Зөвлөгөө: Зөвхөн эрчүүдэд зориулав

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

Сэтгэлзүйчид эмэгтэй хүнтэй эрчүүд хэрхэн харилцах талаар энэхүү зөвлөгөөг өгч байна. 
1. Ямагт өөрөөрөө бай
Эмэгтэй хүн эрчүүдийг байгаагаасаа өөр харагдах гэж хичээж байгааг зөнгөөрөө мэдэрдэг. Хэн нэгнийг даган дуурайх гэж хэзээ ч битгий оролд. Эмэгтэйчүүдэд энэ нь таалагддаггүй. Ийм эрчүүдийг тэд үнэлэхээ больдог. Харин үүний оронд өөрөөрөө байж, бусад эрчүүдийн үйлдэл, зан чанарыг хуулбарлахаас зайлсхий. Учир нь таны үйлдэл бүхэн сэтгэлийн угаас гарч байж, эмэгтэй хүний зүрх сэтгэлд хоногших учиртай. 
2. Бага зэргийн увайгүй зан гэмгүй 
Та Ален Делон шиг царайлаг төрөөгүй байж болно. Гэвч увайгүй занг ашиглаж сурсан хэн ч ямар ч эмэгтэйг өөртөө татаж чадна. Ихэнх эмэгтэй зоримог, шийдэмгий бус эрчүүдээс дорхноо залхдаг. 
Өөрөөр хэлбэл, тэд эрчүүдээс бага зэргийн увайгүй үйлдэл “хүлээж” байдаг гэдэгт итгэ. Гэхдээ дөнгөж танилцмагцаа ийм арга хэрэглэх нь хортой. Тиймээс бага багаар, зугуухан оролдох хэрэгтэй. 
3. Магтаалын үг хэрэглэх
Ямар ч эр хүн магтаалын үг хэлж чадах байх. Гэхдээ цагийг нь олж, тунг нь тааруулж хэлдэг нь цөөн болов уу. Тохиромжгүй цагт, тэр тусмаа тохиромжгүй газарт хэлсэн магтаалын үг бүхнийг баллаж, та өөрөө эвгүй байдалд орж ч болно. Магтаал хэлэх хамгийн тохиромжтой арга бол ярианы сэдэвтээ тохируулж, санаандгүй мэтээр хэлэх. 
Жишээ нь, найз, эсвэл танил хүүхэн тань танд таалагдах гэж үсээ засуулжээ. Та үсний засалтыг нь зайлшгүй магтах хэрэгтэй. Тэгээд түүнд сайхан, дур булаам харагдаж байгааг нь хэлээрэй. Ямар ч эмэгтэйд өөрийнх нь гадаад үзэмж, бие галбирыг нь магтсан үг таалагддаг. Бид ч гэсэн ямар нэгэн зүйлд дурлахаараа дахин дахин хүсээд байдгийн адил эмэгтэйчүүд ч магтаалын үг байнга сонсож байхыг хүсдэг. Магтаалын үгээ хайрлахгүй л бол эмэгтэйчүүд хэзээ ч таны үгийг сонсож ханахгүй гэдгийг тогтоож ав. 
4. Энгийн харилцаа, хөгжилтэй яриа бидний зэвсэг
Ямар ч эмэгтэй хөгжилтэй, өөртөө итгэлтэй эрчүүдэд дуртай байдаг. Жинхэнэ хөгжилтэй залуу үргэлж ганц хоёр сонирхолтой онигоо (хэрэв та бүсгүйтэйгээ дотно харилцаатай бол ганцын зэрэг эротик онигоо) мэддэг байх хэрэгтэй. Биеэ аль болох тайван авч явахыг хичээ. Гэхдээ цээжээ түхийлгэн “дошны атаман” шиг бай гэсэн үг биш шүү. Болж өгвөл бүсгүйтэйгээ удаан жил уулзаагүй дотно найзууд шиг бай. Ингэснээр тухайн эмэгтэй танд итгэж эхэлдэг. Эмэгтэй хүнтэй танилцахдаа энгийн, “чухал бус” сэдвээр яривал тааламжтай хүлээж авна. Хамгийн гол нь харилцагч бүсгүйгээ биеэ барьсан байдлаас гаргах нь чухал. Ярианыхаа дундуур хоёр гурван онигоо яриад өгчихнө. Энгийн чөлөөтэй ярилцана гэдэг маш том урлаг. 
5. Боломжийг бүү алд
Та хоёрын үерхэл хэчнээн удаан үргэлжилсэн ч хамаагүй хэзээ нэгэн цагт та нөхцөл байдлыг гартаа авч, шийдвэрлэх алхам хийх цаг ирж л таарна. Таны зүрх хүчтэй цохилж, айснаасаа гар тань хөлөрч байсан ч шийдвэрлэх алхам хийх боломжоо алдвал бүсгүйгээ дахин хэзээ ч эргүүлж авч чадахгүй. Үүний тулд бидний ярьж заншсанаар “харцыг нь уншиж” сурах хэрэгтэй. 
Эмэгтэй хүнтэй харилцах үндсэн таван дүрмийг танилцууллаа. Энэхүү дүрмийг баримталж сурвал та таалагддаг бүсгүйгээ өөрийн болгож чадах л болно. 

С.Баяр

Эх сурвалж: Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top