ВЛАДИМИР ПУТИН ”ШУУД ЭФИР”-Т ЮУ ЯРИВ...

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 16 дахь удаагийн “Шууд эфир”-ээр оросын ард түмэнтэй холбогдож,  4 цаг 20 минутын турш нийтдээ 79 асуултанд хариуллаа. Төрийн тэргүүнд тавьсан асуултууд дотор бензиний үнийн өсөлт, татварын систем, зам барилгын бүтээн байгуулалт, криптовалют, Орос болон Барууны хоорондын харилцаа гэх мэт олон сэдвүүд багтжээ.

Оросын эдийн засгийн хөгжил

Орос орон “цагаан шугамын” зүг идэвхтэй хөдлөн, эдийн засгийн өсөлтийн зам руу гарч ирсэн бөгөөд түүхэнд хамгийн бага инфляцийн түвшинд хүрсэн хэмээн Владимир Путин тооцож байна. Эдийн засгийн бүтцийн өөрчлөлтөд явагдаж буй өсөлт, ялангуяа, машин болон тоног төхөөрөмжийн өсөлтийг онцолжээ. Мөн ОХУ-ын эдийн засагт хийгдэж буй шууд хөрөнгө оруулалтууд хурдтай нэмэгдэж буйг тэмдэглэсэн байна. Түүнээс гадна, Путины өгүүлж буйгаар, тус орны иргэдийн амьдралын үргэлжлэх хугацаа болон орлого эрчимтэй өсч байгаа гэжээ.

Бензиний үнэ өссөн тухай

Оросын шатахууны зах зээл дээр үүссэн нөхцөл байдлыг Ерөнхийлөгч Путин байж боломгүй, буруу зүйл хэмээн нэрлэжээ. Тэрээр бензиний үнэ өссөн нь энэ салбар дахь оновчтой бус зохицуулалтын үр дүн хэмээн тооцож байна. Үнийн өсөлтийг хязгаарлах талаар Засгийн газар аль хэдийн шийдвэр гаргасан бөгөөд энэ оны намраас нөхцөл байдлыг тогтворжуулахад чиглэсэн нэмэлт арга хэмжээнүүд авч эхлэх аж.

Татварын систем болон тэтгэврийн шинэчлэл

Хувь хүмүүсийн орлогын татварт ялгаатай шатлал тогтоосон нь иргэдийг өндөр орлогоо нуун дарагдуулж, тус орны хөрөнгө оруулалтын уур амьсгалыг муутган, эдийн засагт ачаалал өгч инфляцийн түвшинд сөргөөр нөлөөлнө гэдгийг Путин хүлээн зөвшөөрсөн байна.

Өнөөдрийн байдлаар, тэтгэвэр тэтгэмжийн системд явуулах гол бодлого нь тэтгэврийнхний орлогыг нэмэгдүүлэх, ингэснээр улс орон дахь ядуурлын түвшинг бууруулах хэмээн Путин мэдэгджээ. Тэрээр тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудалд дээд зэргээр анхаарал болгоомжтой хандана гэдгээ Путин онцлон дурдлаа.

Ипотекийн зээл болон орон сууцны бүтээн байгуулалт

Ипотекийн зээлийн хамрах хүрээний өсөлт хурдтай нэмэгдэж байгаа тухай Ерөнхийлөгч тэмдэглэлээ. Тэрээр улс орны ихэнх иргэдийг ипотекийн зээлэнд хамрагдах боломжоор ханган, зээлийн хүүг жилийн 7% болгох нь энэ чиглэлээр баримтлах үндсэн бодлого хэмээн мэдэгдэв. Мөн Засгийн газрын тогтоолд тусгагдсан алдааг залруулан, олон хүүхэдтэй гэр бүлийн ипотекийн зээлийн хүүг бууруулах хөнгөлөлтийг өргөжүүлэхийн тулд төсөвт 9 тэрбум рублийг нэмэлтээр суулгахыг үүрэгдсэн юм.

Замын бүтээн байгуулалт

Замын бүтээн байгуулалт болон улс орны газар нутгуудыг хооронд нь дэд бүтцээр холбох явдал ойрын 6 жилийн голлох бодлого байх болно гэдгийг Путин онцлон тэмдэглэлээ. Үүний тулд Орос улс холбогдох төслүүдийг хэрэгжүүлэхэд зориулсан хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэхээр тусгасан байна. Энэ зорилгод ойролцоогоор 9,5-9,7 их наяд рубль төлөвлөгдөөд байгаа аж.

Замын бүтээн байгуулалттай холбоотой асуудлыг шийдэх нь улс орны хөгжилд асар ач холбогдолтой учраас бүс нутгийн замуудын 70-80 хувийг зохистой хэм хэмжээнд байлгахыг Путин уриаллаа.

Бизнес болон криптовалют

Оросын томоохон бизнесмэнүүдийг хөрөнгөө эх орондоо эргүүлэн авчрахыг Ерөнхийлөгч уриалаад, 2008 оны эдийн засгийн хямралын үед тэд өөрсдийн үйлдвэр аж ахуйн газруудаа ганцхан рублээр улсдаа өгөхөд хүртэл бэлэн байсныг нь сануулсан байна. Тэрээр хэдэн жилийн өмнө томоохон бизнесийн төлөөллүүдтэй уулзах үедээ тэднийг Баруунд хянаж мөрдөх боломжийн тухай өгүүлээд, өөрсдийн хөрөнгөө Орос руу эргүүлэн авчрахыг “зөвлөж” байсан тухайгаа онцлон дурджээ.

Мөн ОХУ-д өөрийн гэсэн криптовалют байх боломжгүй тухай төрийн тэргүүн мэдэгдсэн байна. Тэрээр Орос улсад криптовалют олборлох зохицуулалт байхгүй учраас энэ асуудалд эрх баригчид “маш нягт нямбай” хандаж байгаа гэжээ. Иймд криптовалют төлбөр тооцоо болон хадгаламжийн хэрэгсэл болох ёсгүй хэмээн Путин үзэж байна.

Орос болон Барууны харилцаа

Дэлхийн шинэ дайн соёл иргэншилт хүн төрөлхтөний төгсгөл болох аюултайг ойлгож байгаа хэн бүхэн нийтийг хамарсан зөрчил мөргөлдөөнөөс зайлсхийх ёстой хэмээн Путин тооцож байна. Түүний өгүүлснээр, харилцан бие биеэ хөнөөх айдас дэлхийн томоохон гүрнүүдийг бодлогогүй алхам хийхээс сэргийлэн, тэднийг бие биеэ хүндэтгэхийг шаардаж байгаа аж.

Баруунтай харилцах уур амьсгалаа хэзээ сэргээх тухай тодорхой хугацааг Ерөнхийлөгч хэлээгүй бөгөөд харин Орос улс өөрийн ашиг сонирхлыг хамгаалах ёстой гэдгийг тэмдэглэсэн байна. Тэрээр Барууны хамтрагчид нь Оростой харилцах харилцаагаа зайлшгүй сэргээх ёстойг аажмаар ухамсарлаж байгаа тухай дурджээ.

Украин болон Сири дэх нөхцөл байдал

Украинчууд болон оросууд “бараг л нэг ард түмэн” гэж Путин нэрлээд, тэдний өнгөрсөн болон ирээдүй нь нэгдмэл гэдгийг дурдсан байна. Тэрээр Донбасс дахь зөрчил мөргөлдөөнийг Украины ард түмэн болон орос иргэдийн хувьд томоохон эмгэнэлт явдал хэмээн үзэж байна. Украины өнөөгийн удирдлага тус орны зүүн-өмнө зүг дэх зөрчилт асуудлыг шийдвэрлэх чадамжгүй байгаа хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч дурджээ.

Путин Сирийн нөхцөл байдлын талаар ярихдаа, одоогоор ОХУ өөрийн цэргийн анги нэгтгэлүүдээ тус улсаас гаргах төлөвлөгөөгүй байгаа гэжээ. Гэвч тэнд урт удаан хугацааны барилга байгууламж бариагүй байгаа гэдгийг онцлон дурдсан байна. Түүний өгүүлснээр, Сири дэх  ажиллагаа нь Оросын зэвсэгт хүчний хувьд байлдааны гайхалтай туршлага болж байгаа гэнэ. Гэвч тус орны газар нутаг Оросын зэвсэг турших полигон болоогүй, харин тэнд тулааны нөхцөлд улам боловсронгуй болж байгаа гэжээ.

Хувийн амьдрал

Ерөнхийлөгчийн мэргэжил нь хувийн амьдралаа золиослохыг шаарддаг хэмээн Путин мэдэгджээ. Тэрээр “энэхүү золиос нь Орос орны олон сая иргэдийн ахуй хангамжийг дээшлүүлэхэд чиглэсэн маш чухал, хэрэгтэй үйлсийг бүтээж байгаа гэсэн ухамсраар нөхөгддөг” хэмээн онцлон тэмдэглэсэн аж. Оросын Ерөнхийлөгчийн албан тушаалд түүнийг залгамжлах хэн нэгнийг ард түмэн тодорхойлох болно гэдгийг тэрээр дурдаад, багаар хамтран ажилладаг учраас улстөрийн олимпод тэр ганцаарддаггүй гэжээ.

Мөн Бурханд итгэх итгэл хүн бүхэнд төрөлхөөс заяагддаг бөгөөд амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан энэ нь янз бүрээр ухамсарлагддаг гэсэн байна. Тэрээр өөрийгөө шоолох шүүмжлэх тохиолдлууд гардаг гэдгийг хүлээн зөвшөөрөөд, хамгийн гол нь, худлаа ярьж огт болохгүй гэдгийг ач зээ нартаа онцгойлон зөвлөх ёстойг дурджээ.

 Д.Мягмарсүрэн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 8 )

ЦААЗ [ 202.131.228.131 ]      |     6-р сарын 09 -нд, 03:41 минутанд

ИЧМЭЭР ЮМ БОЛСОН ДОО ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ ХҮЧИНДСЭГ НЬ ИЛ БОЛСООН ГЭЭД БАТЛАГДСААН ГЭЭД МОНГОЛООР ХЭЛЭЭД БАЙХАД ЯЛАНГУЯА ЗАЛУУ ЭРЭГТЭЙ ГИШҮҮД ТЭР БОЛД ЦААЗ БАГАДНА.

АГУУ ХҮН [ 202.131.228.131 ]      |     6-р сарын 09 -нд, 03:39 минутанд

БИ 30 МИНУТ ШУУД ЭФИР ДЭЭРЭЭС НЬ ҮЗСЭН. ЁСТОЙ ХЭЛЭХ ҮГ ОЛДООГҮЙ. ТЭР НЭМЭГДСЭН ШАТАХУУНЫ ТАЛААР ЧИНЬ ШУУД САЙДТАЙ НЬ ЯРИАД Л ЭФИР ДЭЭР ОЛОН УЛСЫН НҮДЭН ДЭЭР ШИЙДЭЭД ЯВЖ БАЙНА ЛЭЭ. БАС НЭГ БАГШИЙН АСУУДЛЫГ БАС МУЖИЙН ЗАСАГ ЗАХИРГААНЫ ДАРГАТАЙ НЬ ШУУД ХОЛБОГДООД ЦААДАХ НЬ ТАЙЛБАР ӨГСӨН ХЭДИЙ Ч ИНГЭЖ БОЛОХГҮЙ МАРГААШ ӨГЛӨӨ МИНИЙ ШИРЭЭН ДЭЭР АЖЛЫН ДОКЛАД ӨГ. ГЭСЭН. ТЭГЭХЭД МАНАЙ УИХ-ЫН ГИШҮҮДИЙГ ӨЧИГДӨР ХАРЛАА. / ЦАГАА ИХ АЛДСАН. / ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ГУЙГААД Л УЙЛАХ ГЭЭД Ч БАЙГАА ЮМ УУ, ЭНХ-АМГАЛАН ЁСТОЙ Л ТОДОРХОЙ ХЭЛСЭН

Зочин [ 64.119.20.230 ]      |     6-р сарын 09 -нд, 02:38 минутанд

Худлаа ярьж огт болохгүйг ач зээ нартаа онцгойлон зааж өгөх ёстой гэжээ. Манайд бол худлаа ярих, хулгай хийх гэдгийг ёстой утгаар нь өвлүүлнэ дээ. Зарим хүмүүс

mglhuu [ 82.233.228.208 ]      |     6-р сарын 08 -нд, 19:35 минутанд

90-eed onii ehend aav mini oros oroniig ingeed bosood irne gedegiig medej, yaridag baij bilee

Moonoo [ 66.181.161.46 ]      |     6-р сарын 08 -нд, 14:54 минутанд

Жинхэнэ хундээ ард тумнээ гэсэн

Moonoo [ 66.181.161.46 ]      |     6-р сарын 08 -нд, 14:54 минутанд

Жинхэнэ хундээ ард тумнээ гэсэн

Moonoo [ 66.181.161.46 ]      |     6-р сарын 08 -нд, 14:54 минутанд

Жинхэнэ хундээ ард тумнээ гэсэн

Moonoo [ 66.181.161.46 ]      |     6-р сарын 08 -нд, 14:54 минутанд

Жинхэнэ хундээ ард тумнээ гэсэн

Go to top of page