Ч.Ганжавхлан: Эрүүл сэтгэж байгаа залуусыг бөгс бөөрний асуудлаар дарж байна

"Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланг нийгэмд гэрэл гэгээг түгээгч, "Ид шидийн орон" төслөөр нь хүмүүс андахгүй сайна мэднэ. Тэрээр сайн сайхан зүйлийг хөхүүлэн дэмжиж, саар зүйлд хэнээс ч юунаас айлгүйгээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг гэдгээрээ олон залуусыг байлдан дагуулаад буй. Энэ удаад хоморголон гадаад явах болсон залуус, эх оронч хэмээн цээжээ дэлдэгсдийн талаар үзэл бодлоо хуваалцжээ.

"Монгол ТВ"нэг судалгаа явуулжээ. Асуулт нь "Та гадаадад амьдрах хүсэл байдаг уу ?" ... 1500 хүн сайн дураараа санал өгсний 80 хувь нь "ТИЙМ" гэжээ. Тэгтэл нийт сошиал хандлагын бараг 80 хувь эх орноо хужаагаас хамгаалсан, уул усандаа шүтэж барилдсан, Монголоороо омогшсон хүмүүс байна. Эх орондоо амьдрах хүсэлгүй, үргэлж муулж суудаг хэрнээ учиргүй эх оронч, тэдний нулимс нь хямд. Сүүлийн хэдэн жил Солонгосын визанд очерлож буй "Дайн байлдаан"-ыг харвал Монгол ТВ-н судалгаа бараг л үнэнтэй мөргөх болов уу. Эх оронч баг нь харин "Жүжиг" байх. Цөөхөн хэдэн хүн санаатай турхирчихаар зэрэг "Шүүлтүүргүй шанага" мэт хэврэг болсон үзэл санаа нь дагаад л үерлэчихэж байгаа болов уу. Тэр үедээ гэнэт өөрөө өөртөө их эх оронч санагддаг, бүр огшдог ч байж мэднэ. Хүнд тийм үе байдаг. Анх удаагаа сүмд очсон хүн хүртэл массын дунд орохоороо өөрийн мэдэлгүй уйлчихсан зогсож байдаг гэсэн. Яагаад Хятадууд манай улсын оюутнуудад засгийн газрын тэтгэлгээ ийм хайр найргүй бүр хэдэн мянгаар нь өгөх болов, Харвардын улс төрийн сургуулийг яг ямар хүмүүс төгсөөд байна гэх мэт сэдвийг сонирхох эх оронч байхгүй л байх. Монгол адуу, өрөвдөлтэй Монгол тэмээ, Хятад малчин, Ханз үсэгтэй самбар ... Хүн дүрдээ орно гэж байдаг. Тэрэн шиг тэмцлээр цангана гэж бас байдаг юм шиг байна. Байгаа онодог нь тун ховор. Энэ дарга тэр дарга ингэж идэж уулаа, энэний параакц ард нь байгаа, ийм тийм буруу шийдвэр гаргалаа, ингэх ч гэж дээ гэж шуурахдаа бараг л улс төр яриад байна гэж ойлгодог байх. Харин Монголын улс төр Монгол улсаас хамаарахаа болиод овоо хэдэн жил болж байгаа бөгөөд ашиг сонирхлын шуналтай хүмүүсийг чадварлаг ашиглан наадаж буйг томоор нь харах хэрэгтэй. Нийгмийн төлөө гэх нэртэй олон улсын байгууллагууд хүртэл маш том судалгаа хийгээд эхнээсээ гараад явж байна. Сэхээтнүүд амиа хаацайлан бохир усанд хөлөө дүрэхгүй хэмээн цэмцэгнэн нэр цэвэр суух хооронд яг л өвлийн утаа мэт бүгд хордож үхэж яваа биз. Ганц нэг эрүүл сэтгэн золиос гаргаж буй залуусыг нийгэм нөгөө л бөөр бөгс, хүнд суртал, хов живний хайчаараа далавчыг нь тасдаад мохоогоод хаячихаж байна. Нөгөөдүүл нь ч хариугүй гомдоод "Дэлхий намайг үнэлнэ шүү, муусайн Монголчуудаас гуйхгүй" гээд гайхуулаад нисээд явчих жишээтэй. Ингээд нийгмийн манлайллын орон зайд дархлаажсан харх, хамелеон, цүнх баригчид л тэсэж үлдэж чадаж байна. Тэднээс шинэчлэлийн Ш үсэг ч хайх хэрэггүй бөгөөд НАМ гэдэг намгийн өмхий үнэрээ гээхээсээ өнгөрсөн "Залуу үхдэлүүд" ... Шинэ үе гэдэг нэртэй улам мэргэшсэн өмхий хулгайч нар төрж байгааг аль ч төрийн байгууллагын, сумын тамгын газрын 30 дөнгөж гарсан улаан цэнхэр зангиатай, хоолойгоо шахсан, хүнтэй ч мэндэлж чадахгүй дүлцэн царайтай мөнхийн хүндэрч яваа нөхдүүдээс харж болно.

Бүх үгийг сэглээд хаячихсан юм. Эх оронч, сайн сайхны төлөө, чин сэтгэлтэй ... гэх мэт. Гэхдээ энэ улсад одоо юу дутаж байна гэвэл "Чин сэтгэл" л дутаж буй. 12.21-ны лаа сүүмийсэн мунхаг шөнө мэт, хүмүүс бүх л зүйлд хоноцын сэтгэлээр хандаж, засгаас засаг, сонгуулиас сонгуулийн хооронд аргацааж, хэнд ч жинхнээсээ юм хийе гэсэн хүсэл төрөхөө больж, өөрийнхөө хувийн амьдрал эрүүл мэнд эрх чөлөөнд хүртэл хоноцын сэтгэлээр хандаж буй нийгэмд ГЭРЭЛ ГАРНА гэж сохроор итгэж, Монголын заяанд найдаж, хүсэн мөрөөдөхөөс өөр ямар ч өөдрөг үзэл гэж алга даа энэ цагийн залуу хүнд.

Энхтайваны гүүр ... Машинууд цөөрч хаяа нэг хурд нэмэн хаазлана ... Юу ч гэж бухимдсан нэг л өдөр. Маргаашийн наран. Цүнхээ үүрээд л алхана. Амьдрал таашгүй. Удахгүй би саран дээр ч алхах болно. Сайхан амраарай, саран дээрээс би даанч харагдахгүй байх нь.


 

Ч.Ганжавхлан

Сэтгэгдэл

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэлүүд ( 10 )

Зочин [ 122.201.21.13 ]      |     2018 оны 6-р сарын 15 -нд, 04:13 минутанд

Зөв л ярисан байна бүх үнэнийг хэлжээ

а [ 66.181.184.60 ]      |     2018 оны 6-р сарын 09 -нд, 01:25 минутанд

Гишүүдийн бөгс бөөрнөөс илүү улс орны хөгжил, ядуурал, ажилгүйдэл гээд өчнөөн л асуудал байна. Бид ч бас энэ асуудалд хөтлөгдөөд,,,, гол асуудал энэ биш шүү

Tiim [ 112.72.14.85 ] 2018 оны 6-р сарын 09 -нд, 03:38 минутанд

Tiim

boogii [ 183.177.98.182 ] 2018 оны 6-р сарын 09 -нд, 05:32 минутанд

Ene MAN geed altsaganaad baigaa bugs doloogch tsunkh barigch nariig unen khelsen l bna Ted naraas ymar ch shinechlel garakhgui khurgan tulgun kommunistuudaas

Зочин [ 64.119.16.168 ]      |     2018 оны 6-р сарын 08 -нд, 13:58 минутанд

Ганжавхлангийн ээж Ганчимэг ЭМЯ-нд терийн нарийн хийж бхдаа авилга авч, егсен хэргээр Шийлэгдамбатай хамт ял авсан гэж. Зvгээр л хэлсийн... Энэ улсыг доройтуулахад танай гэр бvл хувь нэмэр оруулсан тvvх ингэж оршвой гэж

ард [ 59.153.87.11 ]      |     2018 оны 6-р сарын 08 -нд, 10:30 минутанд

Доорхи 5 сэтгэгдэл бичсэн малнуудаа та нар бол сэтгэцийн өвчтөй нөхдүүд байна ёр нь амьралдаа юу ч хийж бүтээж үзээгүй донгионууд

Анхаа [ 103.229.121.147 ]      |     2018 оны 6-р сарын 08 -нд, 10:25 минутанд

Ганжавхлан шиг залуус уг нь нийгэмд хэрэгтэй юмсан.Эх орноо гэсэн сэтгэл дээрээс гарахаас өнгөрсөн.Харин доороосоо хүмүүсийн дотроосоо Тэр дундаа итгэл сэтгэл нь унтраагүй ийм залуусаас эхэлбэл нэг гайгүй болж магадгүй. Ганжавхлангийн хийж байгаа бүхнийг чинь сэтгэлээсээ дэмжигчдийн нэг байна аа.

Даш [ 202.179.27.246 ]      |     2018 оны 6-р сарын 08 -нд, 07:07 минутанд

Энэ сумтай гар юу гээд байнааа

ккк [ 112.72.14.128 ]      |     2018 оны 6-р сарын 08 -нд, 05:28 минутанд

бөгс бөөрний асуудалд орооцолдоод байгаа нь эрүүлээр сэтгэж байгаа юм болж байна уу. Бас нэг эрүүлээр сэтгэдэг нөхөр үү энэ эргүү бацаан...

Bogs boorgui [ 112.72.14.85 ] 2018 оны 6-р сарын 09 -нд, 03:39 минутанд

Bogs boorguu hunuu chi.

Zochin [ 66.175.219.40 ]      |     2018 оны 6-р сарын 08 -нд, 04:23 минутанд

Uy ch heleed nemergui,oilgokhgui.

zochin [ 103.14.38.222 ]      |     2018 оны 6-р сарын 08 -нд, 03:55 минутанд

ha ha tegeed eruul setgej bga n gantulga,murat hoer uu te,maltaad bgarai mangar patsaanaa, hiij chaddag yumaa l hii,

Зочин [ 66.181.177.119 ]      |     2018 оны 6-р сарын 08 -нд, 03:23 минутанд

Барак Обамагийн замналаар яваа залуу

Оюун [ 27.123.214.105 ] 2018 оны 6-р сарын 08 -нд, 10:30 минутанд

Бодогдоод байгаа юмаа. ???? Яаж ? Хожимдов уу? Гарц байна уу? ЯАЖ? ........

Go to top of page