Венесуэл улс Америкийн улсуудын байгууллагаас гарлаа

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

 Венесуэлийн Гадаад хэргийн сайд Хорхе Арреаса Монтсеррат тус улс Америкийн улсуудын байгууллагаас гарч байгааг мэдэгджээ. “RT” агентлагийн мэдээлснээр тэрбээр “Венесуэл бол бүрэн эрхт улс. Бид Америкийн улсуудын байгууллагаас гарах эрхтэй. Энэ байгууллагаас гарч байгаадаа баяртай байна” гэж Вашингтонд болсон хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.

Америкийн улсуудын байгууллага нь Венесуэлийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм. Тийнхүү Венесуэлийн нөхцөл байдлын талаар тогтоол баталсны дараа тус улс АУБ-аас гарлаа. Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадуро 5.8 сая иргэний саналаар Төрийн тэргүүнээр дахин сонгогдсон билээ. Харин АНУ тэргүүтэй гадаадын орнууд Николас Мадурог шударга бусаар ялалт байгуулсан гэж үзсэн юм.

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
T(118.43.124.59) 2018 оны 12 сарын 31

America ugaasa bus nutgaar oir ornuudiig turemgiilj huch doroi uls ornuudiig erhendee oruulah dald sanaa bga l daa

0  |  0
222(202.180.220.35) 2018 оны 06 сарын 07

Amerik -t yamar hamaa bnaa.

0  |  0
Top