Хорих 461-р ангиас хоёрдугаар эмнэлэгт шилжсэн Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг суллах хүсэлтийг Прокуророос өчигдөр шүүхэд гаргасан. Тэгвэл тэднийг өнөөдөр 09.00 цагт Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхийн танхимд шүүхээр болжээ. Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хилийн хориг тогтоож, батлан даалтад гаргах санал хүргүүлээд байгаа юм. Тэд эрүүл мэндийн шалтгаанаар II эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Хэргийг сануулахад АТГ-аас өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, ШШГЕГ-ын харъяа 461 дүгээр ангид хориод хоёр сар болж байна.
С.Баяр
Эх сурвалж: Zindaa.mn
Сэтгэгдэл ( 4 )
МАНАН-гийн жүжгийн 1-р үзэгдэл дуусаж 2-р үзэгдэл эхлэж байна гээд л ойлгочих доо.
Shambrantai sainbalai tembuu bayar shorond baih jostoi shuu
Энэ 2-ыг суллавал монгол улсын хууль шүүх хулгайч луйварчидад үйлчилдэг гэдэг нь батлагдах болно.Ингэж бүх юумыг нь ил гаргаж өгөөд байхад юу ч хийж чадахгүй бол эр зориг гаргаад ажлаа өгөөд явцгаавал дээр шүү.
АСЕМ иин хэрэг ид яригдаж ёайхад Сайханбилэг суллагдах боломжгүй. Хэрэв суллавал Элбэгдоржгаргаж ирж уулзаж хэргиин улмөр гэрчүүд баримтуудыг устгана. Прокурор Эби гиин үгээр яваад байна. Шүүх шудрага шиид гаргахыг харая. САЙХАНБИЛЭГ суллагдах үндэс огт үгүй хүн.