээр бүү оролд

0  |  0
Уурхайчин(66.181.186.133) 2018 оны 06 сарын 07

Уух устай хангайд очиж аиьдрахгүй юу

0  |  0
Tsevelmaa(59.153.115.247) 2018 оны 06 сарын 07

Uuniig nutgiin irged ard tumnee urailan temtsehgui bol ulc oron cuirehgeed bna demjnee

0  |  0
Энхтайван(64.119.21.39) 2018 оны 06 сарын 07

Газар нутгаахайрлаж хамгаалжбуй хүмүүсийн зөв, худалч хуогайч нарыг зогсоох хэрэгтэы

0  |  0
UHNAAGIIN HURAGA(112.72.11.120) 2018 оны 06 сарын 07

naad zovsoorol o!gdog humuus chin tosson nutag ni beejin shanhai havaar baidag bolhoor hun nutagt ingej huiten hadaj baigaa

0  |  0
UHNAAGIIN HURAGA(112.72.11.120) 2018 оны 06 сарын 07

naad zovsoorol o!gdog humuus chin tosson nutag ni beejin shanhai havaar baidag bolhoor hun nutagt ingej huiten hadaj baigaa

0  |  0
UHNAAGIIN HURAGA(112.72.11.120) 2018 оны 06 сарын 07

naad zovsoorol o!gdog humuus chin tosson nutag ni beejin shanhai havaar baidag bolhoor hun nutagt ingej huiten hadaj baigaa

0  |  0
зочин(109.252.87.215) 2018 оны 06 сарын 07

Ес хурэлсух гэгч эрэгуу малыг огцоруулах хэрэгтэй залуучуудыг турхирч засгийн эрхийг булааж авчихаад хийсэн юм байхгуй . ард тумнийхээ толоо ясаа гартал узнэ гээд байсан одоо тэр уух усгуй газар очиж ясаа гартал хатаж ух хурэлсухээ.

0  |  0
Зочин(27.123.214.106) 2018 оны 06 сарын 07

Ард түмэн нь уух усгүй амьдрах газаргүй болж байхад төр засаг юу ч хийхгүй байгаа нь эмгэнэлтэй. Мөнгний төлөө юу ч хийхээс буцахгүй юм аа.

0  |  0
1(103.229.122.87) 2018 оны 06 сарын 07

Хайран эх орон минь,Чойжилсүрэн гэж нэг ханаж цадахаа мэдэхгүй хүн юмаа.

0  |  0
Top