Х.Тэргэл: ”Гарын таван хуруу” киног үнс шалзанд хутгахаар айсуй...

Автор | Zindaa.mn
2018 оны 06 сарын 08

Алсын холын АНУ-д ажиллаж, амьдарч байгаа яруу найрагч Х.Тэргэл Монголдоо болж буй уран бүтээл, үйл явдлуудын талаар таг дуугүй өнгөрөх дургүй нэгэн гэхэд хилсдэхгүй. Та бидний сэтгэлд хоногшин үлдсэн "Би чамд хайртай", "Өнөр бүл" зэрэг киноны 2-р анги хийгдсэн бол энэ удаад "Гарын таван хуруу" киноны дараагийн анги хийгдэх гэж байгаа аж. Энэ талаар Х. Тэргэл "...Түмний эх ажнай хурдан хүлэг морин ганц удаа төрж, эрийн гурван наадмын түрүү магнай болном. Ажнай хүлэг морин суга, цавиндаа гуурстай, шанх дэлэндээ жигүүртэй, молор эрдэнийн толгой нь агаар салхийг шувуу мэт зүсэгч бөгөөд үлгэр домогт мөнхрөн үлдсэн билээ.

Ажнай хурдан хүлгийг хувилж болдог билүү? Хүлэг моринг хувилж болдоггүйтэй адил хүний оюун санаанаас урган гарсан бүтээлийг өөр нэгэн?!? хувилж хийхдээ урьд өмнөхөөс нь муутгаж, дордуулж хийх эрх байхгүй. Ялангуяа ард түмний сэтгэл зүрхэнд хоногшсон дэлгэцийн бүтээлүүд дээр жишээ авъя. Тухайлбал "Би чамд хайртай - 2"кино байна. Би чамд хайртай кино бол өөрөө та бидний хэлж заншсанаар захиргаадалтын үеийн буюу бүхэл бүтэн үеийг байлдан дагуулчихсан "шедевр" кино мөнөөсөө мөн. Ийм лут киноны бэлээхэн суурин дээр босгож ирж буй киноны үргэлжлэл хэмээх сүүдэр уг нь илүү гүн агуулга, утга санааг барьж авах ёстой. Тус киноны хамгийн инээдтэй алдаа нь хайр сэтгэлтэй Золбоо, Хангай хэмээх хоёр хосын дундуур Мэндээ гэгч хөдөөний эгэл нэгэн дайрч орж ирээд салгаж байгаа явдал юм. Энэхүү явуургүй үйл явдлыг киноны найруулагч, зохиолч нар гол үзэл санааг болгож "ариун хайр дурлал" мэтээр тунхагласан нь үнэнхүү ядуу. Дутуу дулимаг ажиллаж, бодсон зүйл тоочвол зөндөө. Хэн нэгнийг хүчлэн муу хүн болгож, Солонгосын савангийн дуурийг дууриаж Дэлгэрийн хүү Мэндээ аавынхаа өс хонзонг авах гэж Үрлээгийн охин Золбоотой очиж наалддаг ямархан хялбар аргачлал вэ?..
Зохиол тааруу байлаа гэхэд киноны найруулагч илүү сайн зохиол хайх шаардах, цаашлаад өөрөө сайн ажиллах аваас зүрхнээс зүрхэнд хүрсэн сайхан кино хийх байлаа. Харамсалтай нь Баатар найруулагч Өмнөд Солонгосын савангийн дууриудыг хялбарчлан дууриаж, өмнөх нэрийг ашиглан хялбараар мөнгө олох тооцоог л сайн хийснээс бус жинхэнэ найруулагч хүний өр өвтгөж, сэтгэлд хүртэл урласан ганц олигтой план ч үзээд өгье гээд байсангүй.

Нэгэнтээ сэтгэлд хүртэл шаглачихсан энэмэтчилэн киноны 2 дугаар "сүүдрийг" хийхдээ бэлэн дуу, бэлэн Үрлээ, Баяраа, Дамчаа, Жарантав нарыг ашиглаад л 25 жилийн дараа хүчээр уулзалдаж буй уулзалт, шоу, телевизийн нэвтрүүлэг шиг зүйл хийж ч байх шиг. Тархиа гашилгаж бодсон, сийлсэн, шигтэгсэн нэг ч зүйл огт байхгүй. Аяа даанч харамсалтай.

Мөн "Нандин эрдэнэ" киноны хоёрдугаар ангийг хийхдээ жүжигчин Бат-Өлзийгөөс гэдсэндээ хүүхэд олоод салдаг жүжигчин уран нугараач охиныг товойлгон гаргаж ирээд түүнийг Бат-Өлзийгийн дараагийн эхнэрээс гарсан хүүхэдтэй санамсаргүй учруулаад эцэг нэгтэй ах дүү хоёрын гунигт ядруухан драмыг өрнүүлэх юм.
Би чамд хайртай -2 кино нь рекламны, наймааны шинж чанараас хальсангүй. Хүний сэтгэлд үлдэх юу ч үгүй ус гэсэн үг л дээ.
Энэмэтчилэн өгүүлэх аваас манай сүүлийн үеийн кино урлагт оруулж буй завхрал, сүүдэр зөвхөн эдгээр хоёрдугаар хувилбаруудаар дуусахгүй.

Харин "Боолын гэрээ", "650","Амьдрах тасалбар", "Байтаг Богд" зэрэг кинонууд бол эрэл хайгуул хийж тархиныхаа эд эсийг зохиолч, найруулагч нар нь ямартай ч дайчилсан гэмээр байсныг дурдууштай.

Эцэст нь өгүүлэхэд зүрхнээс зүрхэнд шигтэгсэн зохиолч Лодойдамба агсны зохиолоор сайн найруулагч нарын ур авьяас ханаж бүтээсэн "Гарын таван хуруу" киноны хоёрдугаарыг хийх цуурай түгэж байна. Хэн дуртай нь зохиол бичиж, хэн дуртай нь найруулж, бүүр эхнэр нь гол дүрд тоглож, өөрсдөө найруулж, бичиж үгүй мөн тасарчихсан авьяастангууд шүү... Гэр бүлийн хамтлаг маягтай, найз нөхөд нь арилжааны буюу өөрсдийнх нь хэлснээр "солгой" гараараа бичсэн юм гэж ичих ч үгүй ярьж суух. Монголын кино урлаг энэмэтчилэн мөхлийн ирмэгт ойртож, мөнгө бодсон хөөсөн бүхнээр тоглуулж, сэглүүлж суугаад сэтгэл сэмэрнэм.

Хундаам суурь сайн цутгасан байхад байшин барихад сайн байшин баригддагын адилаар Монголын кино урлагт мөрөө үлдээсэн, сэтгэл зүрхэнд үеэс үе дамжин хадагдсан энэмэтчилэн кинонуудын хоёрдугаар сүүдэр гэгчийг хийхдээ өмнөхөөс нь илүү гаргаж чадахуйц ядаж ганц план, дүрс, үг шигтгэж чадахгүй аваас зүгээр л мөрөөрөө явцгаадаг бол яасан юм бэ Монголын "агуу" найруулагч нэртэй сэглэгчид нар аа..." хэмээсэн байна.

гарын таван хуруу зурган илэрцүүд

 

гарын таван хуруу зурган илэрцүүд

 

 

 

Сэтгэгдэл ( 30 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(150.129.141.132) 2018 оны 08 сарын 01

Bi chamd hairtai 2-n Urleefiin ohind toglodg huuhen narmiichaad yostoi tsarai muutai...

0  |  0
(150.129.141.154) 2019 оны 02 сарын 16

би чамд хайртайгийн 2-р анги гэж ёстой хачин юм хийсэн. хамгийн баярлах зүйл нь хүн бүрийн хайртай Дэлгэрийг гаргаж ирээгүйд нь баярласан шүү.бусад нь даанч харамсмаар даа. одоо битгий эсэн бусан 2-р анги гэж хийж гутаа даа. чадахгүй байж

0  |  0
MONGOL(66.181.191.53) 2018 оны 06 сарын 09

orosoos huulsan kinomazi hun uzeed ymar eree ceergui ym be gelcdeg

0  |  0
Зочин(66.181.161.34) 2018 оны 06 сарын 09

Утга агуулагатай хуучны киног гутааж утга учиргүй Хөгийн кино хийхээ боливол таарна хүний хийсэн юмыг хуулбарлаж олигтойхон юм хийж чадахгүй байж болих хэрэгтэй хүн үзэхгүй киногоор яахав дээ гарч бга кино нь Ямар ч авцалдаагүй юу үзүүлэх гээд бга нь ойлгомжгүй инээдэмтэй эмгэнэлтэй

0  |  0
(122.201.31.149) 2020 оны 03 сарын 09

БОЛИОЧЭЭ ЧАМ ШИГ ЮМ ОРОЛДОХ КИНО БИШ САВРАА ТАТ

1  |  0
(203.91.112.43) 2018 оны 06 сарын 09

энэ хэдэн урлагийн нэртэй тэнэгүүд өөрсдийгөө хэн гэж бодоод урлаг сэглээд яваа юм тэр жүжигчид гэж хүмүүс мөнгө өгч байвал юунд ч хамаагүй очиж тоглож байдаг одонцрууд найруулагч нэртэй тэнэгүүд хийхээр яаж кино урлаг хөгжих вэ /бас зарим нь гавьяат гэчихжээ хахаха

0  |  0
B(150.129.141.89) 2018 оны 06 сарын 09

Tergel gej teneg arxichin awgai

0  |  0
Амгаа(167.99.75.31) 2018 оны 06 сарын 09

Мөнгө олж байвал юу ч байсан хийнэ ээ ,хийнэ. улайхгүй, ухрахгүй , бодохгүй хийнэ.

0  |  0
Irgen(97.122.205.123) 2018 оны 06 сарын 09

Henees zuvshoorol avch 2 pangiign hiidgiin kino hiimeer bol uursdoo bie daaj hiigeech naad tarhia ajillyyl za uy chadahgyi baij hynii byteeliig bitgii byzarla za uy odoogiin mylgyy zalyychyydaa

0  |  0
Zaza(122.201.31.60) 2018 оны 06 сарын 08

Bi chamd h kinogo yaj reklamdj bsn geech teden hun uzchihlee ta uzeegui um bish biz geed l, uzsen unen tng kino bsn muugiin muu kino

0  |  0
монгол кино мөхсөн(66.181.186.188) 2018 оны 06 сарын 08

монголчууд оюуны хоосролд ороод удаж байна дөөөө... сүүлийн үеийн кинонууд яг үнэндээ гулигдас бөөлжис шиг л сэжгийн болсон шүү дээ .. соц үед монголчууд жинэхэнэ кино хийж чаддаг байлаа .

0  |  0
Зочин(103.26.195.235) 2018 оны 06 сарын 08

Яг үнэн хэлсэн байна Говийн домог гэдэг кино бол нэг хаан хатны хойноос хүүхэд хийх гэж хөөцөлдсөн тийм л үйл явдалтай ямар ч морин хуурыг дээдлэх кино биш байналээ шал утаггүй үйл явдал нь их ядмаг кино болсон байсан.Ийм баыж худлаа бие биенээ магтахаа болих хэрэгтэй

0  |  0
(27.123.212.132) 2018 оны 06 сарын 08

tsavindaa guurstai aduu odoog hurtel garaagui..sugandaa guurstau aduu bnaa bna..yruu nairagch guai mini tanii tsavi guurstai baij magadgui...

0  |  0
Zochin(88.130.50.254) 2018 оны 06 сарын 08

Amerikd, angli, france kinonuudyn torol n hamaagui, yaagaad amjilttaj, hun uzmeer bdag n, nairuulagch n mash ih jum unshij sudalgaa hiij, hunij haritsaany ontslog, orching sayn sudalsand bgaa jum. Odoony zaluuchuud belen juman deer urgeljlel geed neeh hun uzehergui jum hiij haychaad, ulaan hivsnij yoslol geed ger bulijn bayar hiij bgaa n orovdoltei

0  |  0
Kino(112.72.14.19) 2018 оны 06 сарын 08

Altan uyeiin kinonuud hunii zurkh setgelees urgaj garsan n andashgui. Zohiol , nairuulga deer n jujugchid n uneheeriin tugs tuguldur baij ee. Odoo bol shal ugaaj bga ugaadas aytai boljee

0  |  0
ИРГЭН(122.201.31.183) 2018 оны 06 сарын 08

Би чамд хайртайгийн 2 дугаар анги ёстой утгаггуй болсон

0  |  0
зочин(202.131.245.226) 2018 оны 06 сарын 08

энэ авгайн өөрийнх нь дорвитой бүтээсэн зүйл байна уу. Байнга л шүүмжилж нийгмийг талцуулж байх юм. Сэтгэлд нь нийцдэг ч юм байхгүй.

0  |  0
1234(27.123.214.122) 2018 оны 06 сарын 08

сэтгэлд хоногшсон сайхан кинонууд шүү 2р анги хийж яадаг юм чадахгүй байж битгий хий

0  |  0
Zaya(103.212.116.212) 2018 оны 06 сарын 08

huuh yostoi zagatnasan gazar maajna gegch l bolloo.uun deer 2 garaa urguj demjine shuu

0  |  0
r(103.10.23.226) 2018 оны 06 сарын 08

ene awgaigaas estoi gants unen ug garlaadaa bogs boornii heruul hij yawhaar iim yum bichij baimar yum

0  |  0
hi(150.129.143.244) 2018 оны 06 сарын 08

сайн хүний нэрийг 3 худалдаж иддэг гэж ярьдаг даа сайн уран бүтээлийн нэрийг хэд ч худалдаж идээд байгаам. орчин үеийн ном кино зохиол үнэн агуулга муутай инээдтэй ямар ч өрнөл тайлал байхгүй болсон нь үнэн. ядмаг гэхэд дэндүү ядмаг болсон доо кино зохиолууд

0  |  0
zochin(120.142.31.236) 2018 оны 06 сарын 08

hed yzeed ch uidahgui altan yeiin kinonuud

0  |  0
Зочин (150.129.142.2(202.55.191.205) 2018 оны 06 сарын 08

үнэн үнэн ...үнэн ...

0  |  0
Ард(139.5.218.82) 2018 оны 06 сарын 08

Хуулбар хийж ам барьж дахин битгий өөрийгөө магт даа та нар...тэр цолыг чинь ард түмэн өгнөө

0  |  0
Хх(1.248.146.89) 2018 оны 06 сарын 08

Үнэн штэ

0  |  0
zochin(103.14.38.222) 2018 оны 06 сарын 08

unen de,uur yum hiij chadah setgehui bhgui bolson, zohiol bichij chadah hungui, heden teneg hoshin shogiin baagiinuud uursdiigu lag geed bodchihson zohiol gej nerlehed ichim yuma bicheed nairuulaad uursdu bolon ehner nua-nuuda gol durd n togluulaad, mun ch yaduuhan setehui bn da

0  |  0
Top