Ким Жон Ун амь насаа хөнөөлгөх вий хэмээн айж байна

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзах үед нь хөнөөчих вий гэдгээс болгоомжилж байна.

Энэ сарын 12-нд Сингапурын Сентоза арал дээрх Capella зочид буудалд тэдний түүхэн уулзалт болно. Ким Жон Ун түүнд тохиромжтой бус тээврийн хэрэгслээр /онгоцоор/ Сингапур руу нисэх учраас ийнхүү болгоомжилж байгаа аж. Түүний өвөө, аав нар ч мөн онгоцоор нисэхээс айдаг хүмүүс байсан учраас тусгай галт тэргээр зорчдог байсан  гэлцдэг.

БНАСАУ-ын удирдагчийг Сингапураар авч явахад зориулан BMW 760 хуягласан хар өнгийн машинуудыг бэлдсэн байна.

Тэдний уулзалт болох таван одот зочид буудал Сингапурын эргээс нэг км орчим зайтай бөгөөд түүнийг аралтай цор ганц автозам холбодог. Аюулгүй байдлын хэм хэмжээг мөрдөх зорилгоор зориуд энэ байршлыг сонгосон хэмээн Сингапурын эрх баригчид мэдэгджээ.

Дашрамд дурдахад, Америкийн Ерөнхийлөгчтэй уулзалт хийхийн өмнөхөн БНАСАУ-ын цэргийн удирдлагын дотор халаа сэлгээ явагдсан билээ. Зэвсэгт хүчний сайд Пак Ен Сик, Жанжин штабын дарга Ли Мен Су, Армийн улс төрийн ерөнхий удирдагч Ким Чон Гак нарыг албан тушаалаас нь огцруулсан юм. Тэд Ким Жон Ун-ыг Трамп-тай уулзах явдалд таагүй хандаж байснаас ийнхүү халагдсан гэх таамаг байгаа аж. 

 Д.Мөрөн

Эх сурвалж: www.Zindaa.mn

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(103.229.120.234) 2018 оны 06 сарын 09

MUNHKHNAR EEJ

0  |  0
Д.Алтанцэцэг(103.26.193.58) 2018 оны 06 сарын 09

Маш харанхуй хаалттай бодлого барьж байсан залуу удирдагч ингээд нэг өөрчлөгдөх гэж. Ард түмнийхээ төлөө гэх сэтгэлтэй бол, дэлхийн улс оронтой эвтэй харилцан ашигтай хамтран ажиллах учиртай. Улс орон, ард иргэд дарангуйлал дарамтан дор амьдарч яаав амьдарч болохгүй. Алуулах вий гэж айх хэрэггүй. Дэлхийн улс орнууд харж байна. Ийм өчүүхэн бодолтой хүн арай ч биш байлгүй дээ. Жинхэнэ удирдагч хэн байх ёстойг одоо ойлгох цаг болсон. Өөрийгөө л бөөцийлөөд бусад олныг харцаараа хөдөлгөх гэж юу байхав. Төрийн хүн, тэр тусмаа удирдагч хүн ард олноо гэх чин сэтгэлтэй байх ёстой.

0  |  0
zzz(66.181.160.20) 2018 оны 06 сарын 08

ANU ayultai uls shu yuch hiij magadgui.

0  |  0
delhiin baharhak(202.72.245.70) 2018 оны 06 сарын 08

Delhiin 1 zaluu daa..baharhdag.BIZNESIIN LUIVARCHID BISH.

0  |  0
з(66.181.160.117) 2018 оны 06 сарын 08

Амерк ардчилал хоёртой их найзалаад монгол шиг л дапуурна даа хө

0  |  0
в(203.91.115.246) 2018 оны 06 сарын 08

магадгүй ш дээ.маш болгоомжтой байх хэрэгтэй

0  |  0
жэлмэ(202.131.231.26) 2018 оны 06 сарын 08

”Парнои өвчтэй юм байлгүй

0  |  0
ЗОЧИН(202.179.26.77) 2018 оны 06 сарын 08

Чи тийм Үхэхээсээ айдаггүй уу, Нөхөр үү, Тэнэг л биш бол Хэн ч Амь насаа тийм амархан алдахыг хүсэхгүй шүү дээ,

0  |  0
зочин(66.181.178.61) 2018 оны 06 сарын 08

3 үеэрээ улс түмнээ дарлаж өөрт таалагдахгүй нэгнээ алж хөнөөдөг байж нэг уулзалтанд очиход юун сүртэй нөхөр вэ алагдвал сайн л биз

0  |  0
Top