Цэц маргааныг эцэслэн шийдвэрлэнэ

2018 оны 06 сарын 07

 

Үндсэн хуулийн цэцийн 2018 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн Дунд суудлын хуралдаанаас Ерөнхий сайдын 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 12 дугаар захирамжийн 1 дэх заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтыг  зөрчсөн гэсэн  дүгнэлтийг гаргасан билээ.

Монгол Улсын Их Хурал чуулганыхаа нэгдсэн хуралдаанаар тус дүгнэлтийг хэлэлцээд хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн  тогтоолыг гаргасан байна.

Тиймээс Үндсэн хуулийн цэц энэ тогтоолыг хянан хэлэлцэж улмаар уг маргааныг эцэслэн шийдвэрлэх Их суудлын хуралдаанаа 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдөр хийхээр товлов гэж Цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top