Эр нөхөр тань нууц амрагтай болчихвол ийм зан гаргана

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 07

Өрсөлдөгч тань болох тэрхүү нууц бүсгүйг аюул тарихаас нь өмнө хэрхэн илрүүлж болох вэ?

Та үнэхээр төгс төгөлдөр гэргий байлаа ч эр нөхөр тань хэзээ ч “далийхгүй” гэсэн баталгаа байхгүй. Тэр “адал явдалд” дурлах хүслээсээ болоод хэзээ нэгэн цагт далийж  л таарна. Та түүнийг хичнээн сайхан зугаацуулж чадлаа ч гэсэн, тэр яг л анчин мэт шинэ учралд илүүтэй татагдана. Гэвч энэ бол түүнийг алдана гэсэн үг биш. Дараах гурван шинжээр үнэнч бус нөхрөө мэдэж болох гэнэ.

Тэр таныг хий хардан сэжиглэнэ

Энэ нь тэр танд ухаангүй хайртайдаа бус /өмчлөх төрөлхийн зөн совин тодорхой байр суурь эзлэх нь мэдээж хэдий ч/. Хүмүүс ихэвчлэн өөр шигээ сэтгэн бусдыг шүүдэг. Магадгүй, та фитнес-клубт яваад тэндээ удаан байх нь түүний дургүйг хүргэж мэднэ. Гэвч ямар үндэслэл дээр тэр танд итгэхгүй байгааг бодолцох ёстой. Та урд нь үнэхээр факт гаргаад баригдаж байсан бол өөр хэрэг.

Тэр нэг л өөр болно

Түүний зан авирт ямар нэгэн өөрчлөлт гарна. Учир нь, ямар ч бүсгүй тухайн эрэгтэйгийн зан ааш, авир төрхөд өөрийн гэсэн ул мөр үлдээдэг. Та хоёрын хайрын роман эхэлсний дараа тэр хэрхэн өөрчлөгдөж байсныг дурсан санахыг оролдоорой. Гэвч тэр бол тэнэг хүн биш учраас энэхүү байдлаа аль болохоор нуухыг хичээх болно.

Тэр байнгын ядарсан байдалтай байна

Ганцхан эмэгтэйг гэхэд л бүх эрчүүд тэр бүр аргалж чаддаггүй биз дээ. Тэгвэл хоёр эмэгтэйг нэгэн зэрэг зохицуулна гээд бод доо. Мэдээж “төмөр” нерв шаардаж таарна. Тэгээд ч түүний хүч тэнхээ хүрэлцэхгүй байх нь тийм ч гайхмаар зүйл биш. Байнгын, архаг ядралттай байгаад байвал таны хайртад ямар нэгэн зүйл тохиолдсон гэж болно. Түүнийг хаана байсан, юу хийсэн талаар шууд асуугаад үз. Ингээд түүнийг хэрхэн эгдүүцэхийг хараарай.

Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.179.27.21) 2018 оны 06 сарын 08

Хэн нэгний зохиосон худлаа мэдээлэл байна.

0  |  0
Top