Владимир Путин, Доналд Трамп нар Австрид уулзана

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

 Австри улс АНУ, Оросын Ерөнхийлөгч нарын уулзалтыг зохион байгуулахад бэлэн байна. Энэ талаар Австрийн Засгийн газрын эх сурвалж мэдээлжээ. Тус улс Владимир Путин, Доналд Трамп нарын уулзалтад бэлтгэж байгаа аж. Түүнчлэн “The Wall Street Journal” АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл дээр үндэслэн “Австричууд Трамп, Путин нарын уулзалтыг зохион явуулахад бэлтгэж байгаа. Энэ талаар Европын өндөр албан тушаалын эх сурвалж мөн мэдээлсэн. Уулзалт энэ зун Вена хотод болж магадгүй” гэж мэдээлжээ.

ОХУ-д суугаа АНУ-ын Элчин сайд Жон Хантсман саяхан “Ерөнхийлөгч Доналд Трамп Оросын Төрийн тэргүүн Владимир Путинтэй уулзахдаа урьдын адил баяртай байгаа” гэж байсан юм.

Владимир Путин энэ сарын 5-нд Австрид айлчилсан билээ. Тус улсын Канцлер Себастьян Курц, Путин нар энэ үеэр ОХУ, Австрийн харилцаа, хамтын ажиллагааны олон гэрээ хэлцэлд гарын үсэг зурсан юм.

Встреча Владимира Путина и Себастьяна Курца

О.Саша

WWW.ZINDAA.MN

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin (103.57.95.17) 2018 оны 06 сарын 08

ed nar yagaad uuriinhuu orond uulzdaggui ym boldoo tugshuurtei bdag ym bhdaa

0  |  0
Top